Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3525.51₮
  • Евро
    3817.42₮
  • Японы иен
    27.07₮
  • Швейцар франк
    3841.68₮
  • Шведийн крон
    341.04₮
  • Английн фунт
    4326.15₮
  • Болгарын лев
    1951.84₮
  • Унгарын форинт
    9.94₮
  • Египетийн фунт
    113.91₮
  • Энэтхэгийн рупи
    42.87₮
  • Хонгконг доллар
    449.15₮
  • ОХУ-ын рубль
    46.32₮
  • Казахстан тэнгэ
    7.75₮
  • БНХАУ-ын юань
    514.67₮
  • БНСУ-ын вон
    2.73₮
  • БНАСАУ-ын вон
    27.12₮
  • Канадын доллар
    2569.24₮
  • Австралийн доллар
    2357.86₮
  • Чех крон
    161.69₮
  • Тайван доллар
    116.27₮
  • Тайланд бат
    103.52₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    796.73₮
  • Сингапур доллар
    2655.05₮
  • АНЭУ-ын дирхам
    960₮
  • Кувейт динар
    11520.15₮
  • Шинэ Зеланд доллар
    2198.51₮
  • Данийн крон
    512.39₮
  • Польшийн злот
    815.75₮
  • Украйны гривн
    95.46₮
  • Норвегийн крон
    339.15₮
  • Непалын рупи
    26.79₮
  • Өмнөд Африкийн ранд
    194.43₮
  • Туркийн лира
    184.89₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    7014072.66₮
  • Мөнгө /унцаар/
    81621.02₮
  • Зээлжих тусгай эрх
    4751.31₮
улс төр,

Засгийн газрын хууль санаачлах бүрэн эрхэд ХЗДХЯ-ны газрын дарга “халдсан” гэв үү

нийтлэсэн Site Default11 сар 15, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
huuli sanaachlah

Монгол Улсын Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан байдаг. Үүний тулд хууль санаачлах эрх гагцхүү Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газарт байж, эдгээр субьектийн зүгээс хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулдаг.Харамсалтай нь Засгийн газрын хурлаар орж хэлцэгдэн дэмжигдэж, өргөн баригдсан хуулийн төслийг Хууль зүйн яамны газрын дарга нэгэн эрхэм дур мэдэн өөрчилж, тэр нь бусдад мэдэгдэлгүй явсаар УИХ-ын чуулганаар ороод хууль болж батлагдчихсан талаар яригдах боллоо.Хэдэн жилийн өмнө ийм үйл явдал болж, олон нийтийн шүүмжлэл дагуулж байсныгиргэд та бүхэн мартаагүй биз. Юу гэвэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “орондоо хууль зассан” тухай мэдээл гарч бөөн шуугиан болж байсан. Тэгвэл энэ удаад түүнийг мөн л ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх хугацаанд 30 гаруйхан настай “жаалхүү” атлаатус яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа П.Сайнзориг гэгч баллачихав уу даа гэсэн шуугиан төрийн ордонд эзэнгүй тэнүүчилж явна.П.Сайнзориг нь өмнө ньХЗДХЯ-д мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Ховдоос сонгогдож УИХ-ын гишүүн болсон, өмнө ХЗДХ-ын сайдаар ажиллаж байсан С.Бямбацогт гишүүний сонгуулийнменежерээр ажилласныхаа “шанд”, түүнийг сайд болоход ньяамныхаа Хууль зүйн бодлогын газрын дарга болсон гэдэг. С.Бямбацогт сайдын суудлаа Ц.Нямдорж сайдад хүлээлгэн өгөхдөө П.Сайнзоригийг албан тушаалд нь хэвээр үлдээхийг аминчлан захисан учир тэрбээр өдгөө хүртэл албан тушаалдаа хэвээр ажиллаж байгаа гэсэн яриа ХЗДХ-ын яамаар “хэсдэг” юм билээ.30 гаруйхан настай энэ “жаалхүү” хүний шахаас, дэмжлэгээр яаж Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга болсон нь иргэд бидэнд хамаагүй, дүүрсэн хэрэг гэж бодьё. Гэтэл огт чимээгүй үлдээх болохгүй төдийгүй, УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд дур зоргоороо халдсан гэмээр, төрийн эсрэг чиглэсэн эрүүгийн ноцтой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь хэзээ ч уучилж болохгүй санагдана.Хэрвээ ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.СайнзоригЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжигдсэн хуулийнтөслийг дур мэдэн хууль зассан, тэр нь УИХ–ын чуулганаар ороод батлагдчихсан нь үнэн бол П.Сайнзориг хариуцлага хүлээгээд зогсохгүй, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, цаашлаад Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, тус газрын холбогдох албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой болж байгаа юм.П.Сайнзоригтой холбоотой “хууль засаж батлуулсан” тухай асуудал олны сонорт хүрэлгүй “хав дарагдсан” гэх юм.2016 оны 11 сард Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаархэлэлцэж, УИХ-д өргөн барьсан байдаг. Гэтэл ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг түр буцааж аваад, буцааж өгөхдөө дээр хэлсэн засварыг оруулчихсан гэж ярьдаг юм билээ.Тухайн үед ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, өдгөө ҮХЦ-ийн гишүүнээр томилогдонажиллаж Ш.Солонго энэ асуудлыг “гадарлаад”, хуулийн төсөлд “гар дүрсэн” П.Сайнзориг нарын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг ХЗДХ-ийн яамны тухайн үеийн удирдлагуудаас шаардаж байсан гэх яриа бий. Харамсалтай нь ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригийн “өрөөндөө зассан” Хилийн тухай хуулийн төсөл бусдад мэдэгдэлгүй яван явсаар тэр чигээрээ УИХ-ын чуулганаар ороод батлагдчихсан гэдэг. Магадгүй түүний зассанөөрчилсөн гэх Хилийн тухай хуулийн тухайн заалтын цаана ямар нэг байдлаар гадна дотнын элдэв ашиг сонирхол орчихсон байхыг хэн үгүйсгэх вэ?Монгол Улс төртэй, хуультай, хууль хяналтын байгууллагатай тусгаар тогтносон улс. Тиймээс ТЕГ, АТГ зэрэг холбогдох хуулийн байгууллагаас ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг мэтийн эрх мэдэл, албан тушаалдаа эрдсэн, төрийн хууль тогтоох эрх мэдэлд халдсан, эргүүгийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхдүүдийг шалгаж, үнэхээр хууль зөрчсөн бол зохих хариуцлагыг нь хүлээлгэх ёстой.Эс бөгөөс хэн дуртай албан тушаалтан хууль санаачлах, хууль батлахын тулд ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч, УИХ-ын болон УИХ-аас томилдог Засгийн газрын эрх мэдэлд дураараа халддаг байдал хэвийн үзэгдэл болох нь байна шүү дээ.

615
Өмнөх

Маргааш 08:00-22:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

11 сар 15, 2019
Дараах

Хотын Захирагчийн санаачилгаар сургуулийн автобус 33 чиглэлд үйлчилж эхэллээ

11 сар 15, 2019

Төстэй нийтлэлүүд

FbiqesW06fBUWYU1LW26
Онцлох, улс төр,

Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
6146eab8a9684ca393ed7848956d548a
Онцлох, улс төр,

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 5 өдөр
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 5 өдөр
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 1 долоо хоног
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 1 долоо хоног
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 1 долоо хоног
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 2 долоо хоног
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 2 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 2 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 2 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт