Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3459.5₮
  • Евро
    3667.59₮
  • Японы иен
    23.23₮
  • Швейцар франк
    3799.56₮
  • Шведийн крон
    319.02₮
  • Английн фунт
    4232.18₮
  • Болгарын лев
    1875.32₮
  • Унгарын форинт
    9.35₮
  • Египетийн фунт
    111.96₮
  • Энэтхэгийн рупи
    41.63₮
  • Хонгконг доллар
    441.89₮
  • ОХУ-ын рубль
    35.6₮
  • Казахстан тэнгэ
    7.29₮
  • БНХАУ-ын юань
    473.81₮
  • БНСУ-ын вон
    2.57₮
  • БНАСАУ-ын
    26.61₮
  • Канадын доллар
    2572.6₮
  • Австралийн доллар
    2240.72₮
  • Чех крон
    150.32₮
  • Тайван доллар
    107.7₮
  • Тайланд бат
    94.82₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    737.95₮
  • Сингапур доллар
    2539.55₮
  • АНЭУ-ын дирхам
    941.85₮
  • Кувейт динар
    11198.87₮
  • Шинэ Зеланд доллар
    2084.35₮
  • Данийн крон
    491.86₮
  • Польшийн злот
    791.48₮
  • Украйны гривн
    93.67₮
  • Норвегийн крон
    325.28₮
  • Непалын рупи
    26.02₮
  • Өмнөд Африкийн ран
    183.57₮
  • Туркийн лира
    126.12₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    6477479.76₮
  • Мөнгө /унцаар/
    79554.66₮
  • Зээлжих тусгай эрх
    4536.53₮
Хот,

Хотын Захирагчийн санаачилгаар сургуулийн автобус 33 чиглэлд үйлчилж эхэллээ

нийтлэсэн Site Default11-р сар 15, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
surguuliin autobus

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сурагчдыг эрүүл аюулгүй орчинд зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сургуулийн автобус”-ыг өнөөдрөөс эхлэн туршилтаар явуулж эхэллээ.

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазаас Ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй сурагчийг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд 40 автобусаар үйлчлэхээр хөдөлгөөнд гаргаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр сургуулийн автобусуудын хүүхдийн аюулгүй байдлыг болон чанар стандартын шаардлага хангасан эсэхийг шалгалаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хамгийн түрүүнд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм. Нийт 33 чиглэлд 29 сургуулийн бага ангийн бүх хүүхдийг тээвэрлэнэ. Энэ бол эхлэл нь. Цаашид тоог нь нэмэх талаар анхаарч ажиллана. Эцэг эхчүүдийн ажлыг хөнгөлнө. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулна. Энэ мэт олон давуу талыг бий болгох юм.Автобусны зардлыг Хотын захиргаанаас гаргаж байгаа. Автобус өглөө 7:00 цаг гэхэд зогсоолдоо очсон байна. Автобус дотор нийгмийн ажилтан явна. Гараас гарт гэдэг зарчмаар ажиллана. Хамгийн том дэвшил нь баар кодоо хүүхдийнхээ аюулгүй байдлыг хянах боломжтой болж байгаа юм. Хүүхэд нь хаана буусан, хаанаас суусан, автобусанд байна уу үгүй юу гэх мэт бүх мэдээллийг хянах боломжтой. Бид эхлэл болгож 3000-аад хүүхдэд үйлчилж байна. Цаашид нарийвчлан судлаад, 2020 оны эхээр бүрэн хэмжээгээр хүүхдэд хүрч ажиллахаар төлөвлөж байна” хэмээн ярилаа.

Сургуулийн автобус нь сурагчдыг өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх бөгөөд дээрх автобусуудыг хаягжуулан, хяналтын төхөөрөмж суурилуулж, техникийн аюулгүй байдлыг хангуулах зэрэг ажлыг хийжээ. Энэ ажлыг эхлүүлснээр хотын ачаалал түгжрэлийг бууруулах, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Түүнчлэн хүүхдээ хэдэн цагаас ямар буудлаас тосож авах талаар Нийслэлийн боловсролын газраар дамжуулан эцэг эхчүүдэд зөвлөмж хүргүүлсэн байна. Сурагчдыг тээвэрлэхээс гадна уг автобусанд ухаалаг системийг нэвтрүүлсэн учраас эцэг эхчүүд хүүхдээ хаана яваа, давтлага сургуулиасаа хоцорсон эсэх гэх мэт мэдээллийг хянах боломжтой аж.

Мөн энэ үеэр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон хяналтын өрөөнийхөө онлайн камерийн үйл ажиллагааг хотын Захирагчид танилцуулав. Тус газрын үйлчилгээнд явж буй бүх автобус онлайн камертай, жолооч болон үйлчлүүлэгчдийн үйл ажиллагааг бүрэн хянаж байдаг байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

462
Өмнөх

Засгийн газрын хууль санаачлах бүрэн эрхэд ХЗДХЯ-ны газрын дарга “халдсан” гэв үү

11-р сар 15, 2019
Дараах

Хотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов

11-р сар 15, 2019

Төстэй нийтлэлүүд

large-650c299b75c26c3eeb4bb05a
Онцлох, Хот,

Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
large-650a77a775c26c3eeb4bb046
Онцлох, Хот,

Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

    Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

    өмнө 17 цаг
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,  Булган аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Булган аймагт ажиллаж байна

    өмнө 2 өдөр
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    өмнө 3 өдөр
  • Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    өмнө 1 долоо хоног
  • Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    өмнө 1 долоо хоног
  • Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    өмнө 2 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    өмнө 2 долоо хоног
  • “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

    “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

    өмнө 2 долоо хоног
  • Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

    Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

    өмнө 3 долоо хоног
  • Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

    Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

    өмнө 3 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт