Энэ сарын 22-ны өдөр Тайланд залуу найз охиноо харгисаар зодож буй бичлэг фэйсбүүк хуудсанд байршиж дэлхий нийтийн эгдүүцлийг төрүүлсэн юм.
Бичлэгт гарах Фанг Пимпилай, Канжана Синпрасет нар 7 жил үерхсэн бөгөөд сүүлийн нэг жил хамтдаа амьдарч байгаа аж. Тэд бэлгийн цөөнхи хосуудын нэг бөгөөд Фанг Пимпилайн найз залуу Канжана Синпрасет нь ижил хүйстэн гэнэ. Уг бичлэг нийт 46.000 удаа шэйр хийгдсэн бөгөөд охиныг зодуулж байх явцад хажууд нь байсан залуучууд ямар нэгэн байдлаар тусламж үзүүлэлгүй хараад зогсож буй байдал нь бүр ч олны дургүйцлийг төрүүлсэн байна.
Фанг Пимпилайн биеийн байдал дээрдэж байгаа ч 26-ны өдөр мэс засалд орох юм байна. Харин түүнийг бэртээсэн найз залуу нь баривчилсан бөгөөд одоогийн байдлаар байцагдаж байгаа аж.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Канжана Синпрасет найз охиндоо хайртайгаа байнга илэрхийлдэг бөгөөд хамтдаа авхуулсан зургаа хайрын үгсийн хамт фэйсбүүк хуудсандаа үргэлж байршуулдаг нилээд романтик сэтгэлгээтэй залуу гэдгийг нь онцолсон байна.
Хохирогч Фанг Пимпилай хэлэхдээ “Бидний харилцаа сайн байсан гэвч ийм зүйл болно гэж төсөөлсөнгүй. Бидний хэн хэн нь буулт хийж, уураа барьж чаддаггүй” гэжээ.
www.Seen.mn