Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
нийгэм,

Монголд коронавирусийн халдвар бүртгэгдлээ

нийтлэсэн Site Default3 сар 10, 2020
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах

Монгол Улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдлээ. Тодруулбал, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Францын хөрөнгө оруулалттай ураны “ Бадрах Энержи ” компанид ажилладаг франц иргэний лабораторийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Уг иргэн 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн. Тус иргэний шинжилгээний хариу гарсны дараагаас Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам шаардлагатай арга хэмжээг авч ажилласаар байна. Өвчтөний нэгдүгээр хавьтлыг тогтоох ажлыг шөнийн 03.00 цагаас эхлүүлж, эхнээсээ хамт байсан хүмүүсийг тусгаарлаж эхэлжээ. Халдвар илэрсэн иргэнийг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Арева” компанийн байранд тусгаарлаад байгаа аж.  Өнөөдөр 06.00 цагт Шадар сайдын өрөөнд Онцгой комисс шуурхай хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. 

-Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин: Урд шөнө 02.00 цагд гадаадын нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн мэдээлэл ирсэн. Энэ хүнтэй хамт нисч ирсэн, буудалд байсан, хамт хооллосон, ажлын байран дээр хамт байсан хүмүүсийн нэрийг гаргаж, холбогдож, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргалаа. Мөн өнөө өглөө буюу гуравдугаар сарын 10-ны 07.00 цагаас гуравдугаар сарын 17-ны 07.00 цаг хүртэл Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа. Энэ хоорондо бүхий л шаардлагатай бэлтгэл ажлыг хийнэ. 

Франц иргэнтэй эхэлж уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 102 хүнээс шинжилгээ авах шийдвэрийг гаргалаа

-Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн. Давтан шинжилгээ хийж баталгаажуулна. Энэ хүн ирээд Дорноговь аймагт ажилласан. Эхний уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 102 хүнийг олж шинжилгээ авах үүргийг Улсын онцгой комиссоос өгч байна. Гамшгийн тухай хуулиар нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж илрүүлэх ажлыг тусгай хүчний байгууллага хийх ёстой. Одоогоор эхний очсон газруудыг тогтоож, ариутгал хийгээд байна. Урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг эрт өгч байна. Энэ хүн Дорноговь аймагт тусгаарлагдсан. Сорьц зөөвөрлөгдөн ирж ХӨСҮТ-д оношилгоог хийсэн. Тиймээс шөнийн 04.00 цагаас ХӨСҮТ-ин хоёр баг шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг авч, Дорноговь аймаг руу явсан. Тэнд мөн орон нутгийн эмч нар ажиллаж байна. Халдвар илэрсэн гаднын иргэний биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Халуунтай байгаа ч өөр олон зовуур илрээгүй байна.

-Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан: Улсын онцгой комисс өглөө 06.00 цагт хуралдаж Улаанбаатар хот болон аймаг сумдаас гарах болон хот хоорондын зорчигч тээврийн орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 17-ны 07.00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Манай улсад олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын урсгал, авто замын хойд хилийн урсгал нээлттэй байгаа. Цагаан сар өнгөрсний дараа орон нутгийн зорчигч тээвэр, хуваарьт нислэг, суудлын галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үүнтэй холбоотойгоор нэгдүгээр хавьтлын хүмүүс ийм тийшээ тархсан байж магадгүй учраас замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа.

938
Өмнөх

Сурагчдаас улсын шалгалт авахгүй

3 сар 5, 2020
Дараах

Коронавирус илэрсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийг зогсоож эхэллээ

3 сар 10, 2020

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 2 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 4 долоо хоног
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт