Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3525.51₮
  • Евро
    3817.42₮
  • Японы иен
    27.07₮
  • Швейцар франк
    3841.68₮
  • Шведийн крон
    341.04₮
  • Английн фунт
    4326.15₮
  • Болгарын лев
    1951.84₮
  • Унгарын форинт
    9.94₮
  • Египетийн фунт
    113.91₮
  • Энэтхэгийн рупи
    42.87₮
  • Хонгконг доллар
    449.15₮
  • ОХУ-ын рубль
    46.32₮
  • Казахстан тэнгэ
    7.75₮
  • БНХАУ-ын юань
    514.67₮
  • БНСУ-ын вон
    2.73₮
  • БНАСАУ-ын вон
    27.12₮
  • Канадын доллар
    2569.24₮
  • Австралийн доллар
    2357.86₮
  • Чех крон
    161.69₮
  • Тайван доллар
    116.27₮
  • Тайланд бат
    103.52₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    796.73₮
  • Сингапур доллар
    2655.05₮
  • АНЭУ-ын дирхам
    960₮
  • Кувейт динар
    11520.15₮
  • Шинэ Зеланд доллар
    2198.51₮
  • Данийн крон
    512.39₮
  • Польшийн злот
    815.75₮
  • Украйны гривн
    95.46₮
  • Норвегийн крон
    339.15₮
  • Непалын рупи
    26.79₮
  • Өмнөд Африкийн ранд
    194.43₮
  • Туркийн лира
    184.89₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    7014072.66₮
  • Мөнгө /унцаар/
    81621.02₮
  • Зээлжих тусгай эрх
    4751.31₮
Хот, Шинэ мэдээ,

Олон нийтийн цагдаагаар ажиллах хэсгийн ахлагчид батлагдсан журмаар ажиллана

нийтлэсэн Site Default4 сар 15, 2020
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
olon niitiin

Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгах шийдвэр гарсан талаар  БСШУС-ын Ё.Баатарбилэг танилцуулав. Маргааш өглөө Замын -Үүдын боомтоор Эрээнд байгаа Монгол Улсын 50 иргэнийг татаж авах шийдвэр гарсныг  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдлээ. Мөн энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажилуулах журам батлагдсан талаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлсэн юм.

Өнөөдрийн байдлаар 180 гаруй олон нийтийн цагдаа ажилладаг бөгөөд олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг үндсэн үүрэг гүйцэтгэдэг аж.

Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллах юм байна. Өнөөдөр хуралдсан Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажилуулах журам нь батлагдсан байна.

Мөн тэрбээр COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд цаашид улирал бүр ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх болно хэмээлээ.

Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамжийг хотын Захирагч  гаргасан байна.

Уг захирамжийн дагуу  нийслэлийн Онцгой байдал, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын 1340 албан хаагч төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж ажиллаж байгаа аж. Эдгээр албан хаагчид ирэх зургаадугаар сарын 10-н  хүртэл хөдөлгөөнт эргүүл хийх юм байна.

Сэтгүүлчдийн зүгээс автомашины дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах, хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг асуултыг асуулаа. Хотын Захирагч С.Амарсайхан “Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ирүүлсэн санал чиглэлийг үндэслэж автомашины дугаарын хязгаарлалтыг судлаж байна. Хотын удирдлагууд олон хүмүүсийг цуглуулахгүй байх шийдвэрийн хүрээнд нэг дор олноор нийтийн тээврээр зорчуулах, дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах асуудлын эсрэг байгаа. Онцгой нөхцөл шаардлага гарсан тохиолдолд дугаарын хязгаарлалт хийх, орон нутгийн замыг хаах зэрэг шийдвэр гарч болно” хэмээсэн юм.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

419
Өмнөх

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна

4 сар 15, 2020
Дараах

Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоохыг 2020 оны 09 дүгээр сарын 01 хүртэл сунгав

4 сар 15, 2020

Төстэй нийтлэлүүд

ergen tulult_03_20_mon1
Онцлох, Хот,

ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

нийтлэсэн Site Defaultөмнө 5 өдөр
large-6413046e522df447f994ff11
Онцлох, Хот,

Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 5 өдөр
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 5 өдөр
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 1 долоо хоног
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 1 долоо хоног
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 1 долоо хоног
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 2 долоо хоног
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 2 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 2 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 2 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт