Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.37₮
  • Евро
    3967.12₮
  • Японы иен
    24.15₮
  • Швейцарийн франк
    4225.41₮
  • Шведийн крон
    363.26₮
  • Английн фунт
    4704.63₮
  • Болгарын лев
    2028.37₮
  • Унгарын форинт
    9.81₮
  • Египетийн фунт
    70.68₮
  • Энэтхэгийн рупи
    42.09₮
  • Хонконгийн доллар
    458.3₮
  • ОХУ-ын рубль
    44.21₮
  • Казахстаны тэнгэ
    6.96₮
  • БНХАУ-ын юань
    495.15₮
  • БНСУ-ын вон
    2.52₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2557.08₮
  • Австралийн доллар
    2288.1₮
  • Чехийн крон
    159₮
  • Тайванийн доллар
    117.52₮
  • Тайландын бат
    106.91₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    831.36₮
  • Сингапурын доллар
    2732.95₮
  • АНЭУ-ын дирхам
    972.58₮
  • Кувейтийн динар
    11623.13₮
  • Шинэ Зеландын доллар
    2101.45₮
  • Данийн крон
    531.83₮
  • Польшийн злот
    937.47₮
  • Украины гривн
    86.03₮
  • Норвегийн крон
    342.41₮
  • Непалын рупи
    26.15₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.97₮
  • Туркийн лира
    92.3₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11513819.96₮
  • Мөнгө /унцаар/
    114530.18₮
  • Зээлжих тусгай эрх
    4823.36₮
Шинэ мэдээ,

Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоохыг 2020 оны 09 дүгээр сарын 01 хүртэл сунгав

нийтлэсэн Site Default4 сар 15, 2020
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
ontsgoi komiss hural

Улсын онцгой комиссын 2020 оны 17 дугаар хурал болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод байгаа Монгол Улсын 50 иргэнийг эх орондоо татан авч ирэхээр болов. Эдгээр иргэдийн дийлэнх нь 18-45 насныхан бөгөөд 20 орчим нь бага насны хүүхдүүд, өндөр настан эзэлж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дагаж мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэм, гадаадаас ирж байгаа иргэдэд тавьж буй бүх төрлийн шаардлагыг тэд биелүүлэх юм. Үүн дотор тусгаарлагдах хугацааны байр хоолны зардлыг төлөх, хориглолтын дэглэмийг мөрдөх багтаж байгаа билээ. Төлбөрөө төлөөгүй иргэдийг авахгүй, авчирсан тохиолдолд цаашид хилээр гарах эрхийг хасах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг УОК-ын дарга холбогдох албан тушаалтнуудад хатуу үүрэг болгосон.

Их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгалаа. Ингэснээр 2020 оны хичээлийн жилийн танхимын сургалт цаашид явагдахгүй бөгөөд теле хичээл, онлайн сургалтаар  06 дугаар сарын 01 хүртэл хичээл сургалт үргэлжлэх болов. Оюутан, сурагчид улирахгүй, тухайн жилийн сургалтаа дуусгаж, анги дэвшинэ. Анги дэвших шалгалтыг аль ч түвшинд зохион байгуулахгүй. Сургуулиуд оюутан сурагчдынхаа жилийн эцсийн дүнг хорио цээр тогтоохоос өмнөх танхимын сургалтаар авсан эхний хагас жилийн дүнгээр тооцон гаргахыг үүрэг болгож байна. Мөн есдүгээр анги төгсөгчдийн дунд босго оноо тогтоохгүй гэв.

ЭЕШ-ыг 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд орон даяар цахимаар явуулж, их дээд сургуулийн элсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулна. Мөн энэхүү онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан авч буй бас нэг арга хэмжээ нь ЭЕШ өгч буй хүмүүсээс заавал авах ёстой, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталгаажсан “Монгол, хэл бичгийн шалгалт”-ыг энэ жил авахгүй байхаар БСШУСЯ-аас шийдвэрлэж, холбогдох зөвшөөрлийг авахаар ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 28,155 сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ.

2020 оны хичээлийн жилийн оюутнуудын төгсөлт, 2021 оны хичээлийн шинэ жилийн сургууль, цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн арга хэмжээг 2020 оны 08 дугаар 15-ны өдрөөс зохион байгуулахаар урьдчилан төлөвлөж байна.

Мөн өдрийн хурлаар Нийслэлийн хороодын хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгохыг зөвшөөрөв. Энэ нь Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд иргэдийн дунд хяналт хариуцлагыг сайжруулах зоилготой юм.  Иргэдийн анхаарал сэрэмж буурч, шаардлагагүй зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гудамж талбайд нус цэр хаях, амны хаалт хэрэглэхгүй байх, архидан согтуурах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бөөгнөрөл үүсгэх зэрэг хэв журам зөрчих тохиолдол нэмэгдэж байгаа үед нийслэлийн хэмжээнд сургалтад хамрагдаж мэргэшсэн 1700 гаруй хэсгийн ахлагч нар 170 гаруй хорооны иргэддээ хүрч ажиллахаар болж байна. Шаардлагатай тохиолдолд зөвшөөрөгдсөн эрх хэмжээний хүрээнд зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцох аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

907
Өмнөх

Олон нийтийн цагдаагаар ажиллах хэсгийн ахлагчид батлагдсан журмаар ажиллана

4 сар 15, 2020
Дараах

Т.Бадрал: Эрээн хотоос 50 иргэнийг татаж авч ирэх шийдвэрийг гаргалаа

4 сар 15, 2020

Төстэй нийтлэлүүд

436142467_1108064530681626_5587904854678846820_n
Онцлох, Шинэ мэдээ,

“Соёлын сэргэлт -2024” аяны хүрээнд Налайх, Багануур, Багахангай дүүргийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөн болж байна

нийтлэсэн Site Defaultөмнө 12 сар
6e7b63a40e80459880dcf6eeab9fbc1d
Онцлох, Шинэ мэдээ,

Монгол Улсын хуулийн уг эх дээр Төрийн тамга дарлаа

нийтлэсэн Site Default5 сар 1, 2024

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 4 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт