Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
Онцлох,

Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк болно

нийтлэсэн Site Default10 сар 15, 2021
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
Turiin-bank-2-750x460

Аливаа улс оронд “дундаж давхарга” нь тухайн улсынхаа эдийн засгийн хөгжил, дэвшлийг хангах нийгмийн хамгийн идэвхитэй, гол хэсэг нь байдаг. Дундаж давхарга хэдий том байх тусам боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй байж, ажиллах хүчин сайтай, хөдөлмөрийн бүтээмжтэй, түүнийг дагаад ашиг, орлогын хэмжээ өндөр байдаг тул тэдний оруулж буй хувь оролцоо нь тэр хэрээрээ улсын эдийн засгийн өсөлтөнд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Нөгөөтэйгүүр дундаж давхаргыг бүрдүүлэгчид нь хоол, хувцас, боловсрол, эрүүл мэнд, орон байрны сар тутмын хэрэглээний зардлаа төлөөд, цаана нь тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт, хуримтлал хийх боломжтой хэсэг учир энэ давхаргыг эдийн засгийн өсөлтийг тэтгэх гол хүчин зүйл хэмээн ойлгож болно.

Хэт өндөр ба хэт доогуур орлоготой хэсгийн ялгаа, зааг ихссэн, дундаж давхарга нь нийгэмд бага байр суурь эзэлдэг улс оронд нийгэм нь байнгын зөрчил тэмцэлтэй, эдийн засгийн өсөлт нь удааширсаар байдаг бөгөөд ардчилсан нийгэмд дундаж давхарга нь улс төрийн тогтвортой байдал болон хувь хүний эрх, эрх чөлөөний гол баталгаа болдог. Мэдээж үндэстний хөрөнгөтнүүд энэ нийгмийг чирэгч хэсэг хэдий ч дундаж давхрага хөдөлгөгч гол хүч нь байх ёстойг нийгэм шаардсаар байна. 

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн ирэх 30 жилийн хөгжлийн төлөвлөгөөнд “Монгол улсын хүн амын дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ” гэсэн томоохон зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтын хүрээнд дундаж давхаргад зээл, санхүүжилтийг олгох, тэднийг бойжуулах, хооронд нь холбох гүүр болох банк санхүүгийн тогтолцоог бий болгох талаар бодлогын баримт бичигт тусгасан байдаг.

Тэгвэл Монголын банк санхүүгийн салбарын Топ 5 банкны нэг болох Төрийн банкийг “Дундаж давхаргыг дэмжигч банк” болгох зорилтыг Засгийн газраас дэвшүүлээд буй.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан олон нийтэд хандаж мэдэгдэл хийхдээ онцолсон. Тэрээр “Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоор өөр өөр байдаг. Манайд нийгмийн дундаж давхаргыг 1.0 саяас 3.0 сая хүртэлх орлоготой хэсгийг үзэж байна. Тэгэхээр бид нийгмийн дундаж давхаргад үйлчилнэ. Нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгох, бойжуулах эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулан хийнэ. Тус банкны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Дундаж давхаргыг дэмжих бодлогыг Төрийн банк өнгөрсөн хугацаанд амжилттай биелүүлсэн. Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу 2021 оны 2 дугаар сарын 23-наас ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр манай улс энэ тогтолцоо руу орсон гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Тэгвэл Төрийн банк нь энэхүү бодлогын хүрээнд Ажлын байрыг дэмжих зээлээр орон нутагт 6185 зээлдэгчид 258.4 тэрбум, Улаанбаатар хотод 2276 зээлдэгчид 152.7 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. 

Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр:
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний дагуу жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана” гэдгээ мэдэгдэж, дундаж давхаргыг дэмжих банкны цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаараа онцолсон.

Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилтынхоо хүрээнд 2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

Тухайлбал, Төрийн банкМонгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгөх инкубатор бизнес төвүүдийг байгуулж, дундаж давхаргын өрхийн хүүхдүүдэд зориулсан санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр, аянуудыг зохион байгуулахын зэрэгцээ дундаж давхаргад зориулсан хуримтлалын хадгаламж, тэтгэвэрийн сан хадгаламж, эрүүл мэндийн хадгаламж болон бусад санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх юм. 

Мөн бичил, жижиг, дунд бизнесийн зээл, гарааны бизнесийг дэмжих зээл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээл, орон сууцны хөнгөлөлттэй зээлүүдийг дундаж давхаргын эрэлтэд нийцүүлэн, хамгийн таатай нөхцөлөөр олгоно. Дундаж давхаргыг дэмжиж, тэдний маргаашийн итгэлийг сэрээхээр Төрийн банк ажиллаж байна.

429
Өмнөх

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ 2022 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАЛААР УИХ-ЫН ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЛЭЭ

10 сар 14, 2021
Дараах

Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд тусгай хэрэгцээт сургуулиудад ажиллалаа

10 сар 18, 2021

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт