Шотландын Хойд Ланаркширийн Лаура Фергюсон (Laura Ferguson) нь 38 настай, хоёр хүүхдийн эх, фитнес-төвийн хамтран эзэмшигч юм. Хамт ажилдаг хүмүүс нь түүнийг “Бүдүүн гахай“ -гэж нэрлэж байхыг санамсаргүй сонсох хүртлээ тэрээр 120 кг жинтэй байжээ.
Хамт ажилдаг хүмүүсийнхээ ийнхүү хэлэхийг сонссон Лаура турахаар шийдсэн байна. Тэр тусмаа нөхөр нь хассан 6 кг тутамд брэндийн цүнх бэлэглэхээр амлажээ.
25-тайгаасаа Лаура эрчимтэй жин нэмж эхэлжээ. Ойролцоогоор жилд 7кг, гол буруутан нь буруу хоололт, хөдөлгөөний дутагдал байсан гэнэ.
Жил бүр 1 сард тэрээр хоолны дэглэм барьдаг ч, удалгүй больчихдог байжээ. Өөрийн амьдралаа түргэн хоол, шоколад, чипс, хийжүүлсэн ундаагүйгээр төсөөлж чаддаггүй байв
Хамт ажилдаг хүмүүсийнхээ муулахыг сонсоод Лаура ихэд балмагдсан байна. Тэр үед л, турж эхлэх цаг болсон гэдгийг мэдэрчээ.
Лаура хөнгөн ховс, кардио дасгал, хоолны дэглэмийн тусламжтайгаар турсан байна.
Урьд нь тэрвээр 58 размер, харин одоо 44 размер өмсдөг болжээ.
Одоо Лаурад 18 настай байхдаа өмсдөг байсан хувцас нь багтдаг болсон байна. 20 жилийн дараа анх удаа зун бикини өмсөх зорилготой байгаа ажээ.
Одоогоор нөхөр нь түүнд Stella McCartney, Louis Vuitton-ний хоёр цүнх бэлэглэсэн байна. Түүний нөхөр Лаурад 6 цүнхний өртэй болжээ.