Индонезийн Жакарта, Палембанг хотод наймдугаар сарын 18-аас есдүгээр сарын 2-ны хооронд Азийн спортын 18 дугаар наадам зохион байгуулагдах гэж байгаа билээ. 

1962 оноос гараагаа эхэлсэн тус наадам энэ жил 18 дахь удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн 45 орны баг тамирчид 40 спортын 465 төрөл, зайд өрсөлдөх юм. Харин Монголын 269 тамирчин 30 төрөлд өрсөлдөхөөр Индонез улсыг зориод буй билээ.

Тэгвэл энэ удаагийн тамирчдад олгогдсон хувцас хэрэглэл уламжлал ёсоор дахин шүүмжлэл дагуулжээ. Томоохон тэмцээн уралдаанд оролцож буй тамирчдын биеийн жин, размер зэргийн дагуу хувцсыг нь захиалдаг баймаар. Гэтэл 361 гэх Хятад брэндийн томдсон хувцас тамирчиддаа олгосон нь ийнхүү шүүмжлэл дагуулах шалтгаан болжээ.

Монголчууд Азийн наадамд анх 1974 оноос оролцож одоогийн байдлаар 20 алт, 37 мөнгө, 80 хүрэл медаль нийт 137 медаль хүртээд байна. 2014 онд болсон Инчоны Азийн наадмаас манай баг тамирчид таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн байдаг.

www.Seen.mn