Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3447.5₮
  • Евро
    3679.86₮
  • Японы иен
    24.67₮
  • Швейцар франк
    3781.6₮
  • Шведийн крон
    315.76₮
  • Английн фунт
    4261.63₮
  • Болгарын лев
    1881.46₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    111.39₮
  • Энэтхэгийн рупи
    41.7₮
  • Хонгконг доллар
    440.14₮
  • ОХУ-ын рубль
    42.63₮
  • Казахстан тэнгэ
    7.7₮
  • БНХАУ-ын юань
    485₮
  • БНСУ-ын вон
    2.6₮
  • БНАСАУ-ын
    26.52₮
  • Канадын доллар
    2526.38₮
  • Австралийн доллар
    2232.77₮
  • Чех крон
    155.22₮
  • Тайван доллар
    112.05₮
  • Тайланд бат
    99.24₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    745.65₮
  • Сингапур доллар
    2544.56₮
  • АНЭУ-ын дирхам
    938.63₮
  • Кувейт динар
    11205.92₮
  • Шинэ Зеланд доллар
    2066.78₮
  • Данийн крон
    494.06₮
  • Польшийн злот
    811.86₮
  • Украйны гривн
    93.35₮
  • Норвегийн крон
    306.45₮
  • Непалын рупи
    26.06₮
  • Өмнөд Африкийн ран
    174.18₮
  • Туркийн лира
    166.54₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6743982.26₮
  • Мөнгө /унцаар/
    80006.99₮
  • Зээлжих тусгай эрх
    4588.2₮
нийгэм,

Хөшигийн хөндий “хөшгөө“ татаж, нисгэгчдийг сандаргажээ

нийтлэсэн Site Default8-р сар 30, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
c317ec65f00989ca1fe7cf315eecafc9

Хөшигийн хөндийд барьсан нисэх буудлаа ашиглаж эхлэхээр монголчууд тэсэн ядан хүлээж байгаа. Монголд боссон юм бүхэн хугацаандаа ашиглалтад ордоггүйтэй адилхан энэ буудал ч гэсэн анх төлөвлөсөн хугацаанаасаа даруй хоёр жилээр хойшилж, ирэх жилээс үйл ажиллагааг нь эхлүүлэх яриа өдгөө хөвөрч буй.

Тиймээс МИАТ компани өнгөрсөн дөрөвдүгээр сард хөшигийн хөндийн нисэх буудлын шалгах нислэгийг В737-800 агаарын хөлгөөр хийж, олон улсын нисэх буудлын хэрэглэлийн нислэгийн журмыг нислэгээр шалгаж, баталгаажуулсан юм байна. Тэд энэ нислэгээрээ уламжлалт навигацид тулгуурласан нарийвчлалтай болон нарийвчлалтай бус ILS RWY 29, LOC RWY 29, VOR/DME RWY 29, VOR/ DME RWY 11 ойртолтын журмуудыг шалгажээ. Мэдээж нислэгийг амжилттай үйлдэж, дүгнэлт гарган холбогдох газруудад танилцуулсан аж.

Гэвч туршилтын нислэгийн үеэр хөшигийн хөндий дээгүүр нэртэй нь адилхан “хөшиг” татаж, нисэх багийг гайхшируулсан төдийгүй багахан сандаргаад авчээ. Бүр дөрөвхөн цагийн шалгах нислэг үйлдэж байхад л цэлийсэн тал дээгүүр гэнэт сааралтан дуниартаж, үзэгдэх орчныг нь хязгаарласан юм байх.

Уг нь шинэ нисэх буудал барихдаа мэддэг чаддаг хүмүүс нь хамгийн боломжтой гэсэн долоон газрыг судалсны үндсэн дээр хөшигийн хөндийг сонгож, долоо хэмжиж нэг огтолсон ухаантай юм билээ. Даанч урагшгүй хэдэн нөхөр ул үндэслэл муу судалгаа хийснээс үүдсэн гоомой сонголтыг нь балаг тойрч эхлэх нь бололтой. Нэгэнт баригдаж дуусгаад өнөө маргаашгүй ашиглах гэж байхад ийм саар зүйл сонсогдож байгаа нь тун харамсмаар. угтаа бол нислэгийн аюулгүй байдалд үзэгдэх орчин, цаг агаарын нөхцөл, буух, хөөрөх зурвас тун чухал.

Гэтэл байнга шахам гэнэт манантан хөшиг татаж, байгалийн давагдашгүй нөлөөллөөр нислэгт хүндрэл учруулдаг газрыг товлочихож. Уг нь бүр дээр үед Монголын иргэний нисэхийн анхны онгоцууд хөөрч, нислэг үйлддэг газар байсан юмсанж. Тэр үед л хөшиг татдагийг нь мэдээд тухайн үеийнхэн уг байршлыг өөрчилж, “Буянт-ухаа” нисэх буудлыг буюу одоогийн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг анх 1956 онд ОХУ-ын тусламжаар барьсныг хэлэх хүн байна.

Даанч энэ түүхийг үл хайхарсан том толгойтнууд дахин хөшигийн хөндийг сонгожээ. Угтаа бол Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших энэ газрыг “хөшигтэй хөндий” гэдэг байсан нь яван явсаар ярианы хэлэнд “хөшигтийн хөндий” болж өөрчлөгдөн дуудагддаг болсон гэх хууччуулын яриа байна. Харин энэ дуудлагыг эдүгээгийн бид өөрчлөн хөшигийн хөндий болгочихоод байгаа. Ухаад үзвэл эрт үед л хөшиг татдаг болохоор нь ухаант өвгөд маань “хөшигтэй” гэж нэрлэсэн нь дамжиггүй.

Хөшиг татдаг болохоор нь ухаант өвгөд маань “Хөшигтэй” гэж нэрлэсэн нь дамжиггүй

Уг нь энэ буудлын ерөнхий зураг, архитектур нь маш гоё. Монголчуудын дэлхийг чичрүүлж явсан нум сумны зэвийг дүрслэн бүтээсэн цогцолбор бөгөөд Ази, Европыг холбосон агаарын хамгийн дөт замд байрлаж буй гээд магтах зүйл олон. Тиймээс ч босгосон бүтээн байгуулалтыг гоочлох гэсэнгүй, гагцхүү байгалийн сонин үзэгдэл байнга гардгийг нь дуулгахыг зорив. Монголын нисгэгчдийн ур чадвар дэлхийн хэмжээнд үнэлэгдэхээр мундаг гэдгийг бид мэднэ. Тэднийг авхаалж самбаа, өндөр ур чадвар гарган цаг агаарын хүнд нөхцөлд хамгийн богино зурвастай нисэх буудалд ч газардаж, хөөрч чаддаг гэдэг.

Тэгэхгүй бол буцаад нисчихвэл компани нь алдагдал хүлээж, зардал чирэгдэл болдог учраас баргийн хүнд давааг давдаг чадвар эзэмшсэн нь тодорхой. Хөшигийн хөндийд татдаг хөшиг манай нисгэгч нарт торойгоод байх зовлон биш ч гэсэн гадаадын олон авиа компанийн нисгэгч нарт чамгүй чирэгдэл болох талтай. Хэсэгхэн хугацаанд хэрэглэх бус олон жилийн турш ашиглах энэ буудал жилдээ гурван сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Цаашид жилдээ 12 сая хүртэл зорчигч хүлээн авах хэмжээнд өргөтгөж болохоор зай талбайг нь бодолцож байгуулсан гэдэг.

Мөн цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт гаралт бүхий зурвастай ч алсын хараалалд нөлөөлөх саад гарч л байвал сайнгүй гэсэн үг. Мэдээж “Чингис хаан” ОУНБ-ын утаанаас хавьгүй дээр байх нь тодорхой. Одоогийн байдлаар 20-иод авиа компани манай шинэ нисэх буудлаар дамжин өнгөрөх хүсэлтээ гаргаад байна.

40 жилийн хугацаатай 65.6 тэрбум иен буюу 2010 оны үеийн ханшаар тооцогдох 300 сая ам.долларын зээлээр барьсан энэ том бүтээн байгуулалт нэг хэсэг улстөржилтөд нэрвэгдэж байсан цаг саяхан. Үүн дээр нэрмээс болох гэж ийм сөрөг зүйл нуршихыг ч хүссэнгүй. Харин ч стандарт, чанарыг ягштал баримталдаг япончуудаар бариулсан нь яамай даа гэж олзуурхдагаа нуух юун. Эцэст нь хэлэхэд хөшиг татаж айдаст автуулсан хөшигийн хөндийн нисэх буудлын тэнгэр нь ямагт цэлмэг, буулт нь зөөлөн байж, сүүн зам татуулаасай.

Засгийн газрын мэдээ сонин

Эх сурвалж: zgm.mn

610
Өмнөх

Биеэ үнэлэгчтэй хоносон Японы тамирчид нэг жил сагсан бөмбөг тоглох эрхээ хасууллаа

8-р сар 30, 2018
Дараах

Гэр бүлийн 7 хүний амийг хохироосон жолоочийн хэргийг прокурор хэрэгсэхгүй болгожээ

8-р сар 30, 2018

Төстэй нийтлэлүүд

349363158_564676749157545_7792451563556157375_n
нийгэм, Онцлох,

С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

нийтлэсэн Site Defaultөмнө 5 өдөр
346055404_802510524416434_5561496980754115197_n
нийгэм, Онцлох,

Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    өмнө 5 өдөр
  • Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    өмнө 2 долоо хоног
  • “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    өмнө 3 долоо хоног
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    өмнө 3 долоо хоног
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    өмнө 4 долоо хоног
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    өмнө 4 долоо хоног
  • “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    өмнө 1 сар
  • Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    өмнө 1 сар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт