Хот хоорондын зорчигч тээврийн үнэ 9 дүгээр сарын 1-нээс нэмэгдэнэ гэсэн мэдээллийн дагуу “Автотээврийн үндэсний төв” ТӨУҮГ-ын мэдээллийн албанаас тодруулахад “Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн чиглэлүүдийн үнэ 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөлт орохоор болсон” гэлээ. Үнээ нэмэх болсон нь шатахууны үнийн өсөлтөөс болсон, хэдэн төгрөгөөр нэмэхийг одоогоор хэлэлцэж байгаа. Энэ талаар өөрчлөлт оруулах ЗТХ-ийн сайдын тогтоол бий. Түүний дагуу тооцон өөрчилнө” гэж албаны эх сурвалж мэдээллээ. Хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэл нийтдээ 60 орчим чиглэлд үйлчилгээ үзүүлдэг.

www.Montsame.mn