Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “12 Ертөнц“ тав дахь бие даасан тоглолт “Буянт Ухаа“ спортын цогцолборт болж өнгөрлөө.
“12 Ертөнц“ тоглолтонд олны танил эрхмүүд цөөнгүй ирсэн бөгөөд тоглолтын дундуур хийсэн дуучин Укагийн бичлэгэнд Амар шарк нэрээрээ олонд танил болсон “Хас банк“-ны захирал Г.Амартүвшин “Бут авч буй“ нь бичигджээ. Хэвлэл мэдээллээр хувийн мэдээллээ төдийлөн дэлгэх хүсэлгүй Амар шаркыг “Чамгүй олон төрлөөр бүжиглэдэг юм байна лээ Тун “Sexy“ бүжиглэдэг шаркыг биширсэн” хэмээн дуучин Ука инстаграмдаа онцолжээ.
“12 Ертөнц“ тоглолт “Буянт Ухаа“ спорт цогцолборыг дүүргэсэн хамгийн их үзэгчтэй тоглолт болсноороо шинэчлэл хийж чадсан юм. Уг тоглолтод дуучин Болд 2005 оноос хойш гаргасан бүх цомгийн шилдэг хит болсон 40 дуугаа үзэгчдэд хүргэжээ.
www.Seen.mn