Та өөрийн гэсэн бизнесээ эрхлэн бусдаас хараат бус амьдрахыг хүсч л байгаа биз дээ. Харин энэ бүх санаагаа хэрэгжүүлэх тийм ч хялбар биш байна уу. Тэгвэл та бүхэнд хэрэгтэй нэгэн хуудсыг танилцуулж байна.
Цахим орчинд аялан явахдаа таарсан энэхүү хуудас бизнес эрхлэхийн хүссэн хэн бүхэнд хэрэг болох болов уу гэсэн үүднээс энэхүү мэдээллийг хүргэж байна.
Бизнес санааг дэмжих, тэдэнд маркетинг, бизнесийн зөвлөгөө өгөх, хамтран ажиллах, санал солилцох, шинээ санаа өгөх гээд бизнес маркетингийн төрлөөр зөвлөгөө өгөх Od Hero фэйсбүүк хуудсыг гарааны бизнес эрхлэгч та бүхэн сонирхоод үзэхэд илүүдэхгүй болов уу.
Тус цахим хуудсыг UNO CON GROUP-н гүйцэтгэх захирал С.Одбаатар хөтлөн явуулдаг бөгөөд бизнес сонирхогч та бүхэнд маркетингийн үндсэн ойлголт, шинэлэг санаа, бизнес төлөвлөгөө, судалгааны талаар өөрийн туршлагаас хуримтлуулсан мэдлэгээ хуваалцах юм. Одбаатарын хувьд залуу бизнес эрхлэгч хэдий ч олон улсын байгууллагад удирдах албан тушаал хашин олон арван туршлага хуримтлуулсан нэгэн.
Тэрбээр Вольво компанийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал зэрэг албан тушаал хашиж байсан юм.
Түүний хувьд залууст бизнесийн өргөн мэдлэгийг түлхүү өгөхийг илүүд үздэг. Улс орны хөгжилд улс төрч бус бизнес ажил хэрэгч хүмүүс л хэрэгтэй гэж үздэг учраас ирээдүйн олон арван маркетеруудад өөрийн туршлагаа үнэ төлбөргүйгээр тарааж байгаа нь нөгөө талаараа нийгмийн сайн сайхныг илүүд үзэгч нэгэн гэдгийг энэ үйлдэл нь харуулж байна.
Тиймээс өөрийн бизнесээ эхлүүлж чадаагүй болон бизнесээ эхэлсэн ч хараахан зөв гарцаа олж чадахгүй байгаа бизнес эрхлэгч хэн бүхэн Гарааны бизнесийг дэмжих энэхүү хуудсанд нэгдэн шинэлэг санаа бодлоо хуваалцан мэдлэгээ дээшлүүлэхийг урьж байна.
Хэрэв та энэхүү хуудсыг сонирхож байвал энд дарж нэгдэнэ үү