Сүүлийн үед цахим орчинд олон хүний анхаарлыг татаад буй Bhiisma-ны энэ оны эхэнд өгсөн нэгэн ярилцлагаас онцолъё.
Түүний “Ойрхон“ гэх дуу нилээдгүй шүүмжлэл дагуулаад буй бөгөөд уг дуугаа хоёр удаагийн аялалаар явж байхдаа санааг нь олж бичсэн гэнэ. Bhiisma нилээдгүй аялах дуртай бөгөөд тэр хугацаандаа бясалгал хийж ном унших дуртай гэдгээ дурьджээ. Мөн тэрээр бусад хүмүүст Пауло Коэльогийн “Алхимич” номыг уншихыг санал болгосон ба Садгуругийн “Inner Engineering” номыг эхлүүлж буй гэдгээ хэлжээ.
Нийгэмд багагүй шүүмжлүүлдэг түүнээс “Хүмүүсийн шүүмжлэлийг та юу гэж хүлээж авдаг вэ?“ хэмээх сэтгүүлчийн асуултанд тэрээр:
“Хүмүүс ингэж их үзэн ядаад, сөрөг хандаж байгаа нь миний хувьд сайхан хэрэг болж байгаа. Яагаад гэвэл энэ нь намайг зөв зам дээрээ явж байна гэдгийг харуулж байгаа юм. Ямарваа нэгэн дуучин, хөгжимчин гарч ирэхэд тэр нь өмнө нь байсан ямар нэгэн уран бүтээлчтэй, бүтээлтэй адилхан байх юм бол хүмүүст шууд таалагдчихдаг. Далд ухамсарт нь танил болохоор, ямар нэг танил загвар байгаа болохоор түүнийгээ таалаад, “өө энэ гоё байна” гэж хүлээж авч болдог. Шал өөр, өмнө нь байгаагүй сонин юм гарч ирэхээр хүмүүс эхэндээ ойлгохгүй “таг” гээд шинэ юмтай нүүр тулдаг. Ихэнхдээ хүмүүс мэдэхгүй зүйлээсээ л айж, зугтдаг. Мэдэхгүй зүйлээ үзэн яддаг. Харанхуйгаас айдаг шүү дээ. Тийм болохоор хүмүүс үзэн ядаж, муулаад байгаа ч гэсэн тэр нь нээх буруу биш. Аажимдаа миний хөгжим цааш гарсаар байх үед энэ хүмүүс “Өө энэ чинэ нээрэн гоё л юм хийж байсан юм байна. Бид нар ойлгохгүй байсандаа л тэгсэн юм байна” гэж л бодох байх. Яагаад гэвэл миний хийж байгаа зүйл шал өөр байгаа. Тиймээс хүмүүс их цочмог хүлээж аваад байгаа“ гэжээ.
Харин “Түүний амьдралын дүрэм юу вэ“ гэх асуултанд “Хип хоп гэх зүйлд “Pussy, Money, Weed”, “Money, Power, Respect” гэх мэт зүйлс байдаг шүү дээ. Өмнө нь миний амьдралд тийм зүйл байсан. Гэхдээ одоо миний амьдралын дүрмүүд бүгд өөрчлөгдсөн. Одоо миний амьдралд шударга ёс, талархал, хайр гэсэн дүрмүүд л үйлчилж байна даа“ хэмээжээ.
Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг уншихыг хүсвэл Энд дарна уу
www.Seen.mn