Монголоос Лондон хүртэл тэмээтэй аялна хэмээн зориг шулуудан гарсан Н.Байгальмаа олон Монголчуудын танил болсон.

Түүний тэмээтэй аялал багагүй саад бэрхшээл, хэл ам дагуулсаар Н.Байгальмаа өдгөө муухан олны танил эрхмээс илүүтэй олонд танигдаад буй билээ. Гадаадын иргэнээс их хэмээний мөнгө залилсан гэдэг Н.Байгальмаа хадам ээж болох цэнхэр үст Э.Цэрэнтэй таагүй харилцаатай байдаг нь олонд ил болсон.

Түүний нөхөр Нямдорж ч мөн адил ээжтэйгээ тангараг тасарсан тухайгаа олноос нуугаагүй юм. Тэгвэл Н.Байгальмаагийн нөхөр Нямдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан бүх амьдралаа ил болгож хэвлэлийн хурал хийнэ гэдгээ дуулгалаа.

Тэрээр: “Цэрэн та миний ээж байж миний амьдралыг тайван орхиж чадсангүй юу? Би өглөө 10 цагт бүх амьдралаа ил болгоноо… Би эр хүн гэхдээ ийм амьдралыг удаан тэсч чадахгүй нь ээ. Амьд явах хүсэл ч алга… Байгальмаа хавтгаа аваад Мишээл эмнэлэгт 10-аад хоног эмчлүүлж байна. Би өглөө хүүхдүүдээ аваад тэндээс шууд хэвлэлийн хурал хийнэ. Бие биенээ тайван амьдруулж болохгүй хорвоо юу? Биднийг амар тайван байлгаж болохгүй юу ээж минь“ гэжээ.

www.Seen.mn