Алаг нүд, сайхан инээмсэглэл, гоо сайхан бие, сайхан хоолой, алдар нэр, гэр бүл гээд бурхан түүнд олон зүйлийг харамгүй заяажээ.

Эх орондоо төдийгүй дэлхийд Алсу нэрээрээ алдаршсан  Алсу Ралифовна Абрамова нь 1983 оны 6 -р сарын 27 нд  Татарын Бугульма хотод төржээ. Түүний аав нь ЗХУ- ын нэр нэр нөлөө бүхий Рашиф Рафилович Саппин юм. Тэрээр Оросын дээд парламентын гишүүн төдийгүй LUKoil -ын гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүн, нефтийн магнат хүн юм.  Мөн “Zhemchuzhina-Sochi“ хөл бөмбөгийн багийн эзэн бөгөөд 2004 онд Forbes сэтгүүлээс түүнийг ОХУ-ын хамгийн баян 100 эрхмийн нэгээр нэрлэж байв. Харин ээж  Резия Ишхаковна нь архитекторч мэргэжилтэй.

Алсу мусульман шашинтай. Түүний ахыг Рулла (1973), дараах ахыг нь Марат  (1977) гэдэг . Мөн  Ренар (1996) хэмээх дүүтэй.

Түүнийг нэг настай байхад гэр бүл нь Бугульмагаас Сибирь рүү нүүжээ. 5 настай байхдаа төгөлдөр хуур сурахыг эцэг эхээсээ хүссэн бөгөөд хүслийнхээ дагуу ч хөгжмийн сургуульд сурчээ. Аавынхаа бизнесээс болж Москвад амьдрах болж,  дараа  Нью-Йорк хот руу нүүж, Их Британид хувийн сургуульд суралцсан бөгөөд хожим архитектурын коллежид элсэн орсон юм. Хэдийгээр Лондон хотод амьдардаг ч  ОХУ-д байнга очдог байжээ.

Алсу 1998 онд Москва голын эрэг дээр ах Маратынхаа хуриман дээр том төгөлдөр хуур тоглонгоо “I Will Always Love You“ дууг дуулжээ. Энэ баярын тоглолтын дараа гэр бүл нь мэргэжлийн дуулах  карьераа үргэлжлүүлэхийг ятгаж эхэлсэн байна.

Багаасаа л урлагийн боловсрол эзэмшсэн тэрээр 15 настай байхдаа “I Will Always Love You“ /бидний мэдэх Хюстэны дуулсан/ дуугаараа Валерий Белоцерковски менежерийг гайхашруулж чаджээ. Тийм ч учраас тэд хамтран ажиллах болов. Ингээд 1999 оны 9-р сарын 16-нд “Алсу“ нэртэй анхны цомгоо гаргаж байсан түүхтэй. Тэрхүү цомгоос “Иногда“ “Зимний сон“ “Весна“ хэмээх 3 дуу нь олны таашаалыг хүртэж, алдаршиж эхэлсэн юм. 2000 он гэхэд 700 000 гаруй хувь CD ОХУ-д борлуулагдсан байна. Тухайн ондоо анхныхаа англи хэл дээрх “Solo“ синглээ бичсэн бөгөөд өөрийн бичсэн энэхүү синглээрээ 2000 онд “Евровижн“ дууны уралдаанд 2-р байр эзэлж, олон улсад анх танигдсан юм.  Түүний энэхүү синг л Оросын бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай сингл болж байв. Түүний дараагаар  Enrique Iglesias-тэй хамтран  “You’re my  number 1“ гэсэн нэртэй дуэт мөн гаргасан юм.

2000 оны “Евровижн“ дууны уралдаанд амжилт гаргасаныхаа дараа эх орноо тойрон аялан тоглолт хийсэн юм. Тэрбээр 17 насныхаа  төрсөн өдрөөр төрөлх Бугульма хотдоо тоглолт хийсэн бөгөөд  86,000 хүн түүний тоглолтыг үзжээ.

2000-2001 онд англи хэл дээрх анхны цомгоо гаргасан бөгөөд Герман, Норвеги, Польш, Чех, Малайз зэрэг улсуудад борлуулагдаж байв.  “Before You Love Me“ хэмээх англи хэл дээрх 2 дахь синглээ 2001 гаргасан бөгөөд Нэгдсэн Вант Улсын Сингл Чартад #27, MTV UK-д #1-т бичигдэж байв. Тухайн жилдээ Герман, Австрали улсад гаргасан байна.

2003 онд “19“ хэмээх цомгоо гаргасан. Энэ нь түүний орос хэлээр гаргасан 2 дахь цомог юм.  2008 онд “Самое главное“ хэмээх 3 дахь цомгоо гаргаж, тухайн ондоо “Tugan Tel“ хэмээх татар хэлээр гаргасан анхны цомог нь олон нийтийн хүртээл болсон билээ. 2002-2006 онд “Inspired“ хэмээх  Англи хэл дээрх 2 дахь цомгоо тус тус гаргасан байна. 2006 оноос гэр бүлтэй болж хэсэг хугацаанд нам гүм амьдрах болсон билээ.

Алсу 2006 оны 3-р сарын 18-нд Еврей гэр бүлээс гаралтай саятан Ян Абрамовтай гэрлэсэн бөгөөд тухайн оныхоо 9-р сарын 7-нд  Калифорни мужийн Лос Анжелес дэх Кедарс-Синайн Анагаах Ухааны Төвд Сафина хүүхдээ хэмээх анхныхаа охиныг төрүүлсэн юм. Түүний охиын нэрийг нөхөр нь өгсөн гэдэг. 2008 оны 4-р сарын 29-нд хоёр дахь охин Микелл нь мэндэлжээ.

 

Алсу “Зимний сон”

Алсу “Иногда”