Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3447.92₮
  • Евро
    3685.83₮
  • Японы иен
    24.58₮
  • Швейцар франк
    3803.55₮
  • Шведийн крон
    317.59₮
  • Английн фунт
    4260.25₮
  • Болгарын лев
    1884.52₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    111.4₮
  • Энэтхэгийн рупи
    41.68₮
  • Хонгконг доллар
    440.22₮
  • ОХУ-ын рубль
    42.86₮
  • Казахстан тэнгэ
    7.72₮
  • БНХАУ-ын юань
    486.18₮
  • БНСУ-ын вон
    2.6₮
  • БНАСАУ-ын
    26.52₮
  • Канадын доллар
    2537.75₮
  • Австралийн доллар
    2251.84₮
  • Чех крон
    155.48₮
  • Тайван доллар
    112.59₮
  • Тайланд бат
    98.94₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    747.27₮
  • Сингапур доллар
    2545.53₮
  • АНЭУ-ын дирхам
    938.75₮
  • Кувейт динар
    11207.28₮
  • Шинэ Зеланд доллар
    2085.3₮
  • Данийн крон
    494.8₮
  • Польшийн злот
    815.9₮
  • Украйны гривн
    93.37₮
  • Норвегийн крон
    309.54₮
  • Непалын рупи
    26.04₮
  • Өмнөд Африкийн ран
    174.12₮
  • Туркийн лира
    169.84₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6697222.57₮
  • Мөнгө /унцаар/
    79805.21₮
  • Зээлжих тусгай эрх
    4591.33₮
нийгэм, Онцлох,

Биеэ тоох өвчин…

нийтлэсэн Site Default9-р сар 13, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
7777555

– ИРГЭНИЙ ӨНЦӨГ – 

Бурхан минь, Азийн цээжинд аргагүй хийморьтой мундаг нэг үндэстэн аагаа багтаан амьдарч байгаа юмаа даа. Тасархай ховор гентэй л гэнэ, юмыг сурах, хүлээн авч байгаа байдал, дасан зохицох тал дээр бол бусад үндэстэн хол хоцорсон юм байх. Дэлхийд өөр хаана ч байхгүй онгон дагшин байгальтай, газрын баялгаараа тэргүүлж бусад улс шүлсээ гоожуулсан оронд хүнд зарцлагдвал хийморь сүлд нь унаж мэдэх цээжээ дэлдсэн хэдхэн монгол амьдрах…

За эхнээс нь явья, бариад идчихэв ээ.

Биеийн физиологи бүтцийн хувьд ёстой хөөрхий, илүү юм даанч байхгүй дээ. Азид байдаг л нэг бие хаа, эр эмгүй. Африк эрчүүдээ байг, европ шиг бие хаа байхгүй ээ үнэндээ, араб хөмсөг, өндөр хамартай кавказ эрчүүдийн дэргэд бол төлөг л гэсэн үг.  Монгол бүсгүйчүүд хөөрхөн сайхан л гэдэг, уучлаарай даа. Ёстой монголчууд нь нь л тэгэх байх даа, дэлхийгээ байг, Казакстаны бүсгүйчүүдийн дэргэд өөрсдөө зогсвол зугтах биз. Ер нь л нийтээрээ жаахан халтардуухан гээд л орхичихьё. Худлаа гэвэл хэдхэн хоног өөр орнуудаар явж байгаад Буянт-Ухаад буугаад үзээрэй.

Ховор ген, ухаалаг гэдэг дээр.. ккк адилхоон адил. Олон юм яривал еврэйчүүдээс эхлээд гомдох үндэстэн гараад ирэх биз. “Хоёр монгол явж байжээ” гээд “чугча” шиг онигоо бусад үндэстэн ярьдаггүй л бол болоо ш дээ.

За ерөнхий мэдлэг сайтай, боловсрол өндөр энэ тэр гэж хэдэн өвөрмонголчууд, уулзсан ганц нэг тосгоны хужаагаар өөрийгөө дөвийлгэж байгаа бол бүтэхгүй, АНУ-ын оюутан МУИС-ийн дурын оюутан хоёр суугаад байгалийн болон нийгмийн ухааны ерөнхий мэдлэгээр тест өгвөл хол хоцорно.

30 настай европ залуу, монгол залуу хоёр эссе бичвэл, эсвэл илтгэл тавибал хэцүүднэ биз.

Тийм ээ, бид дөрвөн улиралтай, хүйтэнд дажгүй тэснэ. Гэхдээ энэ нь бүх зүйлд дасна зохицох өндөр чадвартай гэсэн үг биш, тэвчээр нь бусад үндэстнээс арай илүү юм билээ гэж энхийг сахиулахад Сьерра Лионд байсан манай цэргийн хошууч надад ярьж байсан, үнэн байх.

За тэр хаана ч байхгүй, тэргүүлдэг газрын баялагтай энэ тэр бол худлаа шүү, архины ширээний ард сүүмийсэн нөхдийн бахархалт яриа. Алтаар ч, мөнгөөр ч, зэсээр ч, нүүрсээр ч , байгалийн хий, бусад баялгаар ч дэлхийн топ тавд лав байхгүй. Хаана ч байхгүй их баялгийг хязгааргүй гаргаж савлаад байгаа юм байхгүй. Оюу толгой, Эрдэнэт том нь үнэн, гэхдээ топууд бол биш. Нэг хүнд ногдох энэ тэр гэж балайрахгүйгээр шүү дээ, угаасаа нэг ашигт малтмалыг нэг иргэнд ногдуулж гаргах учиргүй.

Сониноос дэлхийд тасархай тэргүүлдэг ганц зүйл бий нь нэг хүнд ногдох их, дээд сургууль л даа. Салбар бүрээр бол хавдар энэ тэр гээд дандаа муу зүйлсээр л гараад ирэх тул ингээд хаячихъя яршиг.

Байгалийн баялаг, ашигт малтмалын хувьд бид зүгээр л хоосонгүй орон. Эрдэнэс дээр гуйлга гуйгаад сууж байсан чинь өмхий зальтай капиталист ирээд хэдхээн доллараар хайран эрдэнэсийг нь хагачаад зөөгөөд байгаа зүйл байхгүй, ер нь ч аль ч ашигт малтмалын өртөг олборлолтын зардалдаа байдаг, олборлолтын зардал гаргахгүй бол хэдэн зуун метрийн гүнд байгаа алт чулуу хоёр “өнгө ижил”.

Зиа, хачин гоё байгалтай орон??? Өө тийм үү, уучлаарай хонгорууд аа. Би эх орноо муухай байгальтай гэж хэлэхгүй, гэхдээ дутахгүй, бүр илүү газар ус хорвоогоор нэг. Аль ч улсад шүүрс алдмаар газрууд бишгүй олон. Монголын тал, уул ус, хөдөө нутаг сайхан санагддаг нь бидэнд дотно санагддаг болоод л тэр. Ердөө л энэ. Харин гадныхан бол нүүдэлчин соёл, зан заншил, уламжлалаа өдий хүртэл хэдэн зууны өмнөхтэй ижлээр гадна музей шиг хадгалж ирсэн өвөрмөц байдлыг л сонирхож байгаа юм. Түүнээс биш уул ус харчихаад “Wow, wonderful….fantastic…beautiful view” гэдэг үгийг тэд Цагаан хэрмэн дээр гарчихаад ч хэлдэг .

За, зан ааш бол тэнэг мөртлөө ихэмсэг, сургаар ярьж салхиар шуугина. Надаас эхлээд дэндчихсэн залхуу, бүх зүйлд л бусдын гар харна, өөрөө биш улсаа хөгжихыг хүлээнэ, улс нь яг өөртэй нь адилхан хэдэн хүн болохоор бас л хөгжиж дээшилсэнгүй гэж бухимдана, бухимдлаа тайлж ууна, бүр нэвширтэл ууна. Жаахан чинээлэг, ажилсаг хүмүүст дургүй, бүр үзэн ядаж зүсэн зүйлээр доош нь хийнэ. Сошлд Монголын хөгжлийн ирээдүйн байдал гэсэн илтгэл пост хийвэл гурван лайк авч өдөртөө мартагдана, нэг баяны хүү гуйлгачин зоджээ гэвэл хэдэн өдрөөр дуртай авч хэлэлцэнэ.

Хэлэх дуртай үг нь “Дээд хэдэн луйварчингаас болоод би ингэж амьдарч байна”, гадны орноос баг ирээд удирдаж буй аятай. Уул нь өөрсдөө сонгоод гаргаад ирсэн өөрсдийнх нь хэсэг л дээ.

Үүнийг уншчихаад “чи дээд язгуурт монголчуудыг муу хэлдэг хэн бэ” гэж агсрахаасаа өмнө өөрөөсөө “үнэхээр л бид тийм мундаг байсан юм бол 60 сая малтай, асар том газар нутагтай, байгалийн хангалттай баялагтай энэ оронд гуравхан саяулаа амьдарч байж яагаад гуравны нэг нь гуйлгачин байгаа юм бэ” гэж асуугаад үзээрэй.

Бид яагаад найман сая израйлчууд шиг, хоёр сая словенчууд шиг амьдарч чадахгүй байгааг хэлээд өгөөрэй. Яг үнэндээ зүйрлэвэл пээдэлзсэн том цээжнээс өөр юу ч чаддаггүй хоосон толгойтой, ядарсан халамцуу эр л дээ чааваас.

Эх сурвалж: Sejkhorol Gantogtokh

514
Өмнөх

Монгол эмэгтэйн чансааг гайхуулж Цэрэндолгор гуай 80 насандаа “Дэлхийн аварга“ боллоо

9-р сар 13, 2018
Дараах

Дэд сайдуудыг цомхотгож багш, эмч нарын цалинг нэмье

9-р сар 13, 2018

Төстэй нийтлэлүүд

349363158_564676749157545_7792451563556157375_n
нийгэм, Онцлох,

С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

нийтлэсэн Site Defaultөмнө 3 өдөр
TTG
Онцлох, Эдийн засаг,

Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    өмнө 3 өдөр
  • Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    өмнө 2 долоо хоног
  • “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    өмнө 2 долоо хоног
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    өмнө 3 долоо хоног
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    өмнө 4 долоо хоног
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    өмнө 4 долоо хоног
  • “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    өмнө 1 сар
  • Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    өмнө 1 сар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт