Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.07₮
  • Евро
    4058.59₮
  • Японы иен
    24.95₮
  • Швейцарийн франк
    4326.9₮
  • Шведийн крон
    372.26₮
  • Английн фунт
    4769.61₮
  • Болгарын лев
    2075.22₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    70.46₮
  • Энэтхэгийн рупи
    42.23₮
  • Хонконгийн доллар
    460.35₮
  • ОХУ-ын рубль
    44.21₮
  • Казахстаны тэнгэ
    6.94₮
  • БНХАУ-ын юань
    494.2₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2591.27₮
  • Австралийн доллар
    2316.13₮
  • Чехийн крон
    162.82₮
  • Тайванийн доллар
    117.92₮
  • Тайландын бат
    109.47₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.97₮
  • Сингапурын доллар
    2767.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.51₮
  • Кувейтийн динар
    11650.21₮
  • Шинэ Зеландын доллар
    2144.49₮
  • Данийн крон
    543.96₮
  • Польшийн злот
    949.75₮
  • Украины гривн
    86.22₮
  • Норвегийн крон
    347.94₮
  • Непалын рупи
    26.38₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.76₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12101583.77₮
  • Мөнгө /унцаар/
    117904.39₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.34₮
Чөлөөт түүх, энтертаймент,

Японы нисэх хүчин Монголын нутгийг бөмбөгдсөн нь

нийтлэсэн Site Default9 сар 13, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
qqqqqqqqqqqqqqqqqqq

Квантуны армийн тагнуулын онгоц 1939 оны 6 дугаар сарын 23-ны үүрээр Шинжинээс шууд хөөрч Тамсагбулаг, Матад, Баянтүмэн дээгүүр тагнуулын нислэг хийгээд дүнгээ командлагч Уеда-д илтгэсэн байна. БНМАУ-ын нутагт байгаа зөвлөлтийн нисэх буудлууд нь стратегийн биш харин тактикийн объектууд тул бөмбөгдөхөд болохгүй зүйлгүй, хэрэв Ганжуур сүм, Халуунрашааныг дайрсаны хариуг өгөхгүй бол зөвлөлтийн онгоцууд “даварч” Хайлаар болон Манж-гогийн нутгийн гүнд цохилт өгч магадгүй гэж Квантуны армийн офицерүүд мэтгэлцэж байжээ. Энэхүү саналыг Квантуны армийн нисэх хүчний командлагч бөгөөд 2 ад-ийн дарга генерал гига хүчлэн тавьж, Квантуны армийн штабын орлогч дарга генерал Яно нар оролцсон зөвөлгөөнөөр Тамсагбулагт гол цохилтыг өгөхөөр шийдвэрлэж, 6дугаар сарын 23-нд Тамсагбулаг, Баянбүрд, Баянтүмэнд буй нисэх буудлыг довтлохоор тушаал гаргажээ. Японы онгоцууд 6 дугаар сарын 24, 26-нд Тамсагбулаг, Баянтүмэнийг тагнаж, тухайлбал 6 дугаар сарын 25-нд агаар муудсан байсан ч Японы онгоц Баянтүмэн дээгүүр тагнуулын нислэг үйлдэж байжээ.Дээрх тушаал нь мөргөлдөөнийг өргөжүүлэхэд хүргэнэ хэмээн байжээ. Дээрх тушаал нь мөргөлдөөнийг өргөжүүлэхэд хүргэнэ хэмээн жанжин Штаб болгоомжилж, хориглон хяналт тавих төлөөлөгчийг 6 дугаар сарын 25-нд илгээх гэж буйг мэдэгджээ. Иймд Квантуны арми энэхүү төлөөлөгч ирэхээс өмнө агаарын цохилт хийхээр яаравчилжээ.Квантуны армийн 7, 9 дүгээр агаарын бригад Тамсагбулагийг бөмбөгдөх, 12 дугаар агаарын бригадын сөнөөгч онгоцууд халхлах үүрэг хүлээжээ. 7 абр италийн “Фиат” загварын 20 хүнд бөмбөгдөгч, 9 адр “97” загварын 27 хүнд бөмбөгдөгч,”97” загварын 10 хөнгөн бөмбөгдөгч, 12 абр 80 гаруй сөнөөгч онгоцтой байв. Мөн бригад тус бүрт хэд хэдэн тагнуулын онгоц байв. Японы тал бөмбөгдөгч онгоцуудыг хайлаарт 6 дугаар сарын 25-26-нд хуралдуулжээ.Тамсагбулагийг дайрахад Японы 104 онгоц тухайлбал хөнгөн бөмбөгдөгч 9, хүнд бөмбөгдөгч 9, “Фиат” загварын хүнд бөмбөгдөгч 12 онгоц оролцсоныг 74 сөнөөгч онгоц хамгаалан дагалдсан байна.

2

Японы бөмбөгдөгч онгоцууд хайлаараас 6 дугаар сарын 27-ны 4.00 цагт хөөрч 5.00 цагийн үед Буйр нуур хүрээд өмнөд зүгт эргэжээ. Зөвлөлтийн материалд тэмдэглэснээр 4.50-5.00 цагийн хооронд дайсан нэгэн зэрэг хоёр бүлгээр дайрчээ. Үүнд: 23 бөмбөгдөгч, 70 хүртэлх сөнөөгч онгоц бүхий бүлэг нь 22 сөх байрласан Тамсагбулагийг, 60-70 сөнөөгч онгоц бүхий нөгөө бүлэг нь 70 сөх байрласан Баянбүрд нуурийн зангилгааг тус тус довтолсон байна. 22 сөх-ны жижүүрийн онгоцны салаа буудлын дээгүүр ирсэн Японы тагнуулын онгоцыг 4.50 цагт унагасан бөгөөд дайсны онгоцууд 4.55 цагт ирж гурван мянган метрийн өндрөөс бөмбөгджээ. Урьдчилан мэдээлэх постууд мэдээг оройтож дамжуулсан тул дайсны эхний дайралтын үед сөнөөгч онгоцууд амжин хөөрч чадаагүй байна. Гэтэл агаарт байсан жижүүрийн салаа дайсанд саад хийсэнгүй, ажиглаж байжээ. Японы онгоцууд 10-100 кг-ын 100 гаруй бөмбөг хаяжээ. Бөмбөгдөгч онгоцууд хоёр дахь дайралтаа хийхээр ойртох үед 52 онгоц амжин хөөрч тулалдсан боловч байлдаанд зохион байгуулалтгүй орсноос “дайсанд хохирол учруулж чадалгүй, зайлан нисэх” боломж олгожээ. Нисгэгчдийн мэдээлснээр, Японы 5 онгоц түүний дотор 2 бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөн байна. 22 сөх 3 онгоцоо алдаж, 2 нисгэгч алагдан, 3 нисгэгч шархаджээ. Хорооны дарга Кравченкодайсны нэг сөнөөгч онгоцыг элдсээр “Манжуурын нутагт унагасан” гэх бөгөөд буцахдаа шатахуун нь дуусаж Тамсагбулагаас 60 км-т буулт хийн онгоцоо орхин хоёр хоног төөрсний эцэст ангидаа иржээ. Тамсагбулагаас зүүн тийш 50 гаруй км-т орших Баянбүрд нуурын ойролцоох 70 сөх-ны буудлын дээр агаарын тулалдаан 5.02-5.40 цагийн хооронд 40гаруй минут үргэлжилнэ. Урьдчилан сэрэмжлэх дохио өгөх посттой холбосон холбооны утсыг хорлон сүйтгэгчид өмнө нь тасалсан байсан гэжээ. Иймд дайралтыг урьдчилан мэдээлж чадалгүй, зөвлөлтийн онгоцууд амжин өндөр авч чадалгүй нам өндрөөс тулалдаанд шууд орсноос хохирол амсжээ. Тулалдаанд 33 онгоц оролцсоноос 14 нь сөнөсөн байна. Газарт хоёр онгоц шатжээ.Хорооны комиссар Мишин нарын 8 нисгэгч алагдаж, 5 нисгэгч шархадсан байна. Тулалдааны эцэст Японы хоёр сөнөөгч онгоц үлдсэн бүлгээсээ тасран 70 сөх-ны командын байрыг пулемётоор галласан байна. Японы бөмбөгдөгч онгоцууд нь Тамсагбулагийг бөмбөгдөөд Буйрын зүгт эргэн буцаж, харин хамгаалж байсан сөнөөгч онгоцууд нь буцах замдаа 70 сөх-г довтолжээ.

3

57 оК-ын удирдлага Зөвлөлт –Монголын нисэх хүчнийг нэг цохилтоор устгах гэсэн Японы төлөвлөгөө амжилтгүй болж, бөмбөгдөгч онгоцны дайралт үр дүн муутай, ноцтой хохирол учруулж чадсангүй гэж дүгнэжээ.Агаарын дайралтыг урьдчилан сэрэмжлэх постын ажиллагаа хангалтгүй зохион байгуулагдсан дайсны хорлон сүйтгэх ажиллагааны улмаас (нисэх хүчний командын байрыг 70 сөх-той холбосон утсан холбоог тасалсан гэжээ) манай онгоцууд дайсны нүдэн дээр хөөрсөн, тулалдаанд хангалттай өндөр авч амжилгүй, зохион байгуулалтгүй, жижиг бүлгээр ганцаар орсон зэрэг дутагдал байсныг тэмдэглэжээ.Японцууд энэ өдөр хоёр сөнөөгч, нэг хөнгөн бөмбөгдөгч, нэг хүнд бөмбөгдөгч алдсанаа хүлээн зөвшөөрчээ.Японы бөмбөгдөгч онгоцуудын 30 хувь нь зенимийн суманд сийчүүлж, сөнөөгч онгоцуудын нилээд нь ямар нэгэн гэмтэл авсан байжээ. Бөмбөгдөгч онгоцны бүлгийн ахлагч хурандаа Микава-гийн хүнд бөмбөгдөгч онгоц гэмтэн хээр газардсаныг нөгөө бөмбөгдөгч онгоц бууж багийг нь аварчээ.Японы 6 онгоц сэг болсон ч хөөрсөөр буцаж ирсэн байна. Зөвлөлтийн нисгэгчид самгардсан байсан тул Японы зарим онгоцыг зенитчид унагасан байна. Тамсагбулагт байрласан зенитийн батарей хоёр онгоцыг сөнөөжээ. Үүнд: Тамсагаас зүүн тийш 20км-т Японы сөнөөгч онгоц унаж, нисгэгч нь шүхрээр буусныг Японы өөр сөнөөгч онгоц газардсан бас аварчээ.Улаанхудагийн зүүн талд 10 км-т хоёр суудалтай Японы онгоц унасан бөгөөд агаарын байлдаан болоогүй тул зенитийн галд сөнөөгдсөн гэж үзжээ. Японы бөмбөгдөгч онгоцууд 06.00цагт буудалдаа эргэн ирж, цэнэглэсний дараа Хайлаараас Баянтүмэнийг чиглэн хөөрчээ. Баянтүмэн 3 мянган оршин суугчидтай, Зөвлөлт, Монголын нисэх буудлууд, шатахууны агуулах, корпусын хангалтын салбарууд байрласан чухал суурин газар байв. Кущев-ээс Шапошниковт 6 дугаар сарын 27-ны 20цагт “Баянтүмэнийг 22 бөмбөгдөгч онгоц 25 сөнөөнч онгоцоор ханхлуулан бөмбөгдөв.Цохилтыг БНМАУ-ын нисэх буудал, 5мд-ийн лагерь, 8мхбр-ын хотхонд чиглүүлсэн байв. Гарнизоны хохирол: алагдсан 14, шархадсан 28, эмнэлэг болон 9 байшин, 2 И-15 онгоц, 6-10 машин байна. Япончууд 25-100 кг-ын 204 бөмбөг хаяжээ”гэж мэдээлсэн байна. Энэ нь БНХАУ-аас Кущевын илгээсэн сүүлчийн мэдээ байсан бөгөөд тэр оройдоо Зөвлөлтийн онцгой хэлтсийхэн түүнийг баривчилжээ.

6 дугаар сарын 27-ны 13.10цагт Японы онгоцууд Баянтүмэнг дайран 240 бөмбөг хаяж мөн пулемётоор галлажээ.Агаарын дайралт болох гэж буйг Баянтүмэн гарнизоны дарга бөгөөд 8 мхбр-ын дарга Мишулин урьдчилан зарласан боловч бөмбөгдөлтөөс хоргодох ажлыг зохион байгуулаагүйгээс хохирол учирчээ. Зөвлөлтийн олон тооны хүүхэд эмэгтэйчүүд хоргодох байранд оролгүй агаарын байлдааныг сонирхон ажиглаж байжээ. Цэргийн эмнэлэгт буй шархагдагсад, эмнэлгийн үйлчлэгчдыг аюулгүй газарт шилжүүлээгүй тул эмнэлгийн байранд 6 хүн алагджээ. Бөмбөгдөлтийн улмаас 18 хүн алагдаж (үүнээс монгол 3, хятад 1, зөвлөлтийн даргалах бүрэлдэхүүний гэр бүлийн 5 хүн, сувилагч 3, бүгд 8 эмэгтэй бусад нь цэргийн албан хаагчид) 31 хүн шархадсан (үүнээс монгол 5, даргалах бүрэлдэхүүний гэр бүлээс 4 эмэгтэй, 2 хүүхэд, сувилагч 3 бусад нь цэргийн албан хаагчид) байна. Бөмбөгдөлтөд 50гаруй хүн тэдгээрийн дотор 35 энгийн иргэд алагдаж, шархадсан байна. Цэргийн хотхонд 6 барилга их, бага хэмжээгээр гэмтсний дотор корпусын эмнэлэг зэрэг хоёр байшинг бөмбөг шууд оножээ.Баянтүмэнд 6 барилга гэмтсэний дотор прокурорын байшин өртжээ. Цэргийн хэрэглээний 35 машин гэмтсэний дотор 4 шатахуун зөөгч машин дэлбэрчээ. Үлэмж тооны мал үхсэн байна. Мөн 8 тонн Бензин, 6 тонн тос бүхий шатах тослох агуулах устсан байна. Гарнизоны комиссар Козлов, консул Косых нар гэр бүлээ хотоос 240 км-ийн алсад орших ойд гэр бүлээ нүүлгэн явуулсан нь дүрвэх явдлыг өдөөж бөмбөгдөлтийн дараа зөвлөлтийн гэр бүлийнхэн олноороо хотоос урсгалаар гарсан байна. Баянтүмэнг бөмбөгдөхийн өмнөхөн хотын дээгүүр ирсэн тагнуулын онгоцыг сөнөөгч онгоцны жижүүрийн салаа угтсан сөнөөсөн боловч агаарын байлдаанд нэг сөнөөгч онгоцоо алдсан байна. “Известия” сонины 1939 оны 6 дугаар сарын 28-ны дугаарт Япон-Манжуурын нисэх хүчин БНМАУ-ын нутаг дэвсгэрт Тамсагбулаг гэдэг газарт улсын хилээс 120 гаруй км-ийн гүнд цөмрөн орж, 80 гаруй сөнөөгч онгоц болон 30 гаруй бөмбөгдөгч онгоцоор дайралт хийсэн байна. Богино хугацааны тулалдааны явцад Японы 7 онгоц (үүнээс 2 бөмбөгдөгч онгоц) устгагдсан, Зөвлөлт-Монголын 6 онгоц эргэж ирээгүй… дайсны онгоцны бөмбөгдөлтөөс Баян-Түмэнд 2 байшин эвдэрч, 5 хүн шархдав гэж мэдээлжээ. БНМАУ-ын хилээс 70 гаруй км-ийн гүнд орших Тамсагбулаг, Баянтүмэн зэрэг суурин газрыг давхардсан тоогоор Японы 150 гаруй онгоц бөмбөгдсөн нь цэргийн түрэмгийлэл байв.

830
Өмнөх

Олон нийтийн зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ

9 сар 13, 2018
Дараах

Азийн хатан Г.Оюунгэрэлийн хуримын гэрч олны танил бүсгүйчүүд /Фото/

9 сар 13, 2018

Төстэй нийтлэлүүд

urlag
Онцлох, энтертаймент,

Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 сар
b006e52612e8eb88fc5c121f268fd1da_x3
Онцлох, энтертаймент,

Тавдугаар сарын 25-ны Бямба гарагт төв замаар автомашин явуулахгүй

нийтлэсэн Site Defaultөмнө 12 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт