Дэлхийд чансаагаараа тэргүүлэгч 66 жил уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Miss Universe” тэмцээнд энэ жил анх удаа Монгол улсаас оролцох эрхтэй болсон билээ. Тус наадмын бүртгэлийн явц дуусч шилдэг 15 оролцогч тодроод байгаа юм.
Харин дэлхийн хэмжээний тэмцээнд манай улс анх удаа оролцох болсон ч багагүй шүүмжлэл дагуулаад байна. Уг тэмцээний эрхийг UBS телевизийн хөтлөгч Ж.Анхбаяр 5 жилийн турш хөөцөлдсний эцэст олж авчээ.
Эх орноо төлөөлөн “Miss Universe”-д явах гоо бүсгүйг шалгаруулах ажлыг “Mongolian Beauty Association” болон “NTV” телевиз хамтран зохион байгуулж байгаа юм.
Шилдэг 15-д шалгарсан гоо бүсгүйчүүд дунд мэргэжлийн гэх тодотголтой загвар өмсөгч цөөхөн байгаад мөн олон нийтэд трансжендер гэдгээрээ танигдсан Солонго нар багтаж буйд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Тэр дундаа мэргэжлийн загвар өмсөгчид нилээдгүй шүүмжилж байгаа юм. Эдгээр 15 оролцогчоос шалгарсан нэг оролцогч “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн орох эрх буюу 20’000 ам.доллартай тэнцэхүйц шагналын эзэн болох юм.
Шилдэгт тунан үлдээд буй 15 бүсгүйн танилцуулга болон фото зургаас хүргэе.
www.Seen.mn