Өнгөрсөн хэдэн өдрүүдэд зарим нэг сайтаар УИХ-ын гишүүн, Зам Тээврийн Хөгжлийн Сайд Ж.Бат-Эрдэнэ солонгос охинтой гэсэн мэдээлэл тараад байгаа билээ.
Сахалаараа имиж бүрдүүлсэн сайд тэрбээр 20-иод жилийн өмнө Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд суралцаж байхдаа Хойд Солонгосын Пак овогт бүсгүйтэй хайр дурлалын холбоо үүсгэн тэд дундаасаа охинтой болсон аж. Түүний солонгос охиныг Пак Инна гэдэг бөгөөд ээжийнхээ хамтаар АНУ-ын Калифорни муж улсад амьдардаг гэсэн мэдээлэл байгаа юм.
Үүнээс гадна сайдын содон охин нь одоогоос хоёр жилийн өмнө Монголд ирж байсныг батлах зураг түүний фэйсбуук хуудаснаа байдаг аж. Түүнчлэн солонгос охин монголоор ч баргийн хүнтэй хэл ойлголцох хэмжээний гэдгийг түүний зургаас харах боломжтой.
Эх сурвалж: доргио.мн