Өмнөд Солонгосын алдарт “2NE one“  хамтлагийн дуучин CL өнгөрөгч наймдугаар сард Сингапурт хийсэн тоглолтынхоо үеэр папарицуудад өртөж түүний жин нилээдгүй нэмэгдсэн нь шүүмжлэл дагуулаад байсан юм.

Тэгвэл кпоп урсгалын томоохон төлөөлөгч CL хоёр сарын хугацаанд эргэн хэвийн жиндээ очиж чаджээ. Тэрээр энэ сарын 25-ны өдөр “Black Eyes Peas“ хамтлагтай хамтарсан “Dopeness“ хэмээх шинэ уран бүтээлээ цацсан юм. Уг уран бүтээлд  CL хэвийн жиндээ очсон нь илхэн харагдана.

Инстаграм хуудсандаа өөрийн зургаа хуваалцсан түүнийг илүүдэл жингээ богино хугацаанд хасч чадсанд фенүүд нь баяр хүргэн, олон хүмүүс зөвлөгөө авахыг хүсчээ.

 

www.Seen.mn 

“Black Eyes Peas“ ft CL  “Dopeness“