Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3575.08₮
  • Евро
    4084.53₮
  • Японы иен
    24.84₮
  • Швейцарийн франк
    4355.07₮
  • Шведийн крон
    372.65₮
  • Английн фунт
    4842.09₮
  • Болгарын лев
    2088.43₮
  • Унгарын форинт
    10.13₮
  • Египетийн фунт
    72.02₮
  • Энэтхэгийн рупи
    41.71₮
  • Хонконгийн доллар
    455.6₮
  • ОХУ-ын рубль
    44.98₮
  • Казахстаны тэнгэ
    7.01₮
  • БНХАУ-ын юань
    497.6₮
  • БНСУ-ын вон
    2.63₮
  • БНАСАУ-ын вон
    27.5₮
  • Канадын доллар
    2615.27₮
  • Австралийн доллар
    2322.73₮
  • Чехийн крон
    164.75₮
  • Тайванийн доллар
    119.5₮
  • Тайландын бат
    109.58₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    845.17₮
  • Сингапурын доллар
    2779.89₮
  • АНЭУ-ын дирхам
    973.37₮
  • Кувейтийн динар
    11667.06₮
  • Шинэ Зеландын доллар
    2158.81₮
  • Данийн крон
    547.54₮
  • Польшийн злот
    952.47₮
  • Украины гривн
    86.39₮
  • Норвегийн крон
    354.01₮
  • Непалын рупи
    26.07₮
  • Өмнөд Африкийн ранд
    201.14₮
  • Туркийн лира
    91.03₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12014216.68₮
  • Мөнгө /унцаар/
    129328.52₮
  • Зээлжих тусгай эрх
    4869.9₮
энтертаймент,

“Дэлхийн мисс-2018” тэмцээнд “Сайн ээж – Сайхан дэлхий” уриалга дэвшүүлнэ

нийтлэсэн Site Default10 сар 31, 2018
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
1_1540982445

Шагналын 20 сая төгрөгөөрөө дөрвөн өнчин хүүхдэд хашаа, башин авч өгчээ

Жил бүр дэлхийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнтэй, зорилготой бүсгүйг шалгаруулдаг “Miss World-2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох Э.Энхриймаа өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзлаа. Тэрбээр Улаанбаатар хотноо Пума Империал зочид буудлын Royal танхимд болсон хэвлэлийн хурлын үеэр гоо үзэсгэлэнгийн эл тэмцээний тухай, уг тэмцээний энэ жилийн онцлог, хүмүүнлэгийн чиглэлээр явуулж буй ажил, олон улсад нэр хүндтэй уг арга хэмжээний үеэр дэлхийд хүргэх “зурвасынхаа” талаар дэлгэрэнгүй мэдээллээ.

Хэвлэлийн бага хуралд Э.Энхриймааг дэмжиж, түүнтэй хамтран ажиллаж буй “Asian future” компанийн гүйцэтгэх захирал Ц.Соёл-Эрдэнэ, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан-Эрдэнэ” холбооны ерөнхийлөгч Д.Энхсайхан, Эрдэнэт хот, Орхон аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн, хэвлэлийн төлөөлөгч Б.Бурмаа нар өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

Түүний хувьд энэ онд зохиогдсон “Miss World Mongolia” тэмцээний үндэсний 14 дахь ялагчаар шалгарсныг уншигчид мэдэж буй байх. Одоогоор 21 настай, Эрдэнэт хотын уугуул, орос 14-р сургуулийг дүүргэж Санхүү, эдийн засгийн их сургуулийн Олон улсын нягтлан бодогчийн ангийг энэ жил төгсөх гэж байгаа оюутан бүсгүй аж. Багаасаа тооны хичээлд шимтэн дурлаж, математикийн удаа дараагийн олимпиадад амжилттай оролцож ирсэн, урлаг, спортын тал бүрийн авъяастай түүний хувьд урьд өмнө нь гоо сайхан, загварын тэмцээн, уралдаанд оролцож байгаагүйгээрээ онцлог гэж хэлж болно. Тэрбээр “Монголын сайхан бүсгүй-2018” гоо сайхны 14-р наадмаас хүртсэн шагналынхаа 20 сая төгрөгөөр дөрвөн өнчин хүүхдэд хашаа, байшин худалдан авч өгч, орон гэртэй болгожээ.

Э.Энхриймаа “Дэлхийн гоо үзэсгэлэнгийн талбарт монгол эхчүүд, эмэгтэйчүүдээ төлөөлөн өрсөлдөхдөө ээж бүр үр хүүхдээ зөв, сайхан хүмүүжүүлж, эерэг хандлага төлөвшүүлснээр эх дэлхийн маань олон асуудал, бэрхшээл цаад утгаараа шийдэгдэнэ” гэсэн санааг илэрхийлж “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгыг дэвшүүлэх юм. Энэ уриалгадаа зориулж монгол ээжүүдийн үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн шилдэг зөвлөгөөнөөс бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” цуврал номыг санаачлан бүтээж хэвлүүлэн, олон нийтэд үнэгүй тараажээ. Номын эхний цувралд 100 ээжийн шилдэг зөвлөгөө багтсан бөгөөд цаашид 1000 ээжийн сургааль болгон өргөжүүлж улмаар дэлхийн ээжүүдийн сургаалиас бүтсэн ном гаргахаар төлөвлөөд буй аж.

Хэвлэлийн бага хурлын үеэр Э.Энхриймаа “14 дэх удаагийн үндэсний ялагч болж, эх орноо төлөөлөн дэлхийн тэмцээнд оролцох нь миний хувьд нэг талаар үнэхээр аз жаргалтай үйл явдал, нөгөө талаар асар их үүрэг, хариуцлага. Монголчуудынхаа итгэл, сэтгэлийг тээж явахын тулд “Miss World” тэмцээний долоон шалгуур болох хүмүүнлэг, спорт, авьяас зэрэг бүхий л төрлөөр нарийн хуваарийн дагуу бүх хүчээ дайчлан бэлтгэл хийж байна” гэсэн юм.

Уг оролцогчийн хувьд хүмүүнлэгийн чиглэлээр явуулж буй ажлынхаа хүрээнд Монгол Улсад улсад нэн тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудлыг хөндөж “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ (END TB)” төслийг санаачлан эхлүүлсэн байна. Манай оронд сүрьеэгийн өвчлөлийн 65 хувийг 15-44 насныхан эзэлж, жил бүр 4000 хүн сүрьеэгээр өвчилж, 200 гаруй хүн нас барж байгаа зэрэг сэтгэл эмзэглэм олон баримт Э.Энхриймааг хүмүүнлэгийн ажлын энэ сэдвийг сонгоход хүргэжээ. Иймээс тэр сүрьеэтэй хүмүүст туслах, иргэдийг энэ өвчний талаар мэдлэгтэй болгох замаар урьдчилан сэргийлүүлж сургах чиглэлээр хүмүүнлэгийн олон ажил эхлүүлснээ дуулгасан.
Э.Энхриймаа удахгүй Монголын сайхан бүсгүйчүүдээ төлөөлж “Дэлхийн мисс-2018” тэмцээнд гоо үзэсгэлэн, авьяас билэг, авхаалж хүч, оюун ухаанаа сорихоор БНХАУ-ын Санья (Sanya) хотыг зорих гэж гэж байна.

Манай редакци болон нийт уншигчдынхаа өмнөөс авъяаслаг, гоо үзэсглэнт бүсгүй Э.Энхриймаа танд өндөр амжилт хүсэж байна.

748
Өмнөх

“Орел и Решка”-ийн Монголд үлдээсэн 100 долларыг аав, хүү хоёр олжээ

10 сар 31, 2018
Дараах

Х.Баттулгыг “Хаан” болгохын тулд монголчууд төргүй болох ёстой юу

11 сар 1, 2018

Төстэй нийтлэлүүд

urlag
Онцлох, энтертаймент,

Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

нийтлэсэн Site Defaultөмнө 5 сар
b006e52612e8eb88fc5c121f268fd1da_x3
Онцлох, энтертаймент,

Тавдугаар сарын 25-ны Бямба гарагт төв замаар автомашин явуулахгүй

нийтлэсэн Site Default5 сар 21, 2024

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 5 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт