Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3459.5₮
  • Евро
    3667.59₮
  • Японы иен
    23.23₮
  • Швейцар франк
    3799.56₮
  • Шведийн крон
    319.02₮
  • Английн фунт
    4232.18₮
  • Болгарын лев
    1875.32₮
  • Унгарын форинт
    9.35₮
  • Египетийн фунт
    111.96₮
  • Энэтхэгийн рупи
    41.63₮
  • Хонгконг доллар
    441.89₮
  • ОХУ-ын рубль
    35.6₮
  • Казахстан тэнгэ
    7.29₮
  • БНХАУ-ын юань
    473.81₮
  • БНСУ-ын вон
    2.57₮
  • БНАСАУ-ын
    26.61₮
  • Канадын доллар
    2572.6₮
  • Австралийн доллар
    2240.72₮
  • Чех крон
    150.32₮
  • Тайван доллар
    107.7₮
  • Тайланд бат
    94.82₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    737.95₮
  • Сингапур доллар
    2539.55₮
  • АНЭУ-ын дирхам
    941.85₮
  • Кувейт динар
    11198.87₮
  • Шинэ Зеланд доллар
    2084.35₮
  • Данийн крон
    491.86₮
  • Польшийн злот
    791.48₮
  • Украйны гривн
    93.67₮
  • Норвегийн крон
    325.28₮
  • Непалын рупи
    26.02₮
  • Өмнөд Африкийн ран
    183.57₮
  • Туркийн лира
    126.12₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    6477479.76₮
  • Мөнгө /унцаар/
    79554.66₮
  • Зээлжих тусгай эрх
    4536.53₮
нийгэм,

СЭДЭВ: Гэр бүл салахад ХҮҮХЭД хамгийн их ХОХИРДОГ

нийтлэсэн Site Default11-р сар 5, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
77

 АНХААРЛЫН ТӨВД: Гэр бүл цуцлуулах маргаан өсчээ

Гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр дэх хүүхдийн эрх, ашиг сонирхлыг  хамгаалсан байдалд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нар болон Нээлттэй нийгэм форумын судлаачид хамтран дүгнэлт хийсэн байдаг. Сүүлийн нэг жилийн хугацаанд 12 мянган гэр бүл салах хүсэлт гаргасан гэхээр энэ асуудал нийгмийн эмзэг сэдэв болж хувирсан нь тодорхой байна. Гэр бүл салахад хамгийн их хохирлыг хүүхэд амсдаг. Сэтгэл санааны дарамт, сургуулиас завсардах, насанд хүрээгүй үедээ хүнд хөдөлмөр эрхлэх зэрэг нь гэр бүл салалтаас үүдэлтэй нь нэгэнт тодорхой болжээ.

2017 оны эхний хагас жилд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэрэгт Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 2402 буюу 9.8 хувийг эзэлжээ. Энэ тоо одоо улам нэмэгдэж байгаа. Зөрчлийн тухай хуулиар иргэдэд ногдуулах торгууль, шийтгэл нарийвчлагдсан. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль ч бий. Шийтгэгдсэн иргэдийн дунд гэр бүл салалт өндөр байгааг амьдрал дээрх олон жишээнээс ч харж болно. 2016 онтой харьцуулахад 2017 онд гэрлэлт цуцлуулах маргаан 247 хэргээр буюу 20.7 хувь, эцэг тогтоох хэрэг 32 буюу 16.7 хувь, эцэг, эх байх эрх хасах тав буюу 62 хувь, хүүхдийн тэтгэлэг гаргуулах маргаан 223 хэрэг буюу 58 хувиар өссөн байна.  2017-2018 онд шийдвэрлэсэн 150 хэргээс 80 шийдвэр, магадлал, тогтоолд судлаачид дүн шинжилгээ хийжээ.

 НЭГЭН ЖИШЭЭ: Хүүхэд нь нэг нас хүрээгүй байхад гэрлэлтийг цуцалжээ

Гэрлэгчдийн хэн нэг нь эсвэл хоёулаа бусадтай гэр бүлээс гадуур харилцаатай болсон байх нь тэднийг хоорондоо эвлэрэх боломжийг багасгадаг аж. Хэн нэг нь өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай болсныг шүүхүүд гэрлэлтийг шууд цуцлах үндэслэл болгодоггүй нь алдаатай практик гэгддэг аж. Энэ нь бусадтай гэр бүлийн харилцаатай болох дутагдлыг өөгшүүлэх хортой үр дагавар үүсгэж байна гэж судлаачид  үзжээ. Гэр бүлийн тухай хуулийн 12.2-т эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй эсхүл хариуцагч хүндээр өвдсөн тохиолдолд гэрлэлт цуцлахыг хориглосон. Гэтэл гэрлэгчдийн нэг нь өвчтэй байхад, хүүхэд нь нэг нас хүрээгүй байхад гэрлэлтийг цуцлуулсан алдаатай шийдвэрийг шүүх  гаргажээ.

ДАРААГИЙН ЖИШЭЭ: Аав зоддог гэсээр байтал асрамжид нь үлдээх шийдвэр гаргажээ

Гэр бүл салалтын хамгийн гол хохирогч болох хүүхдийн эрхийг шүүх хэрхэн хангаж байна вэ? Хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн саналыг заавал асуух шаардлагатай байдаг, хуулиараа. Гэтэл шүүхүүд ямар шийдвэр гаргадаг вэ? Судалгаа хийсэн 80 тогтоол, шийдвэрийн 90 хувь нь хүүхдийн асрамжийн асуудлыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэсэн нь сайн зүйл. Харин нийтлэг алдуунууд нь анхаарууштай. Шүүх, шүүгч зохих хууль тогтоомжийг хэрэглэхгүй байх, буруу тайлбарлах, хүүхдийн эрх ашгийг гэхээсээ илүүтэй аав, ээж, ах, эгч, эмэг эх, өвөг эцгийн саналыг харгалздаг. Шинжээчийн дүгнэлтээр хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан дүгнэхгүйгээр асрамжийг шууд тогтоох зэрэг алдаа гаргадаг ажээ.  10 настай хүүхэд шүүх хурал дээр “…Аав архи уудаг. Зоддог. Би аавтай хамт байхаас айж байна” гэсэн тайлбар хэлсээр байтал “…Аавын хүчирхийлэлд байдаг нь нотлогдохгүй байна” гэсэн үндэслэлээр хүүхдийг эцгийн асрамжид үлдээх шийдвэр гаргажээ. Нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж, дүгнэх хэрэгтэй байсныг судлаач хэлж байна. Сайн зүйл ч мэдээж бий. Судалгааны явцад хүүхдийн тэтгэлгийн зориулалтыг шүүхийн шийдвэрт дурдаж, зориулалтын дагуу зарцуулахыг хүүхдийн эх, эцэгт үүрэг болгосон хэд хэдэн шийдвэр гарчээ.

ӨӨР НЭГ ЖИШЭЭ: Өмч хуваахад дагавар хүүхдийг гэр бүлийн гишүүнээс хасчээ

Гэр бүл салахад өмч хуваах тухай асуудал яригддаг. Гэвч хуульд заасан байтал дагавар хүүхдэд тэтгэлэг тогтоохыг орхигдуулдаг алдаа шүүхүүд дээр гардаг байна. Судлаачийн тайланд “Гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлохдоо дагавар хүүхдийг гэр бүлийн гишүүнээс хасах, гэр бүлийн хамтран эзэмших хөрөнгөөс түүнд хуваарилахгүй орхигдуулах тохиолдол нийтлэг байна” гэжээ. Уг нь Гэр бүлийн тухай хуулийн 25.2-т “…Гэрлэлтээ бүртгүүлээгүй эх, эцгээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх ашиг,сонирхлыг нь хохироохыг хориглоно” гэж тов тодорхой заасан байдаг аж. Түүнчлэн гэрлэсэн хойно төрсөн хүүхдийг өмчлөлд хамаарахгүй гэж маргасан тохиолдол ч гарч байсныг энд дурдъя.

Бас нэг жишээ… Нэхэмжлэгч Ц.Л-ийн нэг өрөө орон сууц нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Д.Н, Б.А нарын өмчлөх эрхэд бүртгэлтэй байсан учраас 50 хувьд нь өв нээгдсэн гэж үзжээ. Хариуцагч нь Д.Н, Б.А нараас гадна Н.Н, Н.М нарыг төрснөөс хойш худалдан авсан учраас нийт дөрвөн хүний өмчлөх дундын хөрөнгөд тооцогдоно, 25 хувьд өв нээгдсэн гэж маргасан байна. Гэтэл гурван шатны шүүхийн шийдвэрт ээж, аав хоёрынх уу, хоёр хүүхэд нь нэмэгдээд дөрвөн хүнийх үү гэдгийг  тодорхой болгоогүй байна. Шийдвэрийн тодорхой хэсэгт хоёр хүүхэд төрснөөс хойш орон сууц худалдан авсан гэдгийг дурдсан байтлаа шийдвэрлэхдээ хоёр хүүхдийн орхигдуулжээ. Энэ нь өв нээгдсэнтэй холбоотой маргааны жишээ болж байгаа юм.

НОЦТОЙ ЖИШЭЭ: Хүүхдээ ална гэж заналхийлсэн эцгийн эрхийг хэвээр ҮЛДЭЭСЭН

Судлаачид эцэг, эх байх эрхийг хасах эсэхийг хэрхэн шийдвэрлэсэнд ч дүн шинжилгээ хийсэн байна. Хүүхдэдээ тусалж чадахгүй, боломжгүй гэсэн өргөдөл гарган, тайлбар өгсөөр байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс эцэг байх эрхийг нь хасахгүй хэвээр үлдээсэн шийдвэр гаргажээ.

Мөн эхнэрээ жирэмсэн байхад нь зоддог байснаас хүү И нь долоон сар гаруйтай дутуу төрж, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 40 гаруй хоног инкубаторт байж, хүүгийн бие дээрджээ. Гэтэл нөхөр нь эхнэр, хүүхдээ хээр аваачиж, “Энэ хүүхэд гарснаас хойш миний амьдралд гай болж байна. Алсан ч чадна” гэж айлган сүрдүүлсэн хэрэг гарсан байна. Эцэг нь шүүхэд гаргасан тайлбартаа “…Хүүхдэдээ тусламж үзүүлж байгаагүй, боломжгүй. Эцэг байхаас татгалзаж байна. Төрсний гэрчилгээнд нь миний нэр байдаг бол хасуулъя. Би мөнгө төлөх ямар ч боломжгүй” гэж эцгийн үүргээ гүйцэтгэхээс санаатайгаар татгалзжээ. Гэвч шүүх эцэг байх эрхийг нь хасаагүй буюу өргөдлийг нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байх юм.

Эцэст нь, дээрх судлаачдын баг шүүх, шүүгчийн шийдвэрлэсэн хэрэгт дүн  шинжилгээ хийхдээ хараат байдалд нь хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдоогүй гэдгийг тодотгосон байсныг энд дахин тодотгож байна. 

 Д.Дамдин

www.zindaa.mn

597
Өмнөх

Хулгайчдаас охидоо “Нууя“

11-р сар 5, 2018
Дараах

ФОТО: Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн “Гоё“ гарах содон техник

11-р сар 5, 2018

Төстэй нийтлэлүүд

384538894_736432128495468_4038390489452636540_n
нийгэм, Онцлох,

Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

нийтлэсэн Site Defaultөмнө 16 цагсэтгэгдэлгүй
384568432_735315988607082_6798294657187509799_n
нийгэм, Онцлох,

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Булган аймагт ажиллаж байна

нийтлэсэн Site Defaultөмнө 2 өдөрсэтгэгдэлгүй

Шинэ мэдээлэл

  • Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

    Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

    өмнө 16 цаг
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,  Булган аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Булган аймагт ажиллаж байна

    өмнө 2 өдөр
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    өмнө 3 өдөр
  • Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    өмнө 1 долоо хоног
  • Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    өмнө 1 долоо хоног
  • Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    өмнө 2 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    өмнө 2 долоо хоног
  • “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

    “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

    өмнө 2 долоо хоног
  • Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

    Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

    өмнө 3 долоо хоног
  • Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

    Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

    өмнө 3 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт