МУ-ын 11 удаагийн аварга, азийн наадмын хүрэл медальт дэлхийн цомын мөнгөн медальт ОУХМ М.Нандинцэцэг Энэтхэгийн Шинэ дели хотноо болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрээр хүрэл медалийн төлөөх тоглолтонд Мароккогийн Зохра Эз-Захроуг 5:0-ээр илүүрхэн ялснаар ийнхүү ДАШТ-аас медаль авч буй анхны эмэгтэй боксчин боллоо.
М.Нандинцэцэг маргааш мөнгөн медалийн төлөө Болгарын Стойка Петроватай тулалдах юм. Олон жилийн дараа боксын спортоос ДАШТ-ын медалийг эх орондоо авчирч буй ОУХМ Мягмардуламын Нандинцэцэгт халуун баяр хүргэе.