Сүүлийн жилүүдэд Монголд орж ирж буй дэлхийн томоохон сүлжээ дэлгүүрүүдээс хүнсний аюулгүй байдалтай холбоотой зөрчлүүд удаа дараа гарсаар байгаа билээ.
Тэгвэл “Абсолют“ сүлжээ компанид ОХУ-ын хилийн хорио цээрийн хяналтын газар, Буриад улсын Росселковнадзор дахь ургамлын хорио цээрийн албанаас Монгол улс руу явуулах гэж байсан хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийсэн байна.
Уг шалгалтаар өнгөрөгч арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Узбекстанд үйлдвэрлэсэн хушга болон хальсалсан самарнаас үр тарианы хортон шавьж буюу цагаан эрвээхэйн авгалдай илрүүлсэн байна. Энэ тухай daily03.ru сайтад мэдээлж уг бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулах гэж буйг бичжээ.
www.seen.mn