Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.88₮
  • Евро
    4020.2₮
  • Японы иен
    24.61₮
  • Швейцарийн франк
    4301.57₮
  • Шведийн крон
    368.57₮
  • Английн фунт
    4738.53₮
  • Болгарын лев
    2055.27₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    70.6₮
  • Энэтхэгийн рупи
    41.81₮
  • Хонконгийн доллар
    459.43₮
  • ОХУ-ын рубль
    42.79₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.08₮
  • БНСУ-ын вон
    2.55₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2567.83₮
  • Австралийн доллар
    2290.39₮
  • Чехийн крон
    161.35₮
  • Тайванийн доллар
    118.17₮
  • Тайландын бат
    108.19₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    830.03₮
  • Сингапурын доллар
    2751.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.74₮
  • Кувейтийн динар
    11646.77₮
  • Шинэ Зеландын доллар
    2108.89₮
  • Данийн крон
    538.8₮
  • Польшийн злот
    947.49₮
  • Украины гривн
    86.01₮
  • Норвегийн крон
    343.6₮
  • Непалын рупи
    26.13₮
  • Өмнөд Африкийн ранд
    196.63₮
  • Туркийн лира
    92.21₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11887954.3₮
  • Мөнгө /унцаар/
    116701.69₮
  • Зээлжих тусгай эрх
    4831.06₮
энтертаймент,

ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН АРВАН ХОЁР НОМЫН НЭГ

нийтлэсэн Site Default2 сар 6, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
nom

Тоглоомын дүрэм” гэсэн хэлц үг бий. Пүүс компани, олон нийт, хэвлэл мэдээлэл, спортын гэх мэт хоёроос дээш хүний бүрэлдэхүүнтэй байгууллага, газар болгонд байдаг сахиж мөрдөх ёстой дүрэм журмыг нь тус хамт олны гишүүн бүрт сануулсан үг билээ. Энэхүү санамж үгийг зөвхөн монголчууд төдийгүй дэлхий даяар хэрэглэдэг аж.
Уг үгийн гарвалыг хөөвөл эдүгээ цагт дэлхийн ноёлох спорт болсон хөлбөмбөгийн анхны дүрэм 1863 онд гарснаас үүдэлтэй юм билээ. Ер нь аль ч салбарт дүрэм журамгүй багийн тоглолт байна гэдэг өнөөгийн бидний санаанд буухгүй гэдэг нь тодорхой. Багийн тоглолтыг хайрцаглахад даян дэлхийд жишиг болсон дүрмийн эхлэл нь энэ ажээ. Тиймээс ч “Дэлхийг өөрчилсөн 12 ном”-ын нэгд 1863 онд хэвлэгдсэн Хөлбөмбөгийн холбооны дүрмийн ном тооцогддог. Дэлхийг өөрчилсөн гэх тодотголтой М.Картагийн “1215 оны зургадугаар сар”, И.Ньютоны “Математикийн зарчмууд”, Ч.Дарвины “Зүйлийн үүсэл”, У.Уилберфорсын “Боолын худалдааг халах нь”, М.Стопын “Гэр бүлийн хайр” зэрэг 12 шедевр бүтээлийн нэг нь энэхүү, Английн ахлах сургуулийн төгсөгчдийн “Хөлбөмбөгийн холбооны дүрмийн ном”.

1863 онд Лондон хотын Линкольн Инн Филдс дэх зоогийн газар цугласан Викторын Оксбрижийн хэсэг төгсөгчид “Хөлбөмбөгийн холбоо”-г анхлан байгуулж өөрсдийгөө гишүүд гэж зарласнаар тус холбооны дүрмийг боловсруулах ажил эхэлсэн түүхтэй. 1863 оноос өмнө хөлбөмбөг тоглох нэгдсэн дүрэм байхгүйгээс ялагч ялагчийг тодруулдаг хэлбэрийг тооцохгүй юм бол спорт гэж хэлэхэд тун хэцүү холион бантан байлаа. Дундад зууны үеийн гар бичмэлд “Энэ тоглоом хатуу хориотой гудамжнуудад үргэлж харгис задгай тоглогддог, бужигнасан олон залуучуудын хоорондын юу нь мэдэгдэхгүй тэмцээн байсан ба үймээн гаргах, өмч хөрөнгөд халдах, зодоон цохион хийх, хэн нэгнийг хүчирхийлэл рүү хазайлгах шалтаг болдог байв” гэж тэмдэглэжээ. Тэртээ дээр цагт мал, амьтны давсгийг хийлж бөмбөг болгон тоглодог байсныг дурдъя.
1583 онд гарсан “The Anatomy of Abusеs” номд “Хөлбөмбөгийн тоглоом бол ад зэтгэрийн зугаацал юм. Үүнийг магад тоглоом наадгай гэхээсээ илүүтэй зодоон нүдээний нөхөрсөг хэлбэр гэмээр, найрсаг спорт, зугаа цэнгэл гэхээсээ илүү цуст зуршил ч гэж болмоор… Заримдаа тэдний хүзүү, нуруу, хөл, гар нь хугардаг. Зарим үед үе мөчнөөсөө сална, зарим үе бүр ч аймаар. Хамраас цус сад тавина, нүд нь бүлтэрнэ, ядахдаа аль нэг газраа гэмтэнэ” гэж тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч хийлсэн давсгаар тоглодог энэ спорт англичуудын үндэсний хэмжээнийх болтлоо дэлгэрч байлаа. Гэхдээ хот, тосгон, тэр ч бүү гудамж талбай, сургууль бүр өөр өөрийн зохиосон дүрмээр тоглоно. Одоогийн хөлбөмбөг, регби хоорондоо тун төстэй. Тиймээс эхний хагаст нэг дүрмээр, дараагийн хагаст нөгөө талын дүрмээр тоглодог дэг жаяг тогтсон байдаг. Хоёрдугаар үе бий болсон нь үүнтэй холбоотой.

Дашрамд дурдахад, 1863 оны Хөлбөмбөгийн холбооны дүрэм нь огт хоосон дээр гарч ирээгүй. Энд Кембрижийн есөн залуугийн 1863 оны аравдугаар сард зохиосон “Кембрижийн дүрмүүд”, түүнчлэн үүнээс хэдхэн хоногийн дараа Лондоны Таверн зоогийн газар цугларагсад өөрчлөн орлуулсан бас нэг дүрмийг нэрлэж болно. 1863 оны намраас эхэлсэн хөлбөмбөгийн дүрмийн тухай яриа, мэтгэлцээн Британийн зоогийн газруудад хөндөгддөг гол сэдэв болжээ. Лондон хотын хөлбөмбөгийн клубүүдийн ахлах ангийн залуус хөлбөмбөгийн нэгдсэн дүрэмтэй болохоор долоон удаа уулзаж зөвлөлдлөө. Ингээд арванхоёрдугаар сарын 8-нд уулзалтад оролцсон залуус Хөлбөмбөгийн холбоог албан ёсоор байгуулснаа, Кембрижийн дүрмийн улбаа болсон заалтуудыг шинэчлэн боловсруулж 13 заалттай шинэ дүрэм гаргаснаа зарлалаа. Хожмоо цөөн хэдэн заалт нэмэгдсэн ч энэхүү дүрэм нь хөлбөмбөгийг хүн төрөлхтөний зохиосон хамгийн агуу спортын төрөл болтол нь хөгжихөд гол үүрэг гүйцэтгэсэн. Нөгөө талаар “багийн тоглолт, тоглоомын дүрэм” ямар чухал болох, өөрөөр хэлбэл энэ талын жишгийг нийгмийн бүхий л салбарт харуулж өгснөөрөө дэлхийг өөрчилсөн гэсэн үнэлэмжтэй болсон байна.

1863 оны ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ
1.Талбайн нийт урт нь 200 ярд байна. Өргөн нь 100 ярд. Урт, өргөнийг тугаар тэмдэглэнэ. Хаалга найман ярдын зайтай 2 босоо шонгоор тодорхойлогдоно, ямар нэгэн тууз, модыг хөндлөн тавихгүй.
2.Оноог хэдэн ч удаа авч болно. Оноо алдсан тал талбайн төвөөс бөмбөгийг өшиглөж оруулснаар тоглолт үргэлжилнэ. Нөгөө тал бөмбөгийг өшиглөх хүртэл 10 ярдын дотор орж ирэхгүй.
3.Бөмбөг орсны дараа ялагдаж буй тал бөмбөгийг өшиглөх эрхтэй. Бөмбөг орсны дараа хоёр тал хаалгаа солино.
4.Бөмбөг хаалганы шонг нэвтэрсэн, эсвэл шон хоорондын зайг давсан тохиолдолд орсонд тооцогдоно, шидэж, барьж оруулахыг хориглоно.
5.Хэрэв бөмбөгөнд хүрсэн тохиолдолд түүнд хамгийн түрүүнд хүрсэн тоглогч бөмбөгийг захын шугамаас өшиглөж тоглолтод оруулах бөгөөд шидэгдсэн бөмбөг талбайд унамагц тоглолтод орсонд тооцогдоно.
6.Тоглогч бөмбөгийг өшиглөх үед өрсөлдөгч багийн хаалганы хажууд байгаа тухайн багийн тоглогч тоглолтоос гарах бөгөөд бөмбөгөнд хүрч болохгүй. Харин гоолын шугамын цаанаас бөмбөгийг тоглолтод оруулах тохиолдолд ямар нэгэн тоглогч тоглолтоос гарахгүй.
7.Бөмбөг гоолын шугам давсан тохиолдолд, хэрэв гоолын шугам хамаарч байгаа багийн тоглогч бөмбөгөнд эхэлж хүрвэл түүний багийн хэн нэг тоглогч гоолын шугамаас чөлөөт цохилт хийх эрхтэй болно. Хэрэв эсрэг багийн тоглогч түрүүлж бөмбөгөнд хүрвэл, түүний багийн хэн нэг тоглогч гоолын шугамаас 15 ярдын зайнаас чөлөөт цохилт хийх эрхтэй болно.
8.Хэрэв тоглогч бөмбөгийг цэвэрхэн баривал түүнд чөлөөт цохилт хийх эрх олгоно. Тэр үүнийгээ өсгийгөөрөө зурж тэмдэглэнэ. Энэ цохилтыг хийхийн тулд тэр хүссэн хэмжээгээрээ хойш ухарч болно. Харин эсрэг багийн ямар ч тоглогч түүнийг бөмбөгөө өшиглөх хүртэл тэмдэглэгээнээс цааш орж ирэхийг хориглоно.
9.Тоглогч бөмбөгийг барин гүйж болохгүй.
10. Дэгээдэх, өшиглөхийн алиныг нь ч зөвшөөрөхгүй. Өрсөлдөгчөө зогсоох, түлхэхэд гараа ашиглахыг хориглоно.
11.Тоглогч бөмбөгийг гараараа шидэж, дамжуулахгүй.
12.Тоглолт явагдаж байх үед ямар ч шалтгаанаар бөмбөгөнд гар хүрэхийг хориглоно.
13.Ямар ч тоглогч хиймэл хумс, төмөр эрүү, мөн шаахайны ул, өсгийндөө гутта перча мод өмсөхийг хориглоно.
Өнөөдөр хүртэлх өнгөрсөн хугацаанд нэлээд олон нэмэлт заалт оруулсан ч 1863 онд гаргасан хөлбөмбөгийн дүрмийн жинхэнэ суурь нь маш сайнаар тавигдсан гэдгийг судлаач мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг юм.

828
Өмнөх

Танд хэрэгтэй зөвлөгөө: Алимны ашиг тус

1 сар 6, 2018
Дараах

“MC COLLECTION” ХАМТЛАГИЙН RAPPER MB НЭГЭН ҮДШИЙГ ЗАЛГИЛАВ

2 сар 6, 2018

Төстэй нийтлэлүүд

urlag
Онцлох, энтертаймент,

Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 сар
b006e52612e8eb88fc5c121f268fd1da_x3
Онцлох, энтертаймент,

Тавдугаар сарын 25-ны Бямба гарагт төв замаар автомашин явуулахгүй

нийтлэсэн Site Defaultөмнө 12 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 4 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт