Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор байсан Х.Тамир, ТЕГ-т ажиллаж байсан Д.Амарбаясгалан нар дахин хар тамхины хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэдэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан өмгөөлөгч П.Отгонбаяр мөн хар тамхины хэрэгт холбогдоод байгаа. Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар П.Отгонбаяр гэх энэ залуу хуулийн байгууллагад томоохон “Ар тал”-тай” гэнэ. Тодруулбал, түүний төрсөн ах нь Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны төвийн багш судлаач, хяналтын прокурорын алба хашдаг эрхэм буй гэнэ. Прокурорууд дундаахамгийн баянд тооцогддог түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс дурдвал, 4.5 тэрбумаар үнэлэгдэх 5 орон сууц, 5 үйлдвэрлэлийн барилга, 6 авто зогсоолтой. 164 сая төгрөгийн 5 авто машин 173 сая төгрөгний уран зураг, үнэт эдлэлтэй. Дансандаа 182 сая төгрөгний хадгаламжтай. Бусдаас 4 тэрбумын авлагатай гэж мэдүүлжээ.
Эх сурвалж: Zindaa.mn