Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 362 сая 832 мянган ширхэг 639 и-баримт хэвлэгдэж, 238 сая 737 мянга 388 и-баримт баталгаажжээ.
Ирэх оны нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд энэ оны баримтаа бүртгүүлэн баталгаажуулсан байх ёстойг Татварын ерөнхий газраас анхаарууллаа. Энэ хугацаанаас хойш баримтаа бүртгүүлбэл “ААН илгээгээгүй” гэсэн төлөвт шилжих юм байна.
Учир нь буцаан олголтыг Сангийн яамнаас ирэх оны нэгдүгээр сарын 8-наар тасалбар болгон хаах тул дээрх хугацаанаас хойш уншуулсан баримтад урамшуулал бодохгүй гэсэн үг юм.
Өнгөрсөн жил е-barimt.mn-д бүртгүүлсэн 620 мянган иргэн нийт 35 тэрбум төгрөгийн буцаан олголтыг хоёрдугаар сарын эхээр нэг удаа авсан юм.