Нэгэн үе залуусыг байлдан дагуулж явсан “Outlaw“ хамтлагийн залуус хувийн амьдралаа хөөн нам гүм яваа.
Тус хамтлагийн гишүүн Чинзоо “Эмоци“ продакшны жүжигчин Б.Ариунцэцэгтэй гэр бүл болж хөөрхөн гүнжтэй болсон билээ.
Харин сүүлийн үед Чинзоо буюу Г.Чинзоригийн талаар сөрөг мэдээллүүд нилээдгүй явах болсон юм. Эрэн сурвалжлагдаж буй гэсэн мэдээлэл нэг хэсэг олны анхаарлыг татсан бол түүнээс авлагатай зарим нэгэн хүмүүс цахим хуудсанд нь бухимдлаа илэрхийлэх болсон.
Энэ бүхэнд дуучин Г.Чинзориг тайлбар хийн алдаагаа засч эхнэр охин хоёроо эргүүлэн авахын төлөө Солонгос улсад ажиллаж амьдарч буйгаа олон нийтэд мэдээлсэн юм.
Харин жүжигчин Б.Ариунцэцэг нөхрийнхөө талаар ямар нэгэн тайлбар огт тавиагүй бол өнөөдөр өглөө хэн нэгнээс тор дүүрэн сарнай цэцэгс авсан сэтгэгдлээ “Ямар гоё мэдрэмж вэ баярлалаа” хэмээн илэрхийлжээ. Магадгүй Б.Ариунцэцэг нөхрөө уучилхаас илүүтэй шинэхэн харилцааг илүүд үзсэн ч юм билүү.
www.Seen.mn