Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 13. Ангараг гараг. Эрхтэний тэнгэр одтой, есөн улаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Шороо
Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Та бүхэл өдрийн турш эрч хүчээр дүүрэн байх болно. Та хүмүүст бурууг тохож, тэднийг хянахыг хүсэх бөгөөд таны атаач зан хөдлөх бололтой. Бусад хүмүүс заавал тантай адилхан байх ёсгүй гэдгийг сана. Үргэлж ялахын оронд асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх аргыг ол. Болгоомжтой байхгүй бол хэт их зарлага гаргах магадлалтай. Өөрөөр хэлбэл та ямар ч ашиггүй зүйлд мөнгөө цацна гэсэн үг. Төлбөр тооцоогоо төлж мөнгөө хямгад.
ҮХЭР (4/20-5/20)
Ухаантай төлөвлөлт амьдралыг чинь арай хялбар болгоно. Ах дүү нар юм уу хамтрагчтай холбоотой анхаарал татсан нөхцөл байдал эвдээ орно. Таны хүрээлэн байгаа хүмүүс таны мэргэн үгс, бодлоготой үйл хөдлөлд хөтлөгдөх болно. Амьдралыг илүү сайн ойлгож, хэтийн төлөвөө тодруулах зорилгоор өөрийгөө гэгээрүүлэхэд ээлтэй цаг үе.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Найрсаг сайхан уур амьсгал бий болно. Таны урлаг, хөгжмийн мэдрэмж маш өндөр байна. Олон нийтийн арга хэмжээ маш хөгжилтэй байх бөгөөд шинэ романтик учрал таныг хүлээж байна. Олон нийтийн арга хэмжээнд оролцоход их таатай өдөр байх болно. Дарга удирдлагатайгаа харьцахдаа болгоомжтой бай. Нэг хэлтсээс нөгөө хэлтэс рүү шилжиж байгаа бол ажилдаа хурдан дасахыг хичээ. Ингэснээр та өөрийн хүсч байсан цалингаа авах болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Таны зан ааш маш тогтворгүй байх бөгөөд та болон таны эргэн тойронд буй хүмүүс үүнээс болж эргэлзээтэй байдалд орно. Өөрийн галзуу эрч хүчтэй зангаа урлагаар илэрхийлж, бүтээлч байхыг хичээ. Сэтгэл зүйн уулзалт таны өөртөө итгэх итгэлийг сэргээж өгөх бөгөөд ямар нэг үйл ажиллагаанд оролцолгүй оюун санаагаа чөлөөл. Найз нөхөд, хайртай хүн, хүүхдүүд гээд таны амьдралд эдгээр хүмүүс ямар чухал болохыг өөртөө дахин ойлгуул. Гэртээ өнжилгүй аль болох гадуур гарч, цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хичээ.
АРСЛАН (7/23-8/22)
Таны ажил мэргэжил алдар нэрд хөтлөх болно. Энэ нь таныг олны анхаарлын төвд байлгах ч энгийн амьдрал тань үргэлжлэх болно. Хэн нэгэн таныг томоохон төсөл төлөвлөгөөн дээр ажиллахыг урьж ч магадгүй. Гэсэн ч үүрэг хариуцлагаа тэр хэмжээгээр их байна гэдгийг сана. Өөртөө болон өөрийн авьяас чадвартаа итгэлтэй бай. Та өөрийгөө хуурах гэсний хэрэггүй.
ОХИН (8/23-9/22)
Тайван байхыг хичээ. Гэхдээ өөрийн тань шударга талыг ойлгодог, хүсэлдээ хүрэхийн төлөө тэмцдэг хайртай хүнийхээ өмнө мундаг царайлах гэсний хэрэггүй. Таныг амьдралыг гадарлаж эхлэж байна даа гэж бодох үед тань төсөөлж ч байгаагүй өөрчлөлт гарах болно. Та дараа нь ямар үйл хөдлөл хийх вэ гэж бүр гайхах болно. Ямар ч хамаагүй юманд дайран ордогоо хяна. Үгүй бол эцэст нь алдаа гарна. Үрэлгэн найзууд тань таны тэвчээрийг сорих болно. Ялангуяа хэрэв та зээл авсан бол.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Сайхан сэтгэл нөхөрлөл дэмжлэг гээд энэ бүхэн өнөөдрийн гол зүйл байх болно. Энэ боломжийг ашиглаж таарамжгүй байсан харилцаагаа сэргээ. Боломжтой бол хамаатан садан болон хөршийнхөнтэйгээ цагийг хөгжилдөн өнгөрүүлээрэй. Тэд таны сэтгэл зүрхийг дэмжиж урам зориг өгнө. Удирдлагатайгаа цалингаа нэмүүлэх талаар ярилцахад яг тохирсон өдөр.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Харилцаа холбоо хувийн болон нийгмийн байдалд таатай өөрчлөлт гарна. Хүмүүс таныг ойлгож дэмжлэг үзүүлэх бололтой. Сонирхолтой нь та эдгээр хүмүүсийг урьд нь холбоотноо гэж огт боддоггүй байсан. Ажилдаа урьдынхаасаа илүү анхаарлаа төвлөрүүлэх шаардлага тулгарна. Этгээд үйлдэл өөрийнхөөрөө байдал аливаа ажил үйлд бусдаас өөрөөр ханддаг чанар тань хайр дурлалын тод дурсамж үлдээхүйц үйл явдалд хүргэнэ.
НУМ (11/22-12/21)
Өнөөдрийн хувьд та хамгийн сайн үр дүнг хүлээж авахдаа бэлдээрэй. Бусдыг хөгжөөх гэсэн ямар нэгэн оролдлого тань танд бүтээлч байдлыг бий болгоно. Өөртөө итгэх итгэл дутсанаасаа болоод нийгмийн харьцаа тохиолдлуудаас зугтсаны хэрэггүй. Та бусад хүмүүсийн дунд орсон үед төрөлхийн бүтээлч зан чанар тань илрэн гарна гэдэгт итгэ. Өнөөдөр бизнесийн хувиар танилцсан хүмүүс тань цаашдын амьдралд тань маш их ашиг авчирч мэднэ. Хамтрагчтайгаа маргалдсаны хэрэггүй.
МАТАР (12/22-1/19)
Богино хэмжээний аялал хийхээр төлөвлөхөд таатай үе юм. Сахилга баттай байх нь чухал боловч хүчин чармайлт гаргахгүйгээр юу ч бүтээж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хайр сэтгэл татам байдлаараа аливаа хориг саадыг даван туул. Таныг хүмүүс дэмжиж туслан таатай хандах болно. Та зарим зүйлд бууж өгсөн үедээ багийн ажиллагаанд багтаа найдаж болно гэдгийг ухаарах болно.
ХУМХ (1/20-2/18)
Төлөвлөгөө тань бүтэлгүйтсэн ч энэ асуудлыг тайван хүлээж ав. Таны цалин нэмэгдсэнээр үндсэн орлого чинь нэмэгдэх бөгөөд өр төлбөрөө төл. Таны цалин тийм ч өндөр биш байх болно. Хэдийгээр цаасан дээр таны цалин өндөр байх боловч үндсэн орлого тань тийм ч их байхгүй бололтой. Бусад хүмүүсийн юу хэлэхийг сонсох хэрэггүй. Өнгөрсөн цаг үеэ дурсах нь танд таатай мэдрэмж төрүүлэх болно. Хайрттайгаа хамт хоол идэж өөрийн санхүүгийн асуудлаа зохицуул.
ЗАГАС (2/19-3/20)
Санхүүтэй холбоотой асуудалд саад ихсэх болно. Хэрвээ та чухал бичиг баримтанд гарын үсэг зурах мөн ямар нэг чухал зүйлийг худалдаж авахаа хойшлуулбал, эдгээр асуудлуудаасаа зугтаж найр үдэшлэгт оролцох цаг ирэх болно. Эерэг энерги нь таны харилцаа холбоо таатай мөчийг бусад хүмүүст дамжуулна. Өөрийн эрхэм гэсэн хүмүүстээ сэтгэл зүрх, санал бодлоо нээ. Гэхдээ та тэднийг чухал хүн гэж төсөөлөн харах хэрэгтэй.