Өнгөрсөн зун “Маск“ продакшны залуу жүжигчид болох Бямбадорж, Ариунчимэг нар сүр дуулиантайгаар хуримаа хийж цахим ертөнцөөр тэдний аз жаргалтай гэр бүлийг шагшин магтацгааж байсан цаг саяхан.
Үүнээс хойш яг нэг жилийн дараа буюу хосууд хуримын ой дээрээ хоёр тийш болсон юм. Хосууд өөрсдийн хамт авахуулсан хуримын зураг болон бусад зургуудаа олон нийтийн сүлжээнээс устгаж “Гэрлэсэн” хэмээх статусаа ч өөрчлөөд амжсан.
Хосуудын салсан шалтгаан тодорхойгүй ч Монголын сайхан хосын тоонд зүй ёсоор багтдаг байсан тэдний өмнөөс харамсах хүмүүс цөөнгүй байгаа юм.
Жүжигчин Ариунчимэгийн хувьд нөхөртөө нилээдгүй хайртай, чамгүй романтик сэтгэлгээтэй нэгэн гэдэг нь эр нөхөртөө барьсан сюрпризүүдээс нь илхэн харагдана. Энэ бүхнийгээ ч сошиал орчинд идэвхитэй хуваалцдаг байжээ. Хуучирч үлдсэн ч тэдний аз жаргалтай дурсамжуудаас хуваалцъя.