Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3573.7₮
  • Евро
    4029.7₮
  • Японы иен
    24.6₮
  • Швейцарийн франк
    4307.48₮
  • Шведийн крон
    370.65₮
  • Английн фунт
    4811.99₮
  • Болгарын лев
    2060.48₮
  • Унгарын форинт
    9.97₮
  • Египетийн фунт
    71.76₮
  • Энэтхэгийн рупи
    41.8₮
  • Хонконгийн доллар
    455.9₮
  • ОХУ-ын рубль
    45.35₮
  • Казахстаны тэнгэ
    7.03₮
  • БНХАУ-ын юань
    497.1₮
  • БНСУ-ын вон
    2.61₮
  • БНАСАУ-ын вон
    27.49₮
  • Канадын доллар
    2586.17₮
  • Австралийн доллар
    2304.68₮
  • Чехийн крон
    161.54₮
  • Тайванийн доллар
    120.31₮
  • Тайландын бат
    109.24₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    844.05₮
  • Сингапурын доллар
    2771.17₮
  • АНЭУ-ын дирхам
    972.96₮
  • Кувейтийн динар
    11635.79₮
  • Шинэ Зеландын доллар
    2132.43₮
  • Данийн крон
    540.27₮
  • Польшийн злот
    951.1₮
  • Украины гривн
    86.03₮
  • Норвегийн крон
    351.35₮
  • Непалын рупи
    26.13₮
  • Өмнөд Африкийн ранд
    199.48₮
  • Туркийн лира
    91.39₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11745608.32₮
  • Мөнгө /унцаар/
    119103.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.48₮
Чөлөөт түүх, энтертаймент,

Харвардыг орхисон амжилтын эзэд

нийтлэсэн Site Default2 сар 21, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
harvard

Их сургууль хүн болгонд зориулагдсан эд биш юм. Нэг өрөөнөөс нөгөө өрөө, шалгалтнаас шалгалтын хооронд, бичиг цаасан дунд амьдрах нь маш их стресстэй. Олон тооны оюутан үүнийг давж гарч чаддаггүй байна. Хэдийгээр тэд даван туулж чадаагүй ч энэ нь бүтэлгүйтсэн гэсэн үг огт биш юм. Зарим нэг нь өөрийн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн гарч байхад, зарим нь хэтэрхий их зугаа цэнгэл хөөснөөс болж гарч байх жишээтэй. Хэдий тэд өөр өөр замаар их сургуулиа орхисон ч бүгд гайхалтай амжилтын эзэд болсон юм.

Харвардын Их Сургуулийг хаясан эдгээр амжилтын эзэд хэн бэ?


Багийн найз Пол Аллентайгаа нийлэн Microsoft-г байгуулахаар 20 настайдаа сургуулиа орхисон Билл Гейтс.
Харвардад суралцсан жил: 1973-1975

url

Тэрээр Харвардад хатуу чанга, шаргуу хичээл зүтгэл шаардсан математикийн ангид элсэн оржээ. Түүний хувьд 36 цаг сурах, хичээлээ хийх, 10 цаг унтах, 2 цаг хүмүүстэй ярилцах, нийгэмших эцэст дахин эхнээс нь эхлэх гэсэн хэв маягтай эвлэрэх хэрэгтэй болжээ.  Гейтс сургуулиа орхисон учир нь Полтой хамт анхны программ хангамж үйлдвэрлэлийн салбарыг бий болгох байв. Microsoft-н хэмжээлшгүй эрхт хаан Гейтс $81 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг маш  удаан тэргүүлж үзлээ мөн тэргүүн эгнээнд багтсаар ч байна. Саяхан тэрээр захирлын суудлаа өгөн компанийхаа технологийн зөвлөхийг хийх болсон бөгөөд Гейтс болон түүний эхнэр Мелинда нар өөрсдийн Bill and Melinda Gates сангаа байгуулж, одоогийн байдлаар уг сандаа $30 тэрбум долларыг буянаа үйлсэд зориулан зарцуулаад байна.


Төгсөхөд нэг семестер дутуу байхад сургуулиа хаясан Мэт Даймон (Matt Damon).
Харвардад суралцсан жил: 1988-1992

Та бидний сайн мэдэх Жайсон Боурн буюу Мэт Даймон

112907_damon_400x400

Бостоноос гаралтай жүжигчин маань Харвардад сурч байхдаа жүжигчний сонгон шалгаруулалтанд орохын тулд хичээлээ таслах хэрэгтэй болсон байна. Даймон Англи хэлний ангиа төгсөх курсдээ буюу “Geronimo: An American Legend” кинонд дүр авсныхаа дараа хаяжээ. 1997 онд “Good Will Hunting” кинонд тоглох хүртлээ ямар нэг олигтой амжилт гаргаагүй Даймон уг киногоороо Академийн шагнал хүртсэн юм. Тэр мөчөөс эхлэн Даймоны карьер  хурдтай өсөн түүнийг $75 сая долларын хөрөнгийн эзэн болгожээ. Жүжигчин, найруулагч маань хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог нэгэн бөгөөд Water.org-г үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг юм.


 Өөрийн оюутны байрандаа дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ болох Facebook-г бүтээсэн Марк Зукерберг.
Харвардад суралцсан жил: 2002-2004

125

2004 оны 2 сарын 4-ны өдөр Facebook анхны хувилбараа нийтэд танилцуулсан юм. Харвардын оюутны байранд бүтэж байсан Зукербергийн Facebook сайт нь өдгөө $298 тэрбум долларын үнэлгээтэй болжээ. Сайтаа нээгээд төд удалгүй Зукерберг сайтаа үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд сургуулиа орхин Пало Алто руу нүүсэн бөгөөд 2012 онд Facebook-г олон нийтэд нээлттэй компани болгосон нь технологийн салбарын түүхэнд 4-т бичигдэхээр IPO болон тэмдэглэгдсэн байна. Тухайн үед зах зээлээс $16 тэрбум долларын хөрөнгийг татан төвлөрүүлжээ.


Хувийн санхүүгийн компани болох LearnVest-аа байгуулахаар сургуулиа орхисон Alexa Von Tobel.
Харвардад суралцсан жил: 2002-2006 Сэтгэл судлал, 2008-2009 Бизнесийн сургууль

Alexa_von_Tobel_twittersmall_400x400

Хэдийгээр сэтгэл судлалын анги төгссөн ч гэсэн тэрээр Morgan Stanley-д арилжаачнаар ажиллах болж. Дараагаар нь технологийн старт-ап Drop.io компаний бизнесийг хөгжүүлэхээр ажилласан байна.  2008 онд Харвардын Бизнесийн сургуульд элсэн орсон ч мөн удалгүй өөрийн LearnVest-г үүсгэн байгуулахаар сургуулиа орхижээ. Learnvest нь старп-ап компаниудад санхүүгийн төлөвлөгөө бичих, санхүүжилт татах зэрэг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна. Одоогийн байдлаар түүний компани $100 сая долларын үнэлгээтэй хамгийн амжилттай яваа хувийн санхүүгийн компаниудын нэг болжээ.


FACEBOOK-н  3 дах ажилтан $8,3 тэрбум долларын хөрөнгөтэй Дастин Московиц (Dustin Moskovitz).
Харвардад суралцсан жил: 2002-2004

dustin-moskovitz_400x400

2004 оны 6 сард сургуулиа орхин, Марк Зукербергийг даган Пало Алто руу явсан залуу бол Московиц. Facebook-д байхдаа тэрээр технологи хариуцсан захирал, инженерингийн орлох захирлын албыг тус тус хашиж байжээ. Московиц 2008 онд Facebook-ээс гаран өөрийн программ хангамжийн компани болох Asana-г байгуулжээ. Эхнэртэйгээ эхлүүлсэн уг старт-ап нь сая сая долларын орлоготой, дэлхийг хамарсан том бизнес болсон байна.  Сонирхолтой нь тэдний анхны хөрөнгө оруулагч Facebook бөгөөд компаний 2,3%-г эзэмшдэг байна.

844
Өмнөх

Дүүргүүдийн газрын алба ажлын таван өдөр иргэдэд үйлчилнэ

2 сар 21, 2019
Дараах

Нийтийн хоолны газрын ажилчдын эрүүл мэнд ба иргэдийн амь нас

2 сар 21, 2019

Төстэй нийтлэлүүд

urlag
Онцлох, энтертаймент,

Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 сар
b006e52612e8eb88fc5c121f268fd1da_x3
Онцлох, энтертаймент,

Тавдугаар сарын 25-ны Бямба гарагт төв замаар автомашин явуулахгүй

нийтлэсэн Site Default5 сар 21, 2024

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 1 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 1 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт