Энэ амралтын өдрүүдүүдэд олны анхаарлыг татсан нэгэн үйл явдал болсон нь “British School of Ulaanbaatar“ сургууль руу 20 гаруй хүн дайран орсон гэх мэдээлэл байсан юм.
Уг үйл явдлын дараа тус сургуулийн үүсгэн байгуулагч Ц.Ариунаа цахим орчинд мэдэгдэл хийж бидэнд туслаач хэмээн төрийн гурван өндөрлөгөөс гуйн уйлж байсан юм. Харин энэ хэргийн гол эзэн нь “Петровис”-ын Оюунгэрэл хэмээн буруутгах хүмүүс цөөнгүй байлаа. Тэгвэл энэ тухай Оюунгэрэл ийнхүү бичжээ.
“Сургууль дээр болж байгаа үйл явдал нь ес дэхь жилдээ тасралтгүй гүйцэтгэх захирал хийсэн Батжаргал гэдэг хүнийг ажлаас нь чөлөөлж шинэ гүйцэтгэх захирал томилсон л асуудал. Батжаргал нь ес дэхь жилдээ компаний хөрөнгийг ганцхан гарын үсгээр захиран зарцуулж ирсэн. Миний зүгээс санхүү эрхэлсэн захиралд 2-р гарын үсгийг өгөх гээд чадахгүй байгаа. 2016 оноос хойш ХЭХ хийгээгүй байна. Сургууль дээр болж буй үйл явдал нь өмч хөрөнгө булаацалдсан асуудал биш гүйцэтгэх удирдлагыг сольсон асуудал гэдгийг л хэлье дээ. Ариунаа яагаад уйлаад байгаа юм бол? Уул нь Батжаргал гэдэг ГЗ ыг халсан юмсан. Өмч хөрөнгийн асуудал биш. Сургууль уруу 300 гаруй хүнийг зохион байгуулж дайралт хийж сургуулийн хэвийн үйл ажиллагааг яагаад алдагдуулах гээд байна“ гэжээ.
www.seen.mn