10 сарын өмнө 13 настай охиныг “Очир төв“ гэх газар хэрцгийгээр зодож, ам руу нь их хэмжээний архи цутгаж согтоосны дараа хүчирхийлж амь насыг нь хохироосон аймшигт хэрэг гарсан билээ.
Уг хэргийн шүүх хурал өнгөрөгч баасан гарагт болж хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргасан. Тэгвэл хэргийг үйлдсэн 25 настай “Ж”, 23 настай “А” нар нь архаг тэмбүүтэй болох нь шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч охины өмгөөлөгчдийн хэлж буйгаар шүүгдэгчид охинг нас барснаас 4 цагийн дараа ч цогцостой нь бэлгийн харилцаанд орж байсан гэдгийг хэлжээ.
Мөн шүүгдэгч 23 настай “А”нь талийгч охиныг өмнө нь хэд хэдэн удаа дарамталж хүчирхийлдэг байсан нь нотлогдсон байна.