Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3527.38₮
  • Евро
    3797.58₮
  • Японы иен
    26.6₮
  • Швейцар франк
    3821.85₮
  • Шведийн крон
    340.62₮
  • Английн фунт
    4324.74₮
  • Болгарын лев
    1941.32₮
  • Унгарын форинт
    9.73₮
  • Египетийн фунт
    113.97₮
  • Энэтхэгийн рупи
    42.65₮
  • Хонгконг доллар
    449.51₮
  • ОХУ-ын рубль
    45.69₮
  • Казахстан тэнгэ
    7.6₮
  • БНХАУ-ын юань
    512₮
  • БНСУ-ын вон
    2.69₮
  • БНАСАУ-ын вон
    27.13₮
  • Канадын доллар
    2573.23₮
  • Австралийн доллар
    2361.23₮
  • Чех крон
    159.44₮
  • Тайван доллар
    115.56₮
  • Тайланд бат
    102.44₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    789.83₮
  • Сингапур доллар
    2639.37₮
  • АНЭУ-ын дирхам
    960.54₮
  • Кувейт динар
    11508.21₮
  • Шинэ Зеланд доллар
    2191.74₮
  • Данийн крон
    509.97₮
  • Польшийн злот
    809.82₮
  • Украйны гривн
    96₮
  • Норвегийн крон
    334.51₮
  • Непалын рупи
    26.67₮
  • Өмнөд Африкийн ранд
    190.46₮
  • Туркийн лира
    185.32₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6842782.1₮
  • Мөнгө /унцаар/
    78880.33₮
  • Зээлжих тусгай эрх
    4732.92₮
нийгэм,

Хэргийн газраас “ТОЗ 8” бууг орон гэргүй иргэн авч дэлгүүрт архиар сольсон байжээ

нийтлэсэн Site Default4 сар 29, 2019
2
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
77f74de2b0f53515a92e9d422b4324dc

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XI хороо, 100 айлын автобусны буудлын хойно “Нарлаг” цайны газрын хашаанд 30-40 орчим насны иргэн тархин тус газраа цус болсон ухаангүй хэвтэж байна гэх дуудлага өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн өглөө 06:20 цагийн үед нийслэлийн шуурхай удирдлагын төвд иржээ.

Бидний сурвалжлах баг хэргийн газарт очиход “Нарлаг” зоогийн газрын хашааг цагдаа нар тууз татаж хамгаалалтад авчихсан байлаа. Хажууханд нь байрлах “BSB”-ийн барилгыг ч бас хамгаалалтад авч хүн дотогш нэвтрэхийг хоригложээ. Хашааны гаднаас ажиглахад шүүхийн шинжилгээний ажилчин болох тав зургаан хүн хэргийн газарт ажиллаж талийгаачийн цогцост үзлэг хийж хэмжиж байв. Удалгүй цогцсыг авч явсан юм. Талийгаачийн хэвтэж байсан газрын дээхнэ талд “Нарлаг” цайны газрын том цагаан камер, зүүн дээд талаас нь “BSB” төвийн камер ч бичиж байв. Ямартаа ч хэргийн газар бүрэн камержсан орчин ажээ. Хашааны гадна цугласан иргэд “Хэн нэгэн буудсан бол камерын дор хэрэг үйлдэгдсэн байна, тав алхахгүй баригдах биз” гэж ярьцгааж байлаа. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн ажилчид хэргийн газарт үлдсэн ул мөр бүхнийг гярхай ажиглаж гар хурууны хээг тусгай багажаар авч, нэг нь тэмдэглэж байв. “Нарлаг” цайны газрын доор

Хэргийн газраас “ТОЗ 8” бууг орон гэргүй иргэн авч дэлгүүрт архиар сольсон байжээбайрлах нэг давхар “Ургамал сант” хүнсний дэлгүүрийг хэргийн газарт ажиллаж буй мэргэжилтнүүд анхааралтай ажиглаж нэг нь дээвэр рүү авирч үлдсэн ул мөрийг нь авч байв. Энэ нь бидэнд хэрэгтэн тус дэлгүүрийн дээгүүр гарч хойшоо зугтаасан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байсан юм.

100 айлын автобусны буудалд байрлах ТҮЦ-ний худалдагч эмэгтэйтэй ярилцлаа.

-Танай ТҮЦ 24 цагаар ажилладаг билүү. Энэ хавиар өнгөрсөн шөнө хөл хөдөлгөөн хэр байв?

-Энэ хавиар 24 цагийн турш хөл хөдөлгөөн тасардаггүй болохоор манайх амардаггүй юм. Энд тэнд согтуу галзуу хүмүүс шуугилдаж л байдаг. Харин өнгөрсөн шөнө архи зарахыг хориглосон болохоор чимээ шуугиан намжуу байсан.

-Өнгөрсөн шөнө танд хүн амьтан хоорондоо ноцолдох чимээ, буун дуу сонсогдсон уу?

-Өнгөрсөн шөнө цурам хийлгүй хоносон. Надад буун дуу сонсогдоогүй. Энэ хавиас салдаггүй хэдэн архины хамааралтай хүмүүс л хоорондоо маргалдаад чанга чанга ярьж байгаа нь сонсогдож байсан. Өглөө 06 цаг өнгөрөөд жаахан зүүрмэглэж байхад л дуут дохио хангинуулсан цагдаагийн машин ирээд л хүмүүс бужигнаж эхэлсэн. Арын хашаанд хүн нас барсан гэж хүмүүс ярьж байна лээ гэж хэлсэн юм.

Энэ хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгажээ. Хэргийн газрын ойр орчмын албан байгууллагуудын камеруудыг шүүж талийгаач нь 1958 онд онд төрсөн, 61 настай Ж гэгч болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Тэрбээр дээл өмсөж явсан гэнэ.

Хэргийн газрын үзлэгээр талийгаач духандаа сумны шархтай байсан аж. Мөн үзлэгийн явцад гараас нь сумны дарь илэрсэн учраас өөрийгөө буудсан байж болзошгүй гэх урьдчилсан таамгийг дэвшүүлж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Шүүх шинжилгээний хүрээлэнгээс авсан мэдээллээр түүнийг үхэлд хүргэсэн зэвсгийг хэрэг гарсан газрын орчмоос олсон бөгөөд хошууг нь тайрсан ТОЗ-8 маркийн буу болохыг тогтоосон байна.

Мөрдөн шалгалтын явцад цагдаа нар талийгаачийн амиа хөнөөсөн байж болзошгүй зэвсэгтэй ижил төстэй бууг Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах найман нэрийн дэлгүүрээс олж тогтоожээ. Хэрэг үйлдсэн байж болзошгүй бууг 50 орчим насны орон гэргүй, тэнэмэл эмэгтэй үүрийн 5:00 цагийн орчимд тус дэлгүүрт авчирч шил архиар сольсон аж. Дэлгүүрээс хураасан бууг талийгаачийн ар гэрийнхэнд үзүүлж, таниулах ажиллагааг явуулжээ. Талийгаач нь тухайн бууг эцгээсээ өвлөн авсан бөгөөд авдартаа хадгалдаг байжээ.

Нийслэлийн цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Дуудлагын мөрөөр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газар дээр үзлэг хийж ажилласан. Одоогоор үхлийн шалтгааныг эцэслэн хэлэх боломжгүй байна. Задлан шинжилгээгээр энэ бүхэн тодорхой болно. Хэрвээ уг хэргийг харсан гэрч байгаа бол нэн яаралтай цагдаагийн байгууллагын 102 утас руу залгаж яаралтай мэдээлэл өгч ажиллагаанд туслалцаа үзүүлэхийг хүсч байна. Галт зэвсгийн хуулиар галт зэвсгийн сургалтад хамрагдсан хүн л эзэмших эрхтэй. Хадгалах, тээвэрлэж авч явах нь тусгай нарийн журам бий. Энэ хэргийг шуурхай илрүүлэхийн тулд Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, нийслэлийн цагдаагийн газар ажиллаж байна” гэж хэлсэн юм.

Талийгаач хүнд өвчний улмаас удаан хугацааны турш шаналж байгаа тухайгаа хөтөлдөг байсан тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байна. Түүнийг удаан зовоосон урхаг өвчин нь амиа хорлох шалтгаан байж болзошгүй гэж таамаглаж байгаа гэнэ.

О.ДАШНЯМ

www.dnn.mn

485
Өмнөх

Намаасаа хасагдсан Н.Алтанхуяг С.Эрдэнийг огцруулахаар төлөвлөж байжээ

4 сар 29, 2019
Дараах

ОХИД МИНЬ, та нар хаана байна аа

4 сар 29, 2019

Төстэй нийтлэлүүд

335049064_522808730034721_3481131063601656190_n
нийгэм, Онцлох,

Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
zOyIN7AZk0ZXGga2uXEq
нийгэм, Онцлох,

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 2 өдөр
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 2 өдөр
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 7 өдөр
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 7 өдөр
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 7 өдөр
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 1 долоо хоног
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 1 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 1 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 1 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт