Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3447.13₮
  • Евро
    3709.8₮
  • Японы иен
    24.78₮
  • Швейцар франк
    3809.83₮
  • Шведийн крон
    320₮
  • Английн фунт
    4317.53₮
  • Болгарын лев
    1897₮
  • Унгарын форинт
    9.99₮
  • Египетийн фунт
    111.56₮
  • Энэтхэгийн рупи
    41.86₮
  • Хонгконг доллар
    440₮
  • ОХУ-ын рубль
    42.62₮
  • Казахстан тэнгэ
    7.69₮
  • БНХАУ-ын юань
    487.16₮
  • БНСУ-ын вон
    2.64₮
  • БНАСАУ-ын
    26.52₮
  • Канадын доллар
    2568.27₮
  • Австралийн доллар
    2278.9₮
  • Чех крон
    156.59₮
  • Тайван доллар
    112.41₮
  • Тайланд бат
    99.56₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    751.01₮
  • Сингапур доллар
    2561.11₮
  • АНЭУ-ын дирхам
    938.52₮
  • Кувейт динар
    11209.09₮
  • Шинэ Зеланд доллар
    2100.16₮
  • Данийн крон
    498.09₮
  • Польшийн злот
    821.51₮
  • Украйны гривн
    93.34₮
  • Норвегийн крон
    313.03₮
  • Непалын рупи
    26.16₮
  • Өмнөд Африкийн ран
    176.5₮
  • Туркийн лира
    165.09₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6810280.5₮
  • Мөнгө /унцаар/
    82334.7₮
  • Зээлжих тусгай эрх
    4584.62₮
нийгэм,

Хууль захиалдаг банкууд буюу “том ах” нарын тоглоом

нийтлэсэн Site Default4-р сар 29, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
7b875c9b79083136ca0a767ceb8ee6678208e99b_500x500

Монгол Улсын санхүүгийн секторын 90 шахам хувийг арилжааны банкууд эзэлдэг. Түүн дотроо Хаан, Худалдаа Хөгжлийн банк гэсэн хэдхэн ТОМ банк 68 хувийг эзэлдэг билээ.

Сүүлийн 20 шахам жил энэ схем өөрчлөгдсөнгүй. Хэдхэн том банкууд нь эдийн засаг болон улстөрд нөлөөгөө хадгалж, бусад өрсөлдөгчдөө шахах, бизнесийг нь булаах зэрэг зохисгүй байдал гарсаар байна. Бүр даварсаар банкны салбараасаа ч хальж, “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы төмөрлөг, Хөтлийн цементийн үйлдвэрийг авчихаад хээв нэг сууж байна. Өдий болтол гадны банкуудыг оруулах талаар санаа санаачлага гарах бүрт эдгээр “ТОМ АХ” нар тас цохин, өөрсдөдөө ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлсээр ирлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнийн санаачилж хэлэлцүүлж байгаа “Зээлийн хүүгийн дээд хязгаарын тогтоох” хуулийн ард нөгөө л “ТОМ АХ” нар байгаа гэж хардах үндэслэлтэй байна. Энэхүү хуулийн дагуу бүхий л санхүүгийн компаниудын зээлийн хүүг 18 хувиас 24 хувиар хязгаарлахаар болсон нь “ТОМ АХ” нарт л ашигтай байхаар харагдаж байна.

Банкуудын эх үүсвэр дотор хамгийн амттай хэсэг нь ААН-үүдийн харилцах данс гэж хүүгүй шахуу эх үүсвэр байдаг ба хамгийн олон салбартай томоохон банкууд л үүнийг олж авдаг. 2018 оны байдлаар ТОМ гурван банк нь Монгол улсын банкны салбарын нийт Харилцах ба хадгаламжийн 80 хувь буюу 13.9 их наяд төгрөгийг эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр банкууд хамгийн бага эх үүсвэртэй мөнгө татаж чаддаг ба зээлийн хүүгээ хамгийн бага байлгаж, хамгийн эрсдэлгүй найдвартай харилцагчдыг сонгож зээл олгох боломжтой. Бусад жижиг банкууд болон Хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллагууд жилийн 20 шахам хувийн өндөр өртөгтэй их үүсвэр олж, түүнийгээ “ТОМ АХ” нарт гологдсон эрсдэлтэй гэгддэг жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл болгон өгдөг.

Сүүлийн үед Lend.mn, Zeely гэх мэт компанийн залуучууд Мэдээллийн технологийн тусламжтайгаар санхүүгийн салбарт өрсөлдөн гарч ирж, цаашлаад олон улсад гарахаар эрчимтэй ажиллаж байгаа нь “ТОМ АХ” нарт бас л таалагдсангүй бололтой, энэ хуулийг ашиглан бут цохихоор шийджээ. Хуулийн заалтанд эдгээр жижиг зээлийн аплликейшний орлогын гол эх үүсвэр болдог шимтгэлийн орлогыг бүрмөсөн хориглохоор оруулсан нь хөөрхий залуусыг шууд дампууруулахад хүргэж байна.

Хэрэв энэхүү хууль батлагдвал “ТОМ АХ” нараас бусад санхүүгийн компаниуд бүгд дампуурч, Монгол улс хэдхэн том банкуудын атганд орох нь, тэдний тоглоом болох нь тодорхой харагдаж байна. Өдийг хүртэл Монгол улсыг хазаарлаж, хаанчилж ирсэн “ТОМ АХ” нарт зориулж хууль санаачилж батлуулдгаа хэзээ болих вэ, эрхэм гишүүд ээ?

“ТОМ АХ” нарын хувьд түмэн олон хэрхэх нь огт хамаагүй. Харин тэдний бизнес найдвартай, хурааж хуримтлуулах авлага нь өндөр байх нь чухал. Энэ утгаараа улс төрчдийг халаасандаа хийж, тэднээр хүссэн хуулиа батлуулж, зон олныг зовлонд унагааж ирсэн нь өнгөрсөн 20 гаруй жилийн Монголын түүх гэхэд буруудахгүй болов уу.

Хүүг буруулна гэсэн үг нь олон нийтэд таалагдах нь гарцаагүй. Гэхдээ үнэхээр бодит хүүг бууруулж, иргэн бүрт тустай хууль болох уу гэж ухаад харах юм бол яг тийм биш гэдгийг эдийн засгийн салбарынхан хэлж, яриад байна. Нөгөө талдаа томоохон банкууд салбартаа монополь үлдэж, жижиг, дунд санхүүгийн салбарынхан зах зээлээс арчигдах нөхцөл бүрдэх эрсдэлтэй юм. Монгол Улсын жижиг бизнес эрхлэгчдийн зээлэх мөнгөн дүн 500,000 төгрөгнөөс 50,000,000 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байдаг. Энэ мөнгөн дүнг үнэхээр банкууд яг хуулийн төсөлд яваа хүүгээр олгох уу гэдэг асуултын тэмдэг хэвээрээ байна. Томоохон банкууд өнгөрсөн хугацаанд том зээл авдаг аж ахуйн нэгжүүдэд үйлчилж, нөгөө талдаа төрийн мөнгөөр эргэлдэж ирсэн байдаг. Үүнийгээ хөсөр хаяж, жижигүүдэд үйлчлээд эхэлнэ гэдэгт эргэлзэх нэгэн байна. Энэ бүхнээс харах юм бол сайхан нэртэй, урт тайлбартай хуулийн цаана ард түмэн хохирч, банк санхүүгийн салбараас жижиг нэртэй банк бус санхүүгийн байгууллага, бусад жижиг банкууд арчигдаж “ТОМ АХ” нарын банк л үлдэх юм биш биз дээ.

С.Эрдэнэбилэг

sonin.mn

419
Өмнөх

Сонсголонгийн гүүрний замд таван машин мөргөлдөж, долоон хүн гэмтэв

4-р сар 29, 2019
Дараах

Зэсийн луйврын “ЗЭС” цухуйлаа…

4-р сар 29, 2019

Төстэй нийтлэлүүд

349363158_564676749157545_7792451563556157375_n
нийгэм, Онцлох,

С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

нийтлэсэн Site Defaultөмнө 6 өдөр
346055404_802510524416434_5561496980754115197_n
нийгэм, Онцлох,

Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    өмнө 6 өдөр
  • Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    өмнө 2 долоо хоног
  • “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    өмнө 3 долоо хоног
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    өмнө 3 долоо хоног
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    өмнө 4 долоо хоног
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    өмнө 4 долоо хоног
  • “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 1 сар
  • Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    өмнө 1 сар
  • Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    өмнө 1 сар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт