Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3563.84₮
  • Евро
    4105.37₮
  • Японы иен
    22.63₮
  • Швейцарийн франк
    4420.81₮
  • Шведийн крон
    373.15₮
  • Английн фунт
    4657.58₮
  • Болгарын лев
    2099.15₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    75.2₮
  • Энэтхэгийн рупи
    40.19₮
  • Хонконгийн доллар
    458₮
  • ОХУ-ын рубль
    44.16₮
  • Казахстаны тэнгэ
    6.88₮
  • БНХАУ-ын юань
    500.82₮
  • БНСУ-ын вон
    2.43₮
  • БНАСАУ-ын вон
    27.41₮
  • Канадын доллар
    2535.19₮
  • Австралийн доллар
    2307.94₮
  • Чехийн крон
    169.81₮
  • Тайванийн доллар
    114.07₮
  • Тайландын бат
    109.84₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    856.9₮
  • Сингапурын доллар
    2725.59₮
  • АНЭУ-ын дирхам
    970.41₮
  • Кувейтийн динар
    11594.63₮
  • Шинэ Зеландын доллар
    1998.07₮
  • Данийн крон
    549.72₮
  • Польшийн злот
    970.57₮
  • Украины гривн
    84.62₮
  • Норвегийн крон
    349.72₮
  • Непалын рупи
    25.12₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.97₮
  • Туркийн лира
    84.12₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14469350.77₮
  • Мөнгө /унцаар/
    181769.03₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.08₮
Чөлөөт түүх,

Шагналаа брэнд бараагаар авдаг тагнуулч “Зиг-Заг”

нийтлэсэн Site Default5 сар 13, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
zig

Дэлхийн 2-р дайны хамгийн өвөрмөц тагнуулчийн нэг нь Германы Абер болон Английн MI5.-ын талд зэрэг ажиллаж байсан англи эр Эдди Чапмэн юм. Францын эргээс холгүйхэн оршдог ч Англид харьяалагддаг Нормандын аралд төрсөн тэрээр дайны өмнө цэрэгт татагдаад оргон зайлж баригдан 84 хоног суугаад гарчээ. Шоронгоос суллагдсаны дараа шууд л гэмт хэргийн зам руу орж хуурамч чек хийж , мөнгөний сейф онгойлгох чиглэлээр мэргэшсэн. 1940 оны намар германчууд арлыг эзэлэхэд тэрээр хулгайн хэргээр шоронд сууж байсан. Шоронд суугаад байх хүсэлгүй тул шуудхан л германчуудад зүтгэх хүсэлтээ гаргажээ. Германы харуул хамгаалалын албанд ажиллаж байгаад жилийн дараа Францын баруун нутагт байрлах Абверийн тагнуулын сургууль руу илгээгджээ.  Барьцгүй англи эрийг тангуулын нарийн урлагт гардан сургасан багш нь сургагч-хошууч Стефан фон Грёнинг байсан. Цэмцгэр төхтэй, өндөр соёлтой, гайхалтай мэргэн бууддаг, машин, нисэх онгоц сурамгай жолоодож, европын голлох дөрвөн хэл/англи, франц, испани, итали/-ийг төгс ээзэмшсэн, японы гардан тулааны урлагийн гарамгай тулаанч герман офицер хэнэггүй англи хулгайчийг бүрэн бишрүүлж чаджээ. Хойшдоо ч гол шүтээн нь байсаар ирсэн. Офицерийн удирдлаган дор тагнуулын сургуулийг амжилттай төгссөн англи залуу Фриц гэдэг нууц нэртэй болжээ. Тэрээр холбооны хэрэгсэл ашиглах, тэсрэх бөмбөг, шүхрээр үсрэх, гардан тулаан гээд бүх хичээл дээр онц дүн авсан ч сургагч багш нь нууц илтгэлдээ “бүрэн итгэл даах хүн биш, өөрт нь ашигтай нөхцөлд амархан урваж хөрвөх магадлалтай” гэж дүгнэсэн нь голыг нь олсон болохыг Эдди-Фрицийн тагнуулын намтар батласан. 1942 оны намар тэрээр Английн Хэвилэнд хотод байрладаг “Mosquito” бөмбөгдөгч онгоцны үйлдвэрийн голлох цехүүдийг дэлбэлж устгах үүрэгтэйгээр манант аралд нууцаар шүхрээр буужээ. Халаасанд нь тухайн үедээ их мөнгө болох 1000 фунт, аюул тохиолдох үед хэрэглэх капсультай хор, үүргэвчинд нь бага оврын холбооны хэрэгсэл, тэсрэх бодис байсан. Гэсэн ч газардсан даруйдаа л “MI5” –ынханд баригджээ. Мөн баригдсан даруйдаа урвасан гэмээ хүлээж эх орныхоо төлөө зүтгэх санал тавьсан байна.

Ийнхүү Эдди-Фриц хоёр талд зэрэг ажиллах болжээ. Англичууд түүнд Зиг-Заг гэдэг нууц нэр өгчээ. Зиг-Загийн санаачилга оролцоотойгоор “MI5” нь германчуудыг хуурах төгс ажиллагааг бөмбөгдөгч онгоцны үйлдвэрт зохион байгуулсан. Тусгай ажилтнууд шөнөөр үйлдвэрт халдаж хэд хэдэн цехэд хуурамч  бөмбөг дэлбэлжээ. Маргааш нь Английн голлох хэвлэлүүдэд дэлбэрсэн үйлдвэрийн зурагтай мэдээ мэдээлэл нийтлэгдсэн. Хууран мэхлэлт амжилттай болж Авбер нь Фрицийг Төмөр загалмай одонгоор шагнаж гэрээ ёсоор Швейцарийн дансанд 110 мянган рейхсмарк/тухайн үед бэнц машин 5-10 мянган рейхсмарк байсан/-ын хадгаламж нээж өгчээ.  Бөмбөгдөгч онгоцны үйлдвэрийг “амжилттай” дэлбэлсэний дараа Авбер “итгэлт” Фрицийг Португалийн нийслэл Лиссабоноор дамжуулан Норвеги руу гаргажээ. Норвегид ажиллахдаа Англи руу нууц мэдээлэл илгээж мөн л “MI5” –аас мөнгөн шагнал авч байв. 1944 онд ахин Англид нууцаар шүхрээр бууж Лондонд суурин тагнуулаар төвхнөжээ. Эндээсээ “MI5” –ын бэлдэж өгсөн хуурамч мэдээллийг германчуудад дамжуулдаг.  Тухайн үеийн Лондон нь дайны байдалтай, бараа бүтээгдэхүүнийг картаар тарааж байсан тул мөнгө төдий л үнэтэйд тооцогдохгүй байв. Ингээд Фриц германчуудаас шагналаа ховрын бараа болох эд материалаар авах болжээ. Түүний хүсэлтийн дагуу франц хослол, хувцас, сүрчиг, итали гутал, швейцарь цаг ирэх болжээ. Мөн тагнуулын ажилд шаардлагатай гэх нэрээр Францын музейнүүдээс уран зураг, баримал зэргийг нэр заан авчруулж байжээ. Шагналд авсан бараануудаа тусгай шугмаар мөш өндөр үнээр Лондонгийн баячууд, Америкийн цэргийхэнд зардаг. Франц хослолоороо гангаран эмэгтэйчүүдийн дунд ч их амжилт олжээ. 1945 он гарч дайны төгсгөл нэгэнт тодорхой болмогц Абверээс холбоогоо тасалжээ. Мөн оныхоо хавар нь германчуудад урвасан ялыг нь хэлтрүүлэх болзолтойгоор “MI5”-аас албан ёсоор халагдсан. Дайн дуусмагч тагнуулын хэлхээ холбоогоо ашиглан Франц-Английн хооронд хил дамнасан хулгайн наймаа хийж эхэлжээ. Энэ бизнесээ 1950 он хүртэл хийж нэлээд хөрөнгө цуглуулж чадсан. 1951 онд “MI5” нь экс тагнуулаа контрабандийн хэргээр баривчлахад хөгшин Эдди өөдөөс нь “сөрсөн базаа” хийсэн. Тэрээр тагнуулийн албаны дайны үеийн бүх бүтэлгүйдлийг нь дэлгэнэ гэж шантаажилсан.  “MI5” нь илт буруу тооцоо, төлөвлөгөө  гаргаж хариуцлагагүй хандсаны улмаас маш олон ажиллагаа нь нурж хүн хүч, хөрөнгө их хэмжээгээр дэмий үрсэн байжээ. Эвгүй шахаанд орсон тагнуулын алба эцэст нь эвгүй эртэй  тохиролцсон гэдэг. Аль хэдийн хөрөнгөлөг иргэн болж Лондонгийн баячуудын эгнээнд багтсан Эдди 1954 онд баруун Германд ирж шүтээн нь болсон Стефан фон Грёнингаа хайсаар олжээ. Нацистын гэмт хэрэгтэн гэгдэн гадуурхагдаж тааруухан амьдарч байсан багшдаа байшин, машин авч өгөн жижиг бизнес эхлэх мөнгө өгч хөл дээр нь босгожээ. 1960 оны үед дурсамж номоо бичсэн нь ахин “MI5”-тай муудалцуулж тэдний шахалтаар өөрчлөн засаж хэвлүүлсэн гэдэг.
 

NUUTS.mn

1,364
Өмнөх

‘Имарт’-ын хамт олон 150, 248 дугаар цэцэрлэгийн талбайд мод тарилаа

5 сар 13, 2019
Дараах

Quick and Easy Fix For Your Roasting Coffee Beans

5 сар 14, 2019

Төстэй нийтлэлүүд

712-1559799220everest_hillary_step-183220-991750752
Чөлөөт түүх,

Эверестийн оргил дахь “үхлийн бүсэд”

нийтлэсэн Site Default6 сар 6, 2019
nas
Чөлөөт түүх,

30 жилийн дараа бид хэд наслах вэ

нийтлэсэн Site Default4 сар 17, 2019

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт