Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3525.51₮
  • Евро
    3817.42₮
  • Японы иен
    27.07₮
  • Швейцар франк
    3841.68₮
  • Шведийн крон
    341.04₮
  • Английн фунт
    4326.15₮
  • Болгарын лев
    1951.84₮
  • Унгарын форинт
    9.94₮
  • Египетийн фунт
    113.91₮
  • Энэтхэгийн рупи
    42.87₮
  • Хонгконг доллар
    449.15₮
  • ОХУ-ын рубль
    46.32₮
  • Казахстан тэнгэ
    7.75₮
  • БНХАУ-ын юань
    514.67₮
  • БНСУ-ын вон
    2.73₮
  • БНАСАУ-ын вон
    27.12₮
  • Канадын доллар
    2569.24₮
  • Австралийн доллар
    2357.86₮
  • Чех крон
    161.69₮
  • Тайван доллар
    116.27₮
  • Тайланд бат
    103.52₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    796.73₮
  • Сингапур доллар
    2655.05₮
  • АНЭУ-ын дирхам
    960₮
  • Кувейт динар
    11520.15₮
  • Шинэ Зеланд доллар
    2198.51₮
  • Данийн крон
    512.39₮
  • Польшийн злот
    815.75₮
  • Украйны гривн
    95.46₮
  • Норвегийн крон
    339.15₮
  • Непалын рупи
    26.79₮
  • Өмнөд Африкийн ранд
    194.43₮
  • Туркийн лира
    184.89₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    7014072.66₮
  • Мөнгө /унцаар/
    81621.02₮
  • Зээлжих тусгай эрх
    4751.31₮
Чөлөөт түүх,

Эверестийн оргил дахь “үхлийн бүсэд”

нийтлэсэн Site Default6 сар 6, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
712-1559799220everest_hillary_step-183220-991750752

5 дугаар сарын сүүлчийн долоо хоногт Эверестийн оргилд гарахаар авирч байсан 11 уулчин амиа алдлаа. Энэ бол сүүлийн 10 жилийн хугацаанд нэг жилийн дотор амь насаа алдсан уулчдын тооноос хоёр дахин их тоо юм. 

Уулчид олноороо амиа алдсан эмгэнэлт хэрэг явдлыг цаг агаар муу байсан, уулчид туршлага дадлага муутай байсан, оргилд гарах үед урт дараалал түгжрэл үүссэн, авиралтыг зохион байгуулдаг оператор компаниудын хооронд өрсөлдөөн ширүүссэн гэх зэргээр янз бүрээр тайлбарлаж байна.

Гэтэл үүнд нэг л гол шалтгаан байгаа юм. Хүмүүс бидний биемахбодь анхнаасаа л их өндөр газарт амьдрахаар заяагдаагүй билээ. Эверестийн оргилд ойртох тусам амьсгалахад хүнд бэрх болж, далайн түвшнээс дээш  8 мянга орчим метрийн өндөрт гарч ирэх үед “үхлийн бүс” эхэлдэг. Энэ бүсийн агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ эрс багасч, шуудхан хэлэхэд бидний биемахбодийн эсүүд нэг нэгээрээ аажмаар үхэж эхэлдэг байна.  

Хүчилтөрөгч асар ихээр дутагдах нь цус харвалт, зүрхний шигдээс болох эрсдэлийг огцом нэмэгдүүлэхээс гадна хүний мэдрэмжийг мохоож, хариу үйлдэл хийх хурдыг удаашруулснаар нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж, зөв шийдвэр гаргахад саад болдог. 

Оргил дээр гарах үед чухам юу болдог вэ?

Амандаа сүрэл зуугаад, нүхээр нь амьсгалан гүйхтэй адил

Хүмүүс бидний бие организмд хамгийн таатай газар орон бол далайн эрэг ба нам дор орших хотууд юм. Тухайлбал, Москва хот далайн түвшнээс дээш 130 м-ийн өндөрт, Лондон-20 м, Нью-Йорк хот 57 м-ийн өндөрт тус тус оршдог.

Өндөр рүү авирах тусам агаарын даралт буурч, үүний улмаас амьсгалах үед уушиг руу орох хүчилтөрөгчийн хэмжээ багассаар байдаг. 3600 м-ийн өндөрт ирээд амьсгалах үед биемахбодид шаардлагатай хүчилтөрөгчийн 60 орчим хувийг нь л хүн авдаг бөгөөд ингэснээр хүчилтөрөгчийн өлсгөлөн эхэлдэг. 

Амьсгалахад улам бүр хэцүү болж буйг та анзаарах бөгөөд энэ үед бие сулрах, бөөлжис цутгах, толгой эргэх, уур уцаартай болох гэх мэт  уулын өвчний шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. 

“Үхлийн бүс”-эд хүчилтөрөгчийн хэмжээ асар ихээр багасч, тусгай аппарат хэрэглэхгүйгээр амьсгалах боломжгүй болно. 8 мянган м-ийн өндөрт байгаа 4 уулчнаас шинжилгээ авахад тэдний цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ ердийнхөөс 4 дахин бага байжээ. “Ийм үзүүлэлт нь үхлийн ирмэг дээр байгаа өвчтөнүүдэд ажиглагддаг” гэж шинжилгээ хийсэн эмч Жереми Винзор ярьж байна. Тэрбээр 2007 онд Эверестийн оргилд авирч байсан хүн юм. 

Биемахбодийг хүчилтөрөгчөөр хэвийн хэмжээнд хангахын тулд зүрхний цохилт түргэсч, минутанд 140 хүрдэг. Үүний улмаас тархинд цус харвах болон зүрхний шигдээс болох эрсдэл эрс өсдөг байна.

Америкийн уулчин Дэвид Брешерс 8 км-ийн өндөрт хийх авиралтыг “сүрлийн нүхээр амьсгалан гүйх”-тэй зүйрлэсэн нь бий.

Ханиалгах үед хавирга хугарч байгаа мэт санагдана

Ийм эрсдэлийг багасгах арга бол уур амьсгалд дасан зохицох явдал юм. Эверестийн оргилд гарахаасаа өмнө уулчид биемахбодио уулын өвчин болон “үхлийн бүс”-ийн онцгой ширүүн нөхцөлд алгуур дасгадаг байна.

Принстоны их сургуулийн эрдэмтэд “3 мянгаас дээш өндөр ууланд өдөрт 300 м-ээс илүү газарт авиралт хийхгүй байх, гурав хоног тутамд нэг хоног амарч байх”-ыг албан ёсоор зөвлөжээ.

Гэтэл Эверестэд авирах багийнхан бол зөвхөн туршлагатай уулчид байдаг бөгөөд тэд 5 мянган м-ээс дээш өндөрт орших бааз лагериас авирч эхэлдэг аж. Энэ бол Монблан зэрэг Альпийн нурууны аль ч оргилоос өндөр гэсэн үг. 

Хүчилтөрөгчийн дутагдлыг бага ч гэсэн нөхөхийн тулд хүний бие организм цусны улаан эсийн уураг болох гемоглобиныг ихээр ялгаруулж эхэлдэг байна. Энэ уураг нь хүчилтөрөгчийн молекулыг биеийн эд эсэд зөөвөрлөн хүргэдэг ажээ. Гемоглобин хэт ихээр ялгарсны улмаас хүний цус зуурамтгай өтгөн болж, зүрхний ачаалал улам нэмэгддэг. Зарим уулчдын уушиганд шингэн хуримтлагдсаны улмаас уушигны хаван үүсдэг байна.   

Бие ерөнхийдөө суларч, маш ихээр ядарсны дээр хаван үүссэний улмаас шөнийн цагт амьсгаа давхцах ба хоолой боож ханиалгах үед хавирга хугарч байгаа мэт санагддаг. Энэ үед авиралтыг цааш үргэлжлүүлэх талаар бодохын ч хэрэггүй бөгөөд хүн ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байх үед ч гэсэн агаар дутагдаж байдаг.  

“Цасны сохролт” ба галлюцинаци

“Үхлийн бүсэд” хүчилтөрөгч асар ихээр дутагдсаны улмаас тархи хавагнах ба үүний улмаас толгой эргэж, бөөлжис цутгана. Бодож цэгнэж, шийдвэр гаргахад улам хэцүү болно. Уулчдын ихэнх нь хоолны дуршилгүй болж, зарим нь “цасны сохролт”-ын улмаас хэсэг зуур юу ч харж чаддаггүй.

Хамгийн аймшигтай нь юу вэ гэвэл, уулчдад өндөр уулын “сэтгэцийн өөрчлөлт” гарч эхэлдэг. Тэд бодит байдлаас тасарч, хаана байгаагаа ч мэдэхээ больдог. Чихэнд нь хий юм сонсогдож, нүдэнд нь хий хоосон зүйлс /галлюцинаци/ харагдана. Эверестийн оргилд 20-30 хэм хүйтэн байх тэр үед зарим уулчид хувцсаа тайлж шидэж байсан ба алс хол байгаа найз нөхөдтэйгээ ярьж байсан тохиолдлууд бий.

Оюун санаа нь хэвийн байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн бие организмын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж эхэлдэг. Унтахад хэцүү болохоос гадна нэг унтвал сэрэхэд ч хэцүү.  Булчин суларч, маш хурдан жингээ алдана.

Хэт ядарч, хараа муудсаны улмаас уулнаас буух үедээ унаж осолдох эрсдэл нэмэгддэг. Эрүүл ухаанаар сэтгэх, зөв шийдвэр гаргах чадваргүй болсны улмаас уулчид замаасаа гарах, түүнчлэн аврах бүсээ зүүх, хүчилтөрөгчийн нөөцөө бэлтгэхээ мартах зэрэг тохиолдлууд олонтоо гардаг.

Энэ бүхнээс үүдэн Эверестэд авирагчид “үхлийн бүс”-ээр маш богино хугацаанд дамжин гарахыг эрмэлздэг ба оргил руу хийх сүүлчийн дайралтаа голдуу ганцхан хоногийн дотор дуусгадаг байна.  

Эл шалтгаанаар оргил дээр уулчдын дараалал бөөгнөрөл үүсч, тэд хэдэн цагаар хүлээсний улмаас олон хүн амиа алджээ.

Б.Адъяахүү

Эх сурвалж: https://www.bbc.com/russian/features-48450134

579
Өмнөх

Б.Цэцэг: Залхуу хүн ЯДУУ амьдардаг!

6 сар 6, 2019
Дараах

“Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн баталлаа

6 сар 6, 2019

Төстэй нийтлэлүүд

zig
Чөлөөт түүх,

Шагналаа брэнд бараагаар авдаг тагнуулч “Зиг-Заг”

нийтлэсэн Site Default5 сар 13, 2019
nas
Чөлөөт түүх,

30 жилийн дараа бид хэд наслах вэ

нийтлэсэн Site Default4 сар 17, 2019

Шинэ мэдээлэл

  • Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

    Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

    өмнө 1 өдөр
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

    Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

    өмнө 1 өдөр
  • НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД НОГООН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БҮТЭЭХ ЗУРАГ ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

    НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД НОГООН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БҮТЭЭХ ЗУРАГ ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

    өмнө 1 өдөр
  • Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

    Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

    өмнө 2 өдөр
  • Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авлаа

    Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авлаа

    өмнө 3 өдөр
  • Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

    Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

    өмнө 3 өдөр
  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 1 долоо хоног
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 1 долоо хоног
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 2 долоо хоног
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт