Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.07₮
  • Евро
    4058.59₮
  • Японы иен
    24.95₮
  • Швейцарийн франк
    4326.9₮
  • Шведийн крон
    372.26₮
  • Английн фунт
    4769.61₮
  • Болгарын лев
    2075.22₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    70.46₮
  • Энэтхэгийн рупи
    42.23₮
  • Хонконгийн доллар
    460.35₮
  • ОХУ-ын рубль
    44.21₮
  • Казахстаны тэнгэ
    6.94₮
  • БНХАУ-ын юань
    494.2₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2591.27₮
  • Австралийн доллар
    2316.13₮
  • Чехийн крон
    162.82₮
  • Тайванийн доллар
    117.92₮
  • Тайландын бат
    109.47₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.97₮
  • Сингапурын доллар
    2767.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.51₮
  • Кувейтийн динар
    11650.21₮
  • Шинэ Зеландын доллар
    2144.49₮
  • Данийн крон
    543.96₮
  • Польшийн злот
    949.75₮
  • Украины гривн
    86.22₮
  • Норвегийн крон
    347.94₮
  • Непалын рупи
    26.38₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.76₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12101583.77₮
  • Мөнгө /унцаар/
    117904.39₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.34₮
нийгэм,

Сүлжээ дэлгүүрүүд хурууны хээг хувилахгүй гэх баталгаа байна уу

нийтлэсэн Site Default5 сар 14, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
712-1557791000hee

Монгол Улсын иргэн хурууны хээний мэдээллээ зөвхөн төрд л данслуулдаг. Ингэж гарын хурууны хээ буюу хүний биеийн давхцахгүй өгөгдлийг улсын бүртгэлийн нэг төрөл төдийгүй төрийн өмч байна хэмээн хуулиар баталгаажуулж өгчээ.

Гэтэл өнөөдөр төр, хувийн хэвшил гэлтгүй ажлаа амарчлахын тулд  бүхий л үйлчилгээг цахимд шилжүүлж байна. Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс нэхэж чирэгдэл учруулахгүй, хувийн байгууллагууд ч мөн адил хурууны хээгээр үйлчилдэг болсон нь дэвшил байж мэдэх. Хэрэгцээ шаардлага нь ч тэр байх. Ингэж дижитал эрин үетэй  хөл нийлүүлж алхах нь зүйн хэрэг боловч банк санхүү, сүлжээ дэлгүүрүүд, гар утасны оператор компаниуд  хувь хүний бүхий л нууц мэдээллийг атгаж суучихаад  баталгаа өгч чадах уу гэдэгт л асуудлын зангилаа байгаа юм. Иргэд ч шуурхай үйлчилгээ авахаа урьтал болгосноос биш хувийн нууцаа даатгаж буйгаа анзаарч, лавласан нь хэр олон бол. Ер нь хэн нэгэн, аль нэг байгууллага таатай үйлчилгээ санал болгох төдийд хурууны хээгээ өгөхөөс хэзээд татгалздаггүй. Энэ янзаараа та, бидний хурууны хээ төр, хувийн байгууллагын “сейфэнд” хаа нэгтээ хэвтэж байж мэдэх нь.

Гэтэл дээрх байгууллагууд хурууны хээг минь хуулж авчихаад хувилахгүй байх баталгаа бий юу гэдэг нь хамгийн эрсдэлтэй. Мэдээллийн чиглэлээр дөмөгхөн мэдлэгтэй наад захын оюутан л сургуулийнхаа серверийг хакердаад дүнгээ өөрчилж байна. Тэр бүү хэл хэсэг залуус нийлээд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверийг хакердаж жолооч нарын торгуулийн мэдээллийг устгасан хэрэг гарсан нь үүний нэг бас нэг баталгаа. Тодруулбал, сургалтын тэтгэлэгтээ тэнцэж чадаагүй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 12 оюутан нэг иргэнтэй тохиролцоод сургуулийнхаа системд  нэвтэрч тааруухан дүн авсан  нэгнээ тэтгэлэгт  хамруулсан хэрэг  гарсан. Мөн  www.torguuli.mn сайтад бүртгэгдсэн иргэдийн торгуулийг үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх дүнгээр устгаж өгдөг залуусыг  цагдаагийнхан илрүүлсэн байдаг.  www.bookstore.mn сайтын серверт хандаж 1400 гаруй номын хуулбарласан зэргээр сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн бааз руу халдах, мэдээлэл хулгайлах, устгах, сүйтгэх хэргүүд олширч байгааг хууль хүчний байгууллагаас анхааруулсаар байгаа юм. Монголын томоохон  худалдааны  компаниудын өмнөөс түнш байгууллагуудтай нь харьцсан, цахим шууданд хортой кодоор нэвтэрч их хэмжээний мөнгө залилсан хэрэг ч олон гарчээ.

Тэгвэл манай улс руу чиглэсэн кибер халдлагууд байнга шахам гардаг. Гэвч Монгол Улс халдлагад өртсөнөө хүлээн зөвшөөрдөггүй, эсвэл мэддэггүй аж. Мэдээллийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын нэр хүндтэй байгууллагуудын тайланд Монгол Улс мэдээллийн аюулгүй байдлаараа эмзэг байна гэдгийг байнга сануулж байгаа. Тухайлбал, 2014 онд Касперскийгийн аюулгүй байдлын сүлжээний тайланд хамгийн их вирус халдварласан эхний 10 улсын нэгдүгээрт Монгол Улс багтжээ. Мөн ThreatConnect судалгааны багийн тайланд дурдсанаар, Хятадын кибер халдлагын мэргэжлийн бүлэг Монголын хуулийн этгээдүүд болон Монголтой эдийн засаг, цэрэг, дипломат харилцаатай бусад этгээд рүү халдсан. Үүнээс гадна Пало Алто компанийн дэргэдэх кибер халдлагад шинжилгээ хийдэг “Unit 42” судалгааны баг 2015-2016 онд дүн шинжилгээ хийхэд Засгийн газар, төрийн байгууллагуудын цахим шуудангаар дамжсан фишин мэйлүүд, олон ноцтой халдлагыг илрүүлсэн,  “Microsoft Word” програмын цоорхой, хулгайн программ ашиглан Монгол Улсын төрийн албан хаагчдыг онилж, кибер халдлага үйлдэж байгааг илрүүлсэн гээд олон ноцтой жишээг дурдаж болно.

Өндөр хөгжилтэй техник технологи нь дээд цэгтээ хөгжсөн АНУ гэхэд 50 сая иргэнийхээ хурууны хээг алдсан. Олон улсад нэр хүндтэй SONY, Yahoo, Facebook зэрэг томоохон компаниуд хэдэн мянган хэрэглэгчдийн мэдээллээ алдаж байгаагаас харвал манай улсад мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт тэг зааж буйг төр нь ч хүлээн зөвшөөрсөн.

Гэтэл төр, хувийн хэвшлийн байгууллагууд эрчимтэй цахимжиж байгаа гэх хөшигний ард иргэдийн хувийн мэдээлэл хэний ч гарт орчихсон, ямар ч зүй бус зүйлд ашиглагдаж мэдэхээр байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Хурууны хээний тусламжтайгаар хүний генетикийг судалдаг шинжлэх ухааны салбарыг Дерматоглифика /Dermatoglyphics/ гэж нэрлэдэг. Гэмт хэрэг илрүүлэх үйл явцад үүнийг ашиглах нь  криминалистикийн шинжлэх ухааны нэг төрөл зүйлд тооцогддог аж. Тэгэхээр хамгаалалт сул манай өнөөгийн нөхцөлд хүний хурууны хээг хувилаад гэмт хэрэгтэн болгох эрсдэл энүүхэнд юм байна. Тиймээс төр  иргэнийхээ хувийн мэдээллийг найдвартай, баталгаатай хамгаалж чаддаг уу. Тэр дундаа хурууны хээгээр үйлчилж буй банк, санхүү, сүлжээ дэлгүүр, гар утасны оператор компаниуд хэрхэн хамгаалж буй нь тодорхойгүй. Үүнд  ажлын цаг бүртгэлийн төхөөрөмжүүд ч хамаарна. Энэ янзаар бол нэг л өдөр хурууны хээний чинь тусламжтайгаар таны байршлыг мэдээлж, тагнаж, банк санхүү, бүртгэлийн чинь аюулгүй байдалд дур зоргоор нэвтэрч, таны өмнөөс сонгуульд санал өгч, хил гаалиар чөлөөтэй зорчиж, тэр ч бүү хэл гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хорьж цагдахыг ч үгүйсгэх болох нээ.

Гэтэл ямар нэг байдлаар иргэдийн хувийн мэдээлэл эрсдэлд орж алдагдвал хэн ямар  хариуцлага хүлээх, хэрэглэгчийн өгөдлийг хэн хамгаалах вэ. Хурууны хээг минь бусдад хувилуулж алдаад хууль бус зүйлд ашиглахгүй гэх баталгаа бий юу  зэргээр хариулт нэхсэн олон асуулт гарч ирж байна. Үүнийг бид үргэлжлүүлэн хөндөх болно.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

696
Өмнөх

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаарх мэдээллийг сонсов

5 сар 14, 2019
Дараах

Сурталчилгааны самбаруудыг шалгаж, цэгцэнд оруулах ажлын хэсэг байгуулав

5 сар 14, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт