Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3525.51₮
  • Евро
    3817.42₮
  • Японы иен
    27.07₮
  • Швейцар франк
    3841.68₮
  • Шведийн крон
    341.04₮
  • Английн фунт
    4326.15₮
  • Болгарын лев
    1951.84₮
  • Унгарын форинт
    9.94₮
  • Египетийн фунт
    113.91₮
  • Энэтхэгийн рупи
    42.87₮
  • Хонгконг доллар
    449.15₮
  • ОХУ-ын рубль
    46.32₮
  • Казахстан тэнгэ
    7.75₮
  • БНХАУ-ын юань
    514.67₮
  • БНСУ-ын вон
    2.73₮
  • БНАСАУ-ын вон
    27.12₮
  • Канадын доллар
    2569.24₮
  • Австралийн доллар
    2357.86₮
  • Чех крон
    161.69₮
  • Тайван доллар
    116.27₮
  • Тайланд бат
    103.52₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    796.73₮
  • Сингапур доллар
    2655.05₮
  • АНЭУ-ын дирхам
    960₮
  • Кувейт динар
    11520.15₮
  • Шинэ Зеланд доллар
    2198.51₮
  • Данийн крон
    512.39₮
  • Польшийн злот
    815.75₮
  • Украйны гривн
    95.46₮
  • Норвегийн крон
    339.15₮
  • Непалын рупи
    26.79₮
  • Өмнөд Африкийн ранд
    194.43₮
  • Туркийн лира
    184.89₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    7014072.66₮
  • Мөнгө /унцаар/
    81621.02₮
  • Зээлжих тусгай эрх
    4751.31₮
нийгэм,

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаарх мэдээллийг сонсов

нийтлэсэн Site Default5 сар 14, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
t 52

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр (2019.05.14-ний өдөр) болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг сонсож, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжих тухай, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг батлах тухай, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг зарлах тухай зэрэг найман асуудал хэлэлцэх товтой.

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулахаар Засгийн газраас 2018 онд “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол гаргасан. Тогтоолыг маргааш буюу 2019 оны тавдугаар сарын 15-наас мөрдөж эхэлнэ. Тогтоолын хэрэгжилтийг нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах талаар хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид  авах арга хэмжээний талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн 2019 оны төсөвт 3.4 тэрбум төгрөгийг батлуулж, сайжруулсан түлшийг нөөцлөх, түгээх бэлтгэл ажлыг хангах, зорилтот бүлгийн айл өрхөд байгаль орчинд ээлтэй технологи  нэвтрүүлэх, төрийн өмчийн 2-оос доошгүй барилгын дулааныг байгаль орчинд ээлтэй технологит шилжүүлэх, агаарын чанарыг сайжруулах бүсийн эмнэлгийн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарын суурин харуулын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэх зэрэг төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/430 дугаар захирамжаар агаарын чанарыг сайжруулах бүсэд сайжруулсан түлшийг нөөцлөх түгээх бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд 1000 тн-оос дээш багтаамжтай таван агуулах барихаар ажиллаж байна. Мөн 2017-2018 онд нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас санхүүжилтийг нь  олгож, нийт 107 иргэнийг орон сууцанд оруулан  хашааны  газрыг нь Газрын санд шилжүүлсэн бөгөөд тухайн байршлуудад сайжруулсан түлшний түгээлт борлуулалтын цэг байгуулаад байна. Эхний цэгийг энэ сарын 5-ны өдөр нээн үйл ажиллагааг нь эхлүүллээ. Цаашид  үе шаттайгаар Баянзүрх дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 58, Сүхбаатарт 18,  Чингэлтэй дүүрэгт 15 цэг нээх юм. Үүний зэрэгцээгээр түлш худалдаалдаг 533 цэгийг түшиглэн борлуулалтыг хийхээр “Таван толгой түлш” ХХК-тай хамтран ажиллаж байна гэж Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа.

Түүнчлэн халаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаан хангамж болон цахилгаанд холбох, галт тэрэгний янданд шүүлтүүр суурилуулах, амьдрах орчны судалгааны апплейкшн хөгжүүлж  судалгаа хийх зэрэг өргөн цар хүрээтэй ажил хэрэгжүүлж байна.

Тэргүүлэгчид танилцуулга мэдээллийг сонсоод холбогдох албанаас зарим зүйлсийг тодрууллаа. Тухайлбал, түлш борлуулах цэгүүдийн газрыг шийдсэн, эсэх, түлшний үнэ ямар байх болон эрэлтэд нийцүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нөөцөлсөн байдлын талаар Тэргүүлэгчид асууж тодруулав. Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал худалдах цэгүүдийн газрын асуудлыг шийдэж, сайжруулсан түлшний тонн тутмын үнэ нь түүхий нүүрсний үнээс хэтрэхгүй байхаар иргэдэд нийлүүлэхийг онцолсон. Одоогоор  60.000 тн сайжруулсан түлш үйлдвэрлэж, нөөцлөөд байгаа талаар мэдэгдлээ. Хэлэлцэх асуудлын хүрээнд Тэргүүлэгчид холбогдох албаныханд зарим саналаа хэлэв. Тухайлбал, халаалтын зуухнуудыг сайжруулсан түлшээр хангах ажлыг зохион байгуулах, үнс, хог хаягдлын асуудлыг цогцоор нь шийдэх ёстойг дурдсан юм. Тодруулбал, Тэргүүлэгч Б.Бямбадорж “Нам даралтын зуухнуудтай аж ахуйн нэгж, байгууллагуудад сайжруулсан түлш түлэх боломж бүрдүүлж өгөх ёстой. Мөн “Баянхошуу дэд төв”-ийн бүтээн байгуулалтын хүрээнд татаж буй инженерийн шугамд айл өрх, сургууль цэцэрлэгийг холбох ажлын зураг төслийг боловсруулж, тооцоо судалгаа, техникийн нөхцөлийг яаралтай гаргаарай” гэсэн бол Тэргүүлэгч Л.Нарантуяа 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх явцад гарч хүндрэлтэй асуудлыг тодруулж, дахин танилцуулах санал хэлсэн.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва холбогдох албаныханд хандан “Тэргүүлэгчдийн саналыг анхаарах ёстой. Маргаашнаас хот руу түүхий нүүрс оруулахыг хориглох тул уг асуудал нийслэлийн иргэн бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой хариуцлагатай үйл ажиллагаа болохыг тэмдэглэн хэллээ. Мөн холбогдох албанаас ирүүлж буй мэдээгээр энэ зун хур ихтэй байх төлөвтэй. Иймд сайжруулсан түлшний хадгалалтад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Түлш норохоороо чанараа алдах вий. Тиймээс агуулах барих ажлыг түргэвчлэх хэрэгтэй” гэв.

334
Өмнөх

Ардчилсан намын байрны хувь заяа MCS-ын гарт бий

5 сар 14, 2019
Дараах

Сүлжээ дэлгүүрүүд хурууны хээг хувилахгүй гэх баталгаа байна уу

5 сар 14, 2019

Төстэй нийтлэлүүд

335049064_522808730034721_3481131063601656190_n
нийгэм, Онцлох,

Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
zOyIN7AZk0ZXGga2uXEq
нийгэм, Онцлох,

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 5 өдөр
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 6 өдөр
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 1 долоо хоног
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 1 долоо хоног
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 1 долоо хоног
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 2 долоо хоног
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 2 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 2 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 2 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт