Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
нийгэм,

Хулхи сэтгэлгээнээс л салчихъя

нийтлэсэн Site Default5 сар 17, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
712-15580495745-17-4

Улаанбаатарт олон хүнийг хамарсан хоёр ч удаагийн хордлого, халдварт өвчин дэгдлээ. Мэргэжлийн байгууллагууд тэр дор нь л буруутныг хайж олоод шийтгэсэн бол олон нийтээрээ үзэн ядаж “яллаж” орхив.   Эхнийх нь KFC түргэн хоолноос 50 гаруй хүн хордож эмнэлэгт хүргэгдсэн бол 15 дугаар сургуулийн 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан ноцтой асуудал шил даран гарлаа. Харьяа яам, хяналт шалгалт хийдэг байгууллагууд ч хэргийн мөрөөр шуурхай ажиллаж халдвар тараагчдыг илрүүлж асуудлыг нам дарж байх шиг байна.   Гэтэл хэдэн зуун хүний амь насыг дээсэн дөрөөн дээр аваачсан дээрх хоёр тохиолдол хоёулаа л  алгын чинээ бичгээс үүдэлтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр KFC түргэн хоолны салбарын 28 ажилтан эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй,  дутуу байхад нь баталгаажуулснаас нэг ажилтан нь цусан суулга өвчин үүсгэдэг нянгийн халдвартайгаа мэдэхгүй явж байгаад   үйлчлүүлэгчдэд тараасан байж. Харин хамгийн сүүлийн жишээ буюу нэг сургуулийн 500 сурагчид сүрьеэгийн халдвар тараасан гэх багш мөн л эрүүл мэндийн шинжилгээний бичлэгээ хуурамчаар үйлдсэн. Ингэхдээ өвчнөө нууж дүүгийнхээ нэр дээр эрүүл гэсэн бичиг хийлгэсэн нь ийнхүү түмний хүүхдийг эрсдэлд оруулсан нь ил болоод байна. Эндээс нэг л гаргалгааг харж болно. Монголчуудын аливааг танил талаараа амар хялбар аргаар шийдэх гэсэн халтуурны сэтгэхүй. Ерөөс бүхий л салбар, шат дамжлага бүрт  арын хаалга амь бөхтэй. Ажилд орох, жолооны үнэмлэх авахдаа танил талаараа тамгатай бичиг хийлгэчихнэ. Бассейнд явахдаа хүртэл эрүүл гэсэн бичиг худалдаж аваад очдог нь олон хүнд халдварт өвчин тараах эрсдэл үүсгэдэг. Бүр гадаад руу ажиллахаар явахдаа хүртэл эрүүл мэндийн шинжилгээнээс гадна бүх төрлийн баримтыг хуурамчаар үйлдэг талаар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамнаас сэрэмжлүүлж байв.  Ганцхан сарын хугацаанд 400-500 хуурамч материал илэрсэнд гадаад улсын Элчин сайдын яам гайхшаа барж байсан.   Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тоот тушаалаар худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам, дэвтрийн загварыг баталсан. Журамд зааснаар хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, ус түгээх, цэцэрлэг, сургууль, зуслан, хүүхдийн асрамж, үсчин, гоо сайхан, усан бассейн, зочид буудал, саун, эм үйлдвэрлэл, хангамж болон галт тэрэг, нисэх онгоцны үйлчлэгч зэргээр  ажиллаж байгаа болон шинээр ажилд орох иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд заасан хугацаанд орох ёстой аж.   Монголчуудын эрүүл мэндийн салбарыг хулхиддаг бас нэг ноцтойг баримтыг өнгөрсөн намар мэргэжлийн хяналтын байгууллага дэлгэж байв. Тодруулбал, байгууллагын хүний нөөцийн ажилтан нь үзлэг шинжилгээ хийлгэхгүйгээр эрүүл мэндийн дэвтрийг нь бөөнөөр нь барьж аваачаад бөглүүлж байжээ. Энэ талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, цэцэрлэг, сургуульд ажиллагсдын “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр”-т үзлэг тулгалт хийхэд шинжилгээ хийх ёсгүй, зөвшөөрөлгүй, хаяг байршил тодорхойгүй байгууллага хийсэн, шаардлагагүй шинжилгээ хийсэн зөрчил илэрсэн. Эмч, эмнэлгийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн, зөвшөөрөгдсөн эмнэлгийн байгууллагууд үзлэг шинжилгээ хийхгүйгээр дэвтэрт шууд бичилт хийж өгсөн, аж ахуйн нэгж, байгууллагууд ажиллагсдынхаа дэвтрийг бөөгнүүлж, эмнэлэгт аваачиж бөглүүлдэг. Эмчийн үзлэгийн маягт, лабораторийн бүртгэл, лабораторийн ажлын бүртгэл зэргийг бүрэн хөтлөөгүй, өдөрт 300-400 хүнд шинжилгээ хийсэн байна” гэж мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл, монголчуудыг олноор нь аюулд оруулж нийтэд тархаад байгаа халдварт өвчин, хордлогын учир шалтгаан нь ердөө л эрүүл мэндээ хулхиддаг сэтгэлгээнээс л үүдэлтэй. Хэрэв KFC түргэн хоолны салбарын 28 ажилтан үнэнч шударгаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдаад шаардлагатай эмчилгээгээ хийлгэж сэргийлээд явсан бол тэр олон хүний амь аюулд орохгүй байсан. Хөдөөнөөс шилжиж ирсэн багш ажилд орохын тулд дүүгийнхээ нэрээр биш өөрөө шинжилгээгээ хийлгэж тэр дор нь эмчлүүлсэн бол өнөөдөр нэг сургуулийн 500 хүүхдэд халдвар тарааж нийтээр нь айдаст автуулахгүй байлаа. Тиймээс иргэд нь эрүүл мэндийн бичгээ хуурамчаар үйлдүүлж өөрийгөө болоод өрөөлийг хуурдгаа больё. Эмч нар нь ч өргөсөн тангарагтаа үнэнч байж хүн ардынхаа эрүүл мэндийг хэдэн халтар төгрөгөөр арилжихаа больё. Иргэд, эрүүл мэндийн салбарынхан аль аль нь хууль журмаа баримталдаг бол цаасан дээр хараар бичсэн хууль дүрэм бий. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тоот тушаалаар худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам, дэвтрийн загварыг баталсан. Журамд зааснаар хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, ус түгээх, цэцэрлэг, сургууль, зуслан, хүүхдийн асрамж, үсчин, гоо сайхан, усан бассейн, зочид буудал, саун, эм үйлдвэрлэл, хангамж болон галт тэрэг, нисэх онгоцны үйлчлэгч зэргээр  ажиллаж байгаа болон шинээр ажилд орох иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд заасан хугацаанд орох ёстой аж. Мөн үзлэг, шинжилгээг нийслэл хотод зөвхөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, орон нутагт Нэгдсэн эмнэлэг хийх бөгөөд үзлэг, шинжилгээний хариу эерэг гарсан ажилтнуудыг эмчилж, эрүүлжүүлэх ёстой байдаг. Тиймээс та эрүүл мэндийн бичгээ хуурамчаар хийлгэж авах гэж байгаа бол эхлээд өөрийгөө хуурч өвчнөө улам хүндрүүлэх эрсдэлтэй. Таны энэ болчимгүй үйлдэл сэтгэлгээний уршгаар эргэн тойрны тань олон зуун хүн аюулд өртөж болохыг бодох болжээ.     С.УянгаЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин

637
Өмнөх

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг нууцын зэрэглэлээс гаргана

5 сар 16, 2019
Дараах

Гадаадаас ирсэн 34 хүн ДОХ-ын халдвартай оношлогджээ

5 сар 17, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт