Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.88₮
  • Евро
    4020.2₮
  • Японы иен
    24.61₮
  • Швейцарийн франк
    4301.57₮
  • Шведийн крон
    368.57₮
  • Английн фунт
    4738.53₮
  • Болгарын лев
    2055.27₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    70.6₮
  • Энэтхэгийн рупи
    41.81₮
  • Хонконгийн доллар
    459.43₮
  • ОХУ-ын рубль
    42.79₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.08₮
  • БНСУ-ын вон
    2.55₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2567.83₮
  • Австралийн доллар
    2290.39₮
  • Чехийн крон
    161.35₮
  • Тайванийн доллар
    118.17₮
  • Тайландын бат
    108.19₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    830.03₮
  • Сингапурын доллар
    2751.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.74₮
  • Кувейтийн динар
    11646.77₮
  • Шинэ Зеландын доллар
    2108.89₮
  • Данийн крон
    538.8₮
  • Польшийн злот
    947.49₮
  • Украины гривн
    86.01₮
  • Норвегийн крон
    343.6₮
  • Непалын рупи
    26.13₮
  • Өмнөд Африкийн ранд
    196.63₮
  • Туркийн лира
    92.21₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11887954.3₮
  • Мөнгө /унцаар/
    116701.69₮
  • Зээлжих тусгай эрх
    4831.06₮
нийгэм,

Цэргийн сургуулилтаар хаацайлсан ‘ЦЭРГИЙН ДЭГЛЭЛТ’ байсаар байх уу

нийтлэсэн Site Default5 сар 21, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
bhu

“Та хэнтэй уулзах вэ” гээд хүн бүрээс асуух сувилагч хаалганы наана цаагуур эргэлдэнэ. Цэргийн төв эмнэлгийн зургаан давхарт гарч мэдрэлийн мэс заслын тасгаар ороход үүдэнд эргэлтээр ирсэн хүмүүс дугаарлан зогсож харагдлаа.

Сувилагчийг дуудан Ховд аймгийн Зэвсэгт Хүчний 123 дугаар ангид алба хааж байгаад бэртсэн Н.Тэмүүжин хүүгийн сахиуртай уулзах хүсэлт тависан ч “Энд хүлээж байгаарай” гээд сувилагч цааш явлаа. Төд удалгүй гарч ирээд “Сахиур нь байхгүй гадуур гарсан байна. Тиймээс та уулзах боломжгүй” гээд тасаг руу орохыг хориглосон юм. Харин эмчлэгч эмчтэй уулзахыг хүссэн ч эмч хагалгаанд орсон гэх хариултыг өглөө.

Ийн тасгийн үүдэнд хэсэг сахиж суутал суга таяг тулсан 30 орчим насны залуу эргэлт авахаар гарч ирэхдээ “дунд чөмгөө хугалсан гэх хүүгийн талаар ийн ярив “Ховд аймгаас ирсэн цэрэг гүйж яваад хөлөө хугалсан гэнэ. Түүнийг эмч “Одооны залуучууд “кока кола” уугаад ясны сийрэгжилттэй болчихсон гээд байна лээ” гээд сониучлан ярив.

Хүлээж суусны эцэст хүүгийн ээжтэй уулзаж юу болсон талаар асуухад “Миний хүүг бүдэрч унаад хөлөө хугалсан гэж мэдэгдэл хийсэн байна лээ. Ямартай ч үүнтэй санал нийлэхгүй байна. Шүүх эмнэлэгт хандсан байгаа. Манай хүүг бэртсэн гээд Зэвсэгт хүчний Жанжин штабаас хүмүүс ирж уулзсан. Мэдүүлэг авсан. Хүүг маань Улаанбаатарт ирэхээс өмнө ангийн удирдлагууд болсон явдлыг нуугаарай гэж хэлсэн байж мэднэ. Одоо болтол миний хүү надад үнэнээ хэлээгүй. Бүдэрч унасан гэхэд би итгэхгүй байгаа. Өөр зүйл ярихыг хүсэхгүй байна. Түүний бие нь тэнхэрч сайжирч байгаа. Хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхийг хүсэхгүй байна. Мэдээлэл өгөхгүй” хэмээн дургүйцэж нэрээ хэлэхээс татгалзсан юм.

Энэ мэтчилэн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж цэргийн алба хааж яваа эрс амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол сүүлийн гурван сард шил даран гарсаар энгийн үзэгдэл болох нь. Асуудал чухам юунаас үүдэлтэй байна вэ гэдэг олны анхаарлыг татах нь зайлшгүй. Цэргийн албанд яргалал үүрээ зассан уу гэх хар хэнд ч төрөх нь тодорхой. Ийм асуудал ар араасаа хөвөрсөөр байтал Зэвсэгт хүчний Жанжин штабаас ямар нэгэн тайлбар хэлж арга хэмжээ авахгүй байсаар асуудлыг өөгшүүлж өдийг хүргэлээ.

Өнгөрсөн жил гэхэд Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэрэгт татагдсан залуу цэргийн дэглэлт даалгүй нас барсан. Мөн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид цэрэг амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн намар цэрэгт татагдсан залуу амиа алдсан шуугиан дэгдээсэн. Энэ явдал одоо мартагдахад хүрээд буй. Түүний үхэлд гадны нөлөө байхгүй бөгөөд хоёр удаагийн шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаачийг “Өвчний улмаас амиа алдсан” гэсэн хариу гарсан байдаг. Түүнчлэн Завхан аймгаас Увс аймгийн Баруунтуруунд цэргийн албанд татагдсан цэрэг харуулын байр дээрээсээ морь унаж, буу сум агсаж аваад хил даваад алга боллоо гэсэн мэдээллээр эрлийн багийнхан шуурхай ажиллаж хоёрдугаар сарын 2-нд цэргийг Тувагийн нутаг дэвсгэрээс амиа алдсан байдалтай байхад нь олсон юм.

Ийн харамсалтайгаар амиа алдсан цэргүүдийн талаар албаныхан олигтой зүйл ярьсангүй. Энэ удаад цэргийн алба хаахаар очсон 18 настай байлдагч Н.Тэмүүжин баруун хөлийн дунд чөмөг хугарсан гэх оноштойгоор цэргийн төв эмнэлэгт энэ сарын 14-нд хүргэгдэн ирж улмаар яаралтай хагалгаанд орсон. Энэ мэтчилэн цэрэг эрс эрсэдсээр байхад хэн ч, юу ч дуугарахгүй байх юм. Элдэв буудалцаан, мөргөлдөөнгүй энх цагт үүрэг гүйцэтгэж явсан хугацаат цэрэг цаг бусаар амиа алдсан харамсалтай хэрэг өргөсөн тангарагтаа үнэнч байсныхаа төлөө хорвоог орхисон баатарлаг эрсийн хойноос гашуудсан нулимс өнөөдөр хатаагүй байна. Гэтэл дахин нэг цэрэг бэртэл авлаа гэх мэдээлэл нийгмийг цочроолоо. Үнэхээр цэргийн албанд яргалал үүрлэв үү, аль эсвэл сургах нэрийдлээр хатуу чанга зүй бусаар харьцаж байна уу гэдэгт хэн хариулах вэ.Үүнээс болж олон аавын хүүгийн эр зориг мохож цэргийн албанд мордохгүй гэх айдаст автуулах вий.

ЭМЧ НАР ХҮҮГИЙН БЭРТЛИЙГ “КОКА KOЛA” УНДААТАЙ ХОЛБОН ТАЙЛБАРЛАВ

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хүү Зэвсэгт хүчний жанжин штабын хяналтын өрөөнд дөрвөн хуудас мэдүүлэг бичиж өгчээ. Мэдүүлэгт цэргийн албанд байхдаа дарамт, шахалтад байсан талаараа дурджээ. Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага ар гэрийнхэнд нь “Цэргийн анхан шатны сургалтын үеэр бүдэрч унасны улмаас баруун хөлийн дунд чөмөг нь хугарсан. Эхний цэргүүд гүйж ирээд зогсчихсон байх үед байлдагч гүйж ирээд унасан. Залуугийн бэртэл гадны нөлөөгүй шүү” гэж хэлсэн байна.

Харин Цэргийн төв эмнэлгийн эмч нарын зүгээс хүүгийн бэртлийг ясны сийрэгжилт буюу “кока кола” ундаатай холбон тайлбарлаж буй. Албаны хүний хэлснээр “Цэргийн алба өөрөө эрсдэлтэй алба. Их бага хэмжээгээр бэлтгэл сургуулилалт хийх ёстой. Хуучин бидний үед биеийн тамирын хичээл, цэрэгжилт зэргээр бэлтгэл сургуулилалт сайн хийдэг байсан. Тухайн үед бэртэж гэмтдэг цэргүүд цөөхөн байсан. Одоо үед залуучууд зүгээр алхаж яваад хөлөө хэлтгий гишгэхэд л дунд чөмөг нь хугарчихдаг. Ясны сийрэгжилт маш багаас нь эхэлчихсэн дээрээс нь хөдөлгөөний дутагдалтай. Үүнээс гадна архаг өвчин цэргийн албанд ирээд сэдэрдэг тохиолдлууд бас бий. Архаг өвчтэй хүүхдүүд тэр болгон нарийн шинжилгээ өгдөггүй учраас цэргийн албанд ирээд бөөрний өвчин, ходоодны үрэвсэл зэрэг нь сэдэрдэг. Бид хүүхдүүдийн ходоодыг нь дурандаж, тархийг нь компьютерээр харж авдаггүй” гэв. Бид мэдээллийн үнэн тэнцвэртэй байдлыг харгалзан үзэж тал талын эх сурвалжаас мэдээлэл авсан нь, энэ. Зэвсэгт хүчний жанжин штабаас уг асуудлаар тодруулга авах гэсэн боловч “Удирдлагууд хуралтай байна. Манайхаас мэдэгдэл гаргасан” гэх хариуг өгсөн юм.

Ийн штабаас гаргасан мэдэгдэлтэй танилцахад “Зэвсэгт хүчний 2018-2019 оны цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу 2019 оны I ээлжийн хугацаат цэргийн алба хаагчидтай цэргийн анхан шатны сургалтыг зохион байгуулан явуулж байна. Үүний дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж буй 90 орчим цэргийн алба хаагч 2019 оны тавдугаар сарын 12-нд 10.00 цагт сургалтын төлөвлөгөөний дагуу гүйлтэд хамрагдах явцад байлдагч Н.Тэмүүжин нь бүдэрч унан дунд чөмгөө хугалсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр байлдагч Н.Тэмүүжинг зодож гэмтээсэн гэх ташаа мэдээлэл цацагдаж байна. Тийм зүйл огт болоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн тодотгожээ. Зэвсэгт хүчний Жанжин штабаас гаргасан мэдэгдэлтэй хүүгийн ар гэрийнхний санал нийлэхгүй байгаа нь “том асуудал”-ыг далдалж гэх хар төрүүлэх жишээний. Аливаа улс үндэстний аюулгүй оршин тогтнох үндэс, өөрийн улс орны хил хязгаар нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байх зэргийг хариуцан хамгаалах нэр хүндтэй бөгөөд ариун, хариуцлагатай үүрэг Монгол Улсын зэвсэгт хүчинд ноогддог билээ.

Гэтэл энэ хүчний байгууллага олны хэл амны бай болох боллоо. “Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа” гэж үг бий. Алив улсын нүүр царай, дүр төрх нь ч цэрэг армиас нь харагддаг. Манай Зэвсэгт хүчин ч мөн адил Монгол Улсынхаа нүүр царай болж, НҮБ-ийн ажиллагаанд идэвхтэй оролцож том гавьяа байгуулсан. Энэ мэтээр тоочвол манай армид олон бахдууштай зүйл бий. Дээхнэ үед айлын хүү цэргийн албанд мордох, цэргийн албанаас халагдаад ирэхэд бөөн баяр хөөр болж хүндэлж биширдэг байжээ. Тэр үеийн цэрэгт яваад ирсэн залуус эх орондоо хайртай, эх оронч зөв төлөвшилтэй тэсвэр хатуужилтай, амьдралыг өөдрөг эерэг нүдээр харж жинхэнэ эр хүний ёсоор хүмүүжээд ирдэг байв. Одоо үед дээрх байдлаас хамааран цэргийн алба хаах хэрэггүй, дэмий цаг алдах хэлбэр, бие бялдар, сэтгэл санааны дарамт авч болзошгүй гэж үзэх болжээ. Энэ юунаас болоод тэр вэ. Энэ асуултад хариулах олон хариулт байх боловч яахын аргагүй нэг гол хариулт нь дүрмийн бус харилцаа буюу цэргийн дэглэлт байж мэдэхээр байна.

Иймд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд цэрэг эрсийг хатуу чанга дэглэмээр сургаж, залууст башир арга хэрэглэн хүмүүжүүлж байгаа тамлалаа зогсооход анхаараач.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН

Б.ОЮУНЖАРГАЛ

591
Өмнөх

Нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

5 сар 21, 2019
Дараах

Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөнө

5 сар 21, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 4 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт