Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3527.49₮
  • Евро
    3785.17₮
  • Японы иен
    26.72₮
  • Швейцар франк
    3794.43₮
  • Шведийн крон
    340.41₮
  • Английн фунт
    4321.18₮
  • Болгарын лев
    1935.47₮
  • Унгарын форинт
    9.65₮
  • Египетийн фунт
    113.97₮
  • Энэтхэгийн рупи
    42.68₮
  • Хонгконг доллар
    449.73₮
  • ОХУ-ын рубль
    45.86₮
  • Казахстан тэнгэ
    7.6₮
  • БНХАУ-ын юань
    513.23₮
  • БНСУ-ын вон
    2.7₮
  • БНАСАУ-ын вон
    27.13₮
  • Канадын доллар
    2578.76₮
  • Австралийн доллар
    2359.54₮
  • Чех крон
    158.01₮
  • Тайван доллар
    115.65₮
  • Тайланд бат
    102.92₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    788.09₮
  • Сингапур доллар
    2636.88₮
  • АНЭУ-ын дирхам
    960.49₮
  • Кувейт динар
    11503.69₮
  • Шинэ Зеланд доллар
    2189.69₮
  • Данийн крон
    508.43₮
  • Польшийн злот
    805.11₮
  • Украйны гривн
    95.51₮
  • Норвегийн крон
    331.3₮
  • Непалын рупи
    26.68₮
  • Өмнөд Африкийн ранд
    190.43₮
  • Туркийн лира
    185.41₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6938361.18₮
  • Мөнгө /унцаар/
    79014.19₮
  • Зээлжих тусгай эрх
    4726.05₮
улс төр,

Баабарын үг биеллээ олж АН ёроолдоо тултал уначих шиг боллоо

нийтлэсэн Site Default6 сар 11, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
712-15602087085bed3d628419e

2016 оны УИХ-ын сонгуульд навс ялагдсан тухайн оны сүүлчээс АН-ынхан шинэчлэлийн тухай ярьж эхэлсэн. Ингээд ардчилсан зарчмаар намын удирдлагуудаа сонгож, дүрэм журмаа шинэчлэхээр тогтсон.

Намын даргын сунгаа 2016 оны сүүлчээс эхэлж 2017 оны нэгдүгээр сарын 30-нд ялагчийг зарласан. Ялагч нь С.Эрдэнэ болж АН-ын дарга болов.

Яг тэр мөчид нийтлэлч Баабар цахим сүлжээгээр дамжуулан нэгэн үгийг “хэлсэн” байдаг юм. Тэрээр “…Хамгийн зөв сонголт С.Эрдэнэ. АН эргэж сэргэхийн тулд эхлээд ёроолдоо тултал унах ёстой” гэсэн.

Баабар, С.Эрдэнэ хоёр сайнгүй. Муухайгаа тун ч муухай уудлалцсан хүмүүс. Гэхдээ Баабар бол АН-ын л хүн. Тэр тусмаа 2000 онд таван нам нэгдэж АН-ыг байгуулахад бараг л суурь нь болж байсан Соцдек-ийн угшилтай. Тиймээс Баабарын үгийг намынх нь гишүүний байр суурь хэмээн ойлгож болно гэсэн үг.

Бас С.Эрдэнийг АН-ын дарга болсноос сарын дараа baabar.mn-д нийтлэгдсэн нэгэн тоймд “…С.Эрдэнэ намын дарга болсноор АН мөхөж сөнөнө гэдгийг таамаглахад Ванга шиг их зөнч байх ямар ч хэрэггүй. С.Эрдэнэ хэзээ ч бодлого ярьж, үзэл баримтлал боловсруулж байгаагүй, тийм чадварыг түүнд байгаль эх заяагаагүй. Тэр дарангуйлагч, худалдан авагч болохоос удирдагч менежер огтхон ч биш. С.Эрдэнэ орос бүдүүлэг хараалыг дураар сүнгэнүүлж, шүлсээ үсэргэн хэрэлдэх, гараа салаавчлан дайрахдаа гарамгай ч улс төрийн бодлого бодож хэзээ ч чадах хүн биш. Ийм л бүдүүлэг, түнэр харанхуй хүч АН-ыг нөмрөн авлаа” гэж бичсэн байсан.

Баабар бас тэр үед АН-ын ҮЗХ-ны хурал дээр С.Эрдэнийн нүдэн дээр намынхандаа “…Та нар С.Эрдэнийг намын дарга болгох гэж байгаа юм уу. Шоронд орсон хойно нь намаараа очиж эргэх гэж үү” гэж байв.

АН-ын даргын тамгыг атгасан гараан дээрээ ийм зөгнөлтэй ажлаа эхэлсэн С.Эрдэнэ удахгүй барианд орох гэж байна. Жил хүрэхгүй хугацаа үлдсэн.

Өнөөдрийн “өндөрлөг”-өөс харвал энэ нам С.Эрдэнэ даргынхаа үед маш том уналтыг үзсэн байна.

Навс ялагдсан ч УИХ-д есөн суудалтай бүлэгтэй байлаа. Харамсалтай нь бүлэг нь зөвлөл болтлоо бутарч, бүлгээс нь өрх тусгаарласан хоёр гишүүн “эр хоёр загал” шиг явсаар шинэ нам байгууллаа. Тэр нам нь АН-аас ч идэвхтэй ажиллаад эхэллээ.

Хамгийн гол нь УИХ-ын нэг субъект болж, сөрөг хүчний байр суурь дээр байсан АН энэ чадамжаа алдав. Алдаа ч үгүй л дээ, өөрсдөө үгүй хийв.

Бүлэг нь тарснаас хойш АН-ын дуу хоолой тэнгэрт ч үгүй, газарт ч үгүй болж орхисон. Одоо АН жагсана уу, сууна уу эрх баригчдад лав ялгаагүй. Чуулганыг бойкотлох эрхгүй. Нэг иймэрхүү болчихсон.

Ингээд тогтвол их юм болохоор болоод байна. Хэд хоноод л АН-ын хэдэн гишүүн хэвлэлийн бага хурал зарладаг. “…АН-аас гарлаа” гэж мэдэгддэг. Тоолбол овоо хэдэн гишүүн олны өмнө намаасаа татгалзлаа.

Ингэхээр С.Эрдэнэтай АН-д ирэх сонгуульд найдвар тун бага болж байгаа юм. Харин бүлгээ тараасан шигээ намаа тараачихгүй сонгуультай золговол их юм болоод байна. Сонгуулиас өмнө өөрийг нь ч намаас нь гаргачихаж мэдэхээр салхи АН-д сэвэлзээд эхэлсэн байдаг шүү.

Ер нь бол товчлоод хэлэхэд Баабарын үг биеллээ олчих шиг боллоо. Тэр “…Хамгийн зөв сонголт С.Эрдэнэ. АН эргэж сэргэхийн тулд эхлээд ёроолдоо тултал унах ёстой” гэсэн юм шүү.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

382
Өмнөх

17 чингэлэг спиртын хэргийг илрүүлсэн цагдаа ажлын байран дээрээ амиа алджээ

6 сар 11, 2019
Дараах

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2020 онд таван ам метрт хүргэнэ

6 сар 11, 2019

Төстэй нийтлэлүүд

FbiqesW06fBUWYU1LW26
Онцлох, улс төр,

Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

нийтлэсэн Site Defaultөмнө 7 өдөр
6146eab8a9684ca393ed7848956d548a
Онцлох, улс төр,

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 13 цаг
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 14 цаг
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 5 өдөр
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 5 өдөр
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 6 өдөр
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 7 өдөр
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 1 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 1 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 1 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт