Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.07₮
  • Евро
    4058.59₮
  • Японы иен
    24.95₮
  • Швейцарийн франк
    4326.9₮
  • Шведийн крон
    372.26₮
  • Английн фунт
    4769.61₮
  • Болгарын лев
    2075.22₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    70.46₮
  • Энэтхэгийн рупи
    42.23₮
  • Хонконгийн доллар
    460.35₮
  • ОХУ-ын рубль
    44.21₮
  • Казахстаны тэнгэ
    6.94₮
  • БНХАУ-ын юань
    494.2₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2591.27₮
  • Австралийн доллар
    2316.13₮
  • Чехийн крон
    162.82₮
  • Тайванийн доллар
    117.92₮
  • Тайландын бат
    109.47₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.97₮
  • Сингапурын доллар
    2767.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.51₮
  • Кувейтийн динар
    11650.21₮
  • Шинэ Зеландын доллар
    2144.49₮
  • Данийн крон
    543.96₮
  • Польшийн злот
    949.75₮
  • Украины гривн
    86.22₮
  • Норвегийн крон
    347.94₮
  • Непалын рупи
    26.38₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.76₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12101583.77₮
  • Мөнгө /унцаар/
    117904.39₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.34₮
нийгэм,

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2020 онд таван ам метрт хүргэнэ

нийтлэсэн Site Default6 сар 11, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
n 9

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар нийт есөн асуудал хэлэлцлээ. Эхний асуудал нь Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, тохижилтын чиглэлээр хийж буй ажлын танилцуулгыг сонсох байлаа.

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016-2019 онд хийсэн ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат хийсэн бол тохижилтын чиглэлээр хийж буй ажлын танилцуулгыг Тохижилтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Гансэлэм хийлээ.

Танилцуулгын эхэнд хот суурингийн ногоон байгууламжийн тухай хууль нэн шаардлагатай байгааг хэлээд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр дэлхийн түвшинд хүрч ажиллахыг зорьж буй гэлээ. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд 2030 он хүртэл 3780 гаруй га талбайг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн сүлжээ бий болгохоор тусгасан байдаг ажээ. Түүнчлэн Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг гарган, нийслэлийн ИТХ-аар батлуулсан талаар мөн дурдсан. Үүний хүрээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2016-2017 онд 2.4-3.2 метр квадрат болгосон бол 2020 гэхэд 5 метр квадратад хүргэхээр ажиллаж байгаа гэлээ. Мөн шинээр 17 200 га талбайг цэцэрлэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид асуулт, санал хэлсэн. Тухайлбал, Тэргүүлэгч Г.Төмөрбаатар “Ойрын гурван жилд тохижилт, ногоон байгууламжийн ажил сайн хийсэн. Гэхдээ иргэд, аж ахуй нэгжийн оролцоог хангах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Мөн хийж байгаа ажлаа сурталчлах, олон нийтэд хүргэх тал дээр анхаарч ажиллаарай” гэсэн саналыг хэлсэн.

Тэгвэл Тэргүүлэгч Ш.Үнэнбатын зүгээс Улаанбаатар хотод нэг наст цэцэг тарьж төсвийн мөнгийг үргүй зардаг байдлыг зогсоож, мод авчирч тариад, усалгаа, арчилгаа хийгээд явж байгааг сайшааж байсан юм. Мөн дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор нийслэлчүүдийн хувьд харшлын асуудал хүндрэлтэй байдаг учраас шарилж устгах ажлыг сайн хиймээр байгааг хэлсэн. Мөн мод бутыг машинаар дайрч сүйтгэдэг асуудлыг анхаарч, эргэн төлөх үнэлгээг нь тогтоохдоо модны үнэнээс гадна үйл ажиллагааны зардлыг тусгаж, хариуцлагагүй жолооч нараар төлүүлж бай гэсэн саналыг хэлсэн.  

Мөн тохижилтын ажлыг хийхдээ байршлыг яаж сонгодгийг лавласан. Тухайлбал, тэрбээр Чингэлтэй дүүрэгт байрлах Баянбүрдийн тойргийг тохижуулах зайлшгүй шаардлага байгаа гэсэн юм. Баянбүрдийн орчим бохирын цооногтой бөгөөд тус цооногт зуслан болон ойр орчмоос бохир авч ирж хийдэг гэнэ. Хотын төвд бохирын цооногтой байж болохгүй учраас цооногийг нь битүүлээд тохижилт, ногоон байгууламж хийгээд зуслангийн зам хүртэл тохижуулах шаардлагатай байгаа гэсэн юм.  Түүнчлэн Саппоро орчим мод зүлэг тарих боломжгүй бетонон хашлагуудыг буулгаад тохижуулъя гэсэн саналыг мөн хэлсэн. Одоогоор тус газарт архичид олноор цугларч, гэмт хэрэг зөрчил гарах нөхцөл бүрдээд байгаа учраас ТҮЦ-үүдийг буулгаж, тохижуулан, цэцэрлэгжүүлэх ёстой гэсэн юм.

Эдгээр асуултуудад Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн зүгээс ганц Саппоро биш, хууль журамд тусгаснаар аж ахуй нэгжүүд нь ойр орчмын 50 метр доторх газрыг тохижуулах, цэвэрлэх тал дээр хариуцлагагүй хандаж байгаа олон газар бий гээд цаашид Саппоро орчим тохижилт хийхээр ажиллаж байгаа гэлээ.

Харин тохижилт хийх газрын байршлыг сонгохдоо Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх мастер төлөвлөгөө болон тохижилтын ажлын төлөвлөгөөнд тусгасаны дагуу хийж байгаа гэлээ.  Улаанбаатар хот доторх, шарилж, ашиггүй ургамлыг багасгах, дахин ургахгүй байхад анхаарч жилд намар хавартаа “Шарилжгүй Улаанбаатар” аян өрнүүлж тусгай зориулалтын бодисоор Туул, Дунд зэрэг голуудын шарилжийг устгах ажлыг хийж, арга хэмжээ авч байгаа гэлээ.  

Түүнчлэн Тэргүүлэгч Б.Бямбадоржийн зүгээс том нарс моднуудыг авчирч тарьж байгаа асуудлыг хөндсөн бөгөөд ургалт нь ямар байгааг асуусан. Мөн өнгөрсөн жил тохижуулсан Сөүлийн гудамжинд дулааны шугам засаж буйтай холбоотой эвдэж, сүйтгэсэн асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэсэн асуултыг тавьсан.  Харин Тэргүүлэгч Ё.Цацралтуягийн зүгээс тохижилтын ажил хийгдсэн газруудыг эзэнжүүлэх асуудалд анхаарах хандуулахыг захисан юм. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва саналаа хэлсэн. Тухайлбал, юуны түрүүн Улаанбаатарын хөрсийг сайжруулах асуудал маш чухал гээд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайг зүлэгжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг захилаа. Мөн нэг наст цэцэг нь хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх сайн талтайн дээр зуны улиралд Улаанбаатарт жуулчид олноор ирдэг учраас зардал өртгөө зохицуулаад тарьж ургуулж байх хэрэгтэй гэсэн юм. Мөн зүлэг, цэцэг тарих боломжгүй явган хүний зам, талбай зэргүүдэд торхтой мод, цэцгүүдийг байршуулах ажлыг хийх хэрэгтэй гэсэн юм. Төгсгөлд нь цаашид хувийн хэвшлүүдийг уг ажилд татан оролцуулах тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгааг хэлээд цаашид арчилгаа, усалгааны төсвийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч, шийдвэрлэх болно гэлээ.

640
Өмнөх

Баабарын үг биеллээ олж АН ёроолдоо тултал уначих шиг боллоо

6 сар 11, 2019
Дараах

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVI хуралдаан энэ сарын 27-нд болно

6 сар 11, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт