Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3525.51₮
  • Евро
    3817.42₮
  • Японы иен
    27.07₮
  • Швейцар франк
    3841.68₮
  • Шведийн крон
    341.04₮
  • Английн фунт
    4326.15₮
  • Болгарын лев
    1951.84₮
  • Унгарын форинт
    9.94₮
  • Египетийн фунт
    113.91₮
  • Энэтхэгийн рупи
    42.87₮
  • Хонгконг доллар
    449.15₮
  • ОХУ-ын рубль
    46.32₮
  • Казахстан тэнгэ
    7.75₮
  • БНХАУ-ын юань
    514.67₮
  • БНСУ-ын вон
    2.73₮
  • БНАСАУ-ын вон
    27.12₮
  • Канадын доллар
    2569.24₮
  • Австралийн доллар
    2357.86₮
  • Чех крон
    161.69₮
  • Тайван доллар
    116.27₮
  • Тайланд бат
    103.52₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    796.73₮
  • Сингапур доллар
    2655.05₮
  • АНЭУ-ын дирхам
    960₮
  • Кувейт динар
    11520.15₮
  • Шинэ Зеланд доллар
    2198.51₮
  • Данийн крон
    512.39₮
  • Польшийн злот
    815.75₮
  • Украйны гривн
    95.46₮
  • Норвегийн крон
    339.15₮
  • Непалын рупи
    26.79₮
  • Өмнөд Африкийн ранд
    194.43₮
  • Туркийн лира
    184.89₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    7014072.66₮
  • Мөнгө /унцаар/
    81621.02₮
  • Зээлжих тусгай эрх
    4751.31₮
нийгэм,

Нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийг тодрууллаа

нийтлэсэн Site Default3 сар 6, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
t 2

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ  алдаршуулах, тэднийхээ үйл хэргийг нийслэлийн иргэд, залуу хойч үед  сурталчлан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачлагаар “Их хотын бүсгүйчүүд-2019” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Арга хэмжээнд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа, П.Баярхүү, төлөөлөгч Д.Мөнхжаргал, Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа, Д.Баярсайхан, Ж.Эрдэнэбат, Ж.Батсайхан нар оролцлоо.

“Их хотын бүсгүйчүүд-2019” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр салбартаа түүчээ болон бусдыгаа манлайлж буй эмэгтэйчүүдийг тодруулав.

Боловсролын салбарын шилдэг бүсгүйгээр Гавьяат багш М.Цэрэнхандыг өргөмжиллөө.

Эрүүл мэндийн салбарын шилдэг бүсгүйгээр Гавьяат эмч О.Сэргэлэн тодров. Тэрбээр 2017 онд дэлхийн шилдэг таван эмчийн нэгээр шалгарсан юм.

Харин Санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарын шилдэг бүсгүйгээр нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн  Ерөнхий нягтлан бодогч С.Солонго шалгарсан юм.

Хотын соёлыг түгээж, иргэд, оршин суугчдыг цэнгүүлэхэд соёл, урлаг чухал үүрэгтэй. Тэгвэл өнөө жилийн Соёл, урлагийн салбарын бүсгүйгээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Г.Энхнаранг өргөмжлөв.

Бизнесийн салбарын шилдэг эмэгтэйгээр “Гоёл кашмер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ариунаа тодров.

Өнөө жилийн “Их хотын бүсгүй-2019” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Монгол эм импекс концерн”-ы гүйцэтгэх захирал Б.Болормаа Хүмүүнлэгийн элч бүсгүйн өргөмжлөл хүртлээ.

Мөн эл арга хэмжээний үеэр нийслэлийн хотынхоо гудамж, талбайг цэвэр, цэмцгэр байлгахаар тууштай ажиллаж буй Д.Түмэнжаргал нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийн нэг болов. Тэрбээр нийслэлийн Хот тохижилтын газарт зам, талбайн үйлчлэгчээр ажилладаг.

Хүндээр өвдсөн, тусламж шаардлагатай 400 гаруй хүүхдийг эмчлүүлэх аян өрнүүлж, үр дүнг нь үзсэн “Stone horse”-ийн кэмпийн туслах С.Нямсүрэнг Сайн үйлсийн элч бүсгүйгээр өргөмжлөв.

Өдгөө 36 настай, найман хүүхэд төрүүлж, өсгөн, хүмүүжүүлж буй алдарт эх Ө.Өрнөхбилэг нийслэлийн шилдэг эмэгтэйчүүдийн нэг болов. Тэрбээр тун удахгүй ес дэх хүүхдээ өлгийдөн авах юм.

“Их хотын бүсгүйчүүд-2019” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Монголын бүх бүсгүйчүүддээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэнд хүргэе. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, эх хүний хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй ажлын зэрэгцээгээр хороо, дүүрэг, нийслэлээ хөгжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт мэдлэг боловсрол, туршлага чадвараа зориулан ажиллаж байгаа та бүхнээрээ бахархаж байна. Нийслэлийн ИТХ-аас иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд шат дараатай олон ажлыг хэрэгжүүлж буйг та бүхэн сайн мэдэж байгаа. Гэсэн хэдий ч та бид хүсэн хүлээсэн үр дүнд хүрч чадаагүй хэвээр байна. Нийслэлээ хөгжүүлэхийн тулд хүний хөгжил, хүмүүжлийг төлөвшүүлэхэд чиглэсэн ажилд анхаарал хандуулах ёстой. Хүний хөгжлийг, монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудад боловсрол мэдлэг олгох, ёс суртахууны хүмүүжлийг ямар ч тохиолдолд материаллаг ахуй, дэд бүтцийн хөгжлийн бодлогоос хойш тавих ёсгүй. Энэ асуудалд эмэгтэйчүүд, эхчүүд  та бүхний дуу хоолой, бодлого, анхаарал, оролцоо чухал. Түүнчлэн нийслэлийн ИТХ-ын зүгээс  сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар сайжруулах зэрэг дэд бүтцийг нэмэгдүүлэх чиглэлд бодлого гарган ажиллахын зэрэгцээ эмэгтэйчүүд хүүхдийн эсрэг гарч болзошгүй хүчирхийллийг таслан зогсоох, өсвөр үеийнхнийг элдэв муу зуршилд холбогдохоос урьдчилсан сэргийлэх, үндэсний өв, түүх соёлоороо бахархах төлөвшлийг бий болгох, мэдлэг боловсрол, ёс суртахууны зөв дадлыг төлөвшүүлэхэд анхааран ажиллах болно” гэсэн юм.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан охид, эмэгтэйчүүддээ баглаа цэцэг, бэлэг өгч өнгөрүүлэх бус, улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах асуудлыг улам хүчтэй хөндөж хэвших нь зүйтэйг онцлон тэмдэглээд “Өдгөө нийслэлд 1.4 сая хүн оршин сууж байгаагийн 746 мянга нь эмэгтэйчүүд байна. Тэдний 16.843 нь өрх толгойлон амьдарч буй юм. Мөн 92.769 нь ахмад настай эмэгтэй байгаагийн 7756 нь бие даан амьдарч байгаа гэсэн статистик бий. Нийслэлд амьдарч буй хөдөлмөрийн насны 423 мянган эмэгтэйн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 20-30 хувиар бага байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд нийгмийн харилцаанд тэгш оролцох боломж хомс байгаа юм. Энэ тэгш бус байдал дан ганц манай улсад байгаа юм биш ээ. Дэлхий даяар уг асуудлыг анхаарлаасаа үл салгаж, хичээл зүтгэл гаргаж байгаа боловч бодит амьдралд тэгш бус хандлага оршсоор байгаа нь үнэн. Тиймээс ажлын байрыг нэмэгдүүлж, тэр дундаа эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг зорилгоо болгож байгаа. Мөн аливаа хүчирхийлэлд охид, эмэгтэйчүүд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулна. Эмэгтэйчүүдийн ажлын орчин нөхцөлийг сайржуулах, тэгш эрхийг хангах ажлаа нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа агентлагуудаас эхлүүлэх болно” гэв.

313
Өмнөх

Цэнхэр үст Цэрэн талийгч залуугийн талаар худал мэдээллийг олон нийтэд цацсан гэлээ

3 сар 6, 2019
Дараах

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хувийн данс руугаа шууд авах боломжтой боллоо

3 сар 6, 2019

Төстэй нийтлэлүүд

335049064_522808730034721_3481131063601656190_n
нийгэм, Онцлох,

Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
zOyIN7AZk0ZXGga2uXEq
нийгэм, Онцлох,

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

    Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

    өмнө 1 өдөр
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

    Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

    өмнө 1 өдөр
  • НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД НОГООН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БҮТЭЭХ ЗУРАГ ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

    НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД НОГООН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БҮТЭЭХ ЗУРАГ ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

    өмнө 1 өдөр
  • Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

    Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

    өмнө 2 өдөр
  • Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авлаа

    Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авлаа

    өмнө 3 өдөр
  • Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

    Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

    өмнө 3 өдөр
  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 1 долоо хоног
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 1 долоо хоног
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 2 долоо хоног
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт