Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3527.38₮
  • Евро
    3797.58₮
  • Японы иен
    26.6₮
  • Швейцар франк
    3821.85₮
  • Шведийн крон
    340.62₮
  • Английн фунт
    4324.74₮
  • Болгарын лев
    1941.32₮
  • Унгарын форинт
    9.73₮
  • Египетийн фунт
    113.97₮
  • Энэтхэгийн рупи
    42.65₮
  • Хонгконг доллар
    449.51₮
  • ОХУ-ын рубль
    45.69₮
  • Казахстан тэнгэ
    7.6₮
  • БНХАУ-ын юань
    512₮
  • БНСУ-ын вон
    2.69₮
  • БНАСАУ-ын вон
    27.13₮
  • Канадын доллар
    2573.23₮
  • Австралийн доллар
    2361.23₮
  • Чех крон
    159.44₮
  • Тайван доллар
    115.56₮
  • Тайланд бат
    102.44₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    789.83₮
  • Сингапур доллар
    2639.37₮
  • АНЭУ-ын дирхам
    960.54₮
  • Кувейт динар
    11508.21₮
  • Шинэ Зеланд доллар
    2191.74₮
  • Данийн крон
    509.97₮
  • Польшийн злот
    809.82₮
  • Украйны гривн
    96₮
  • Норвегийн крон
    334.51₮
  • Непалын рупи
    26.67₮
  • Өмнөд Африкийн ранд
    190.46₮
  • Туркийн лира
    185.32₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6842782.1₮
  • Мөнгө /унцаар/
    78880.33₮
  • Зээлжих тусгай эрх
    4732.92₮
нийгэм,

Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг шалгав

нийтлэсэн Site Default3 сар 15, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
t 10

Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт явуулах, тодорхой дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах чиг бүхий Ажлын хэсгийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл ахлан, эдгээр өдрүүдэд төслийн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж байна. Ажлын хэсэг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” болон  “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл-2”-ын үйл ажиллагааг шалгасан юм.

Шалгалтын явцад төслийн нэгжүүдээс нэлээд зөрчил илрэв. Тухайлбал, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих” төслийн нэгжийнхний ажлын байрны тодорхойлолт учир дутагдалтай байв. Төслийн зохицуулагчид нь өөр өөр чиглэлийн ажил хариуцаж буй ч ажлын байрны тодорхойлолт ижил, бичиг баримтын бүрдэл дутуу байсан юм. Мөн цагийн бүртгэл, гадуур ажлын гүйцэтгэлээ хөтөлдөггүй, үүнээс үүдээд цагийн бүртгэл, ажилчдын цалин зөрүүтэй зэрэг зөрчлүүд илэрсэн. Эдгээрээс гадна хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн нь зэргэлдээ айлын, ижил талбайтай газрыг чөлөөлөхдөө харьцангуй үнээр худалдан авсан явдал байв.

Харин “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл-2”-өөс нэлээд зөрчил илэрсэн юм. Төслийн нэгжийн ажилчдын бичиг баримт, тайлан, сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн материалын бүрдэл хангалтгүй, үүний улмаас төсөв, санхүүтэй холбоотой зөрчил илэрсэн нь наад захын дутагдал байв.

Тус нэгж нь 2012 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэх явцад санхүүжилтийн хэмнэлт гаргасан тул үргэлжлүүлж буй аж. Тодруулбал, төслийн анхны санхүүжилтийн нийт дүн 13.8 сая ам.доллар байснаас 12.7 сая ам.долларыг нь үйл ажиллагаанд зарцуулж, үлдэгдэл 900.000 ам.доллароор төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлж буй ажээ. Гэвч тухайн төслийн нэгжийн үйл ажиллагаа тодорхойгүй, хөрөнгөө үргүй зүйлд зарцуулсан гэдгийг холбогдох албаныхан хэлэв. Төслийн нэгж өөрсдийн хийсэн ажлаа 95 хувьтай хэмээн үзэж буй ч Ажлын хэсгийнхэн агаарын бохирдол буураагүй тул шүүмжлэлтэй хандсан. Мөн нийслэлийн зарим хэсэгт тохижилтын ажил хийхдээ аж ахуйн нэгжүүдийг хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй байв. Түүнчлэн агаар цэвэршүүлэх 1500 төхөөрөмж тараахдаа нэг бүрийг нь хэдэн төгрөгөөр худалдаж авсан, хаанаас нийлүүлсэн зэрэг бичиг баримт байсангүй.

Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл төслийн багийн үйл ажиллагааг шүүмжилж “Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг энэ мэт байдлыг зогсоох ёстой. Төслийн нэгжүүд анхан шатны бичиг баримтаа бүрдүүлээгүй байж болохгүй. “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл-2” л гэхэд өнгөрсөн жил зарцуулсан 678.000 ам.долларын ажлын гүйцэтгэлээ ч тайлагнаж чадахгүй байна. Агаар цэвэршүүлэх 1500 төхөөрөмжийг хаагуур тараасан нь тодорхойгүй байна. Ажилдаа ийм хариуцлагагүй хандаж байж сая саяар нь цалин авсан байгаа юм. Цаашид энэ мэт төслийн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж, хариуцлага тооцно” гэв.

Н

340
Өмнөх

Эмэгтэйчүүд шатахуунаар биеэ үнэлж байна

3 сар 15, 2019
Дараах

Багшдаа зодуулсан сурагч ГССҮТ-д эмчлүүлж байна

3 сар 15, 2019

Төстэй нийтлэлүүд

335049064_522808730034721_3481131063601656190_n
нийгэм, Онцлох,

Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
zOyIN7AZk0ZXGga2uXEq
нийгэм, Онцлох,

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 2 өдөр
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 2 өдөр
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 7 өдөр
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 7 өдөр
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 7 өдөр
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 1 долоо хоног
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 1 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 1 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 1 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт