Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3573.76₮
  • Евро
    4052.47₮
  • Японы иен
    24.94₮
  • Швейцарийн франк
    4327.37₮
  • Шведийн крон
    373.76₮
  • Английн фунт
    4817.25₮
  • Болгарын лев
    2072.11₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    71.62₮
  • Энэтхэгийн рупи
    41.89₮
  • Хонконгийн доллар
    456.4₮
  • ОХУ-ын рубль
    44.89₮
  • Казахстаны тэнгэ
    6.98₮
  • БНХАУ-ын юань
    497.17₮
  • БНСУ-ын вон
    2.61₮
  • БНАСАУ-ын вон
    27.49₮
  • Канадын доллар
    2586.96₮
  • Австралийн доллар
    2306.15₮
  • Чехийн крон
    162.89₮
  • Тайванийн доллар
    119.28₮
  • Тайландын бат
    109.66₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    844.26₮
  • Сингапурын доллар
    2778.54₮
  • АНЭУ-ын дирхам
    973.01₮
  • Кувейтийн динар
    11649.26₮
  • Шинэ Зеландын доллар
    2124.06₮
  • Данийн крон
    543.29₮
  • Польшийн злот
    953.09₮
  • Украины гривн
    86.11₮
  • Норвегийн крон
    353.12₮
  • Непалын рупи
    26.18₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.03₮
  • Туркийн лира
    91.56₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11899209.16₮
  • Мөнгө /унцаар/
    118773.91₮
  • Зээлжих тусгай эрх
    4841.79₮
нийгэм,

Баяжуулсан хүнсний түүхийг бичилцсэн “Лапша” брэнд

нийтлэсэн Site Default6 сар 18, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
unnamed

-Баяжуулсан хүнс нь үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хэдийнэ монголчууддаа түгээж эхэлсэн соёл, хандлага, үнэ цэнэ юм. Тэд зөвхөн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Үүнтэй хамт шинэ соёл, хандлага, чанар, таашаалыг бий болгож байдаг бүтээгчид юм-

З.БОРГИЛМАА

Түүхийн аль ч цаг үед, хаана ч аливаа үйлдвэрлэгч том, жижгээс үл хамааран тухайн бүтээгдэхүүнтэйгээ хамт соёл, хандлага, үнэ цэнэ, заримдаа урлагийг бүтээж байдаг. Тэд бусдын хэрэгцээг хангах зорилготой боловч түүндээ хөдөлмөр, сэтгэлээс гадна шинэчлэл, дэвшлийг шингээж, үүгээрээ цаг үеэ болон хүмүүсийн амьдралын чанарыг өөрчилдөг нь гайхалтай.

Аж үйлдвэржсэн орнууд, тухайлбал, АНУ, Щвейцарьт өнгөрсөн зууны 20-иод оноос зарим үйлдвэрлэгч хүнсний өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүнийг эрдэс бодис, аминдэм, бичил элемэнт, биологийн идэвхит бодисоор баяжуулж эхэлсэн нь дэлхий дахинд хоол хүнсний талаарх шинэ үзэл хандлагыг авчраад зогсохгүй эрүүл мэндийг хамгаалах үйлсэд асар том ахиц, дэвшлийг бий болгосон юм.

Үүнийг дагаад хоол хүнс нь хүний эд, эсийн төлжилт, энергийн эх үүсвэр гэж үздэг байсан ойлголт хүрээгээ тэлж, хүнсний зүйл нь бодисын солилцоонд чухал үүрэгтэй биологийн идэвхит бодис, аминдэмийн эх үүсвэр гэсэн шинэ үзлийг хүмүүс хүлээн зөвшөөрч, энгийн өдөр тутмын хэрэглээгээ гэж тооцох болсон. Монголд хоол, хүнсний талаарх дэлхий дахины дээрх чиг хандлага энэ зуунд л хөл тавьсан гэхэд болно. Бас хүнс үйлдвэрлэгч үндэсний томоохон компаниудын түүх ч эдийн засагт сэргэлт эхэлсэн тэр үеэс л тоологдох байх. Өдгөө зарим компани нь өөрийн брэндтэй төдийгүй өөрөө брэнд болжээ. Энэ хугацаанд тэд хүн төрөлхтөний дэвшилтэй хөл нийлүүлэхэд хөрөнгө оруулалтынхаа багагүй хэсгийг зарцуулж, зөвхөн бараа бүтээгдэхүүн биш чанар, соёл, хөгжил, хүмүүнлэг санааг үйлдвэрлэхэд хөдөлмөр, зүтгэлээ зориулсан байдгийг бид төдийлөн анзаардаггүй байх.

Монгол Улсад Баяжуулсан хүнсний тухай хууль жилийн өмнө буюу өнгөрсөн 2018 оны тавдугаар сард батлагдан гарсан юм. Харин хууль хэрэгжиж эхлэх хугацааг жил хагасын дараа байхаар баталсан бөгөөд өөрөөр хэлбэл, 2019 оны 12 дугаар 1-нээс хууль мөрдөгдөж эхэлнэ. Хугацааг тийн хойш татсаны учир нь хүнс үйлдвэрлэгчдэд технологи нэвтрүүлэх, техник суурилуулах, хяналтын лаборатори байгуулах, стандарт норм боловсруулах зэрэг бэлтгэлийг хангахтай холбоотой юм. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход дотоодын үйлдвэрлэгчид хүнсийг албан журмаар баяжуулах тухай хууль гарахыг хүлээж суусан юм бас биш ээ. Монголчуудын өдөр тутмын өргөн хэрэглээний хүнсний нэг “Лапша” гоймонг л гэхэд үйлдвэрлэгч “ТЭСО” компани анх зах зээлд гаргасан 2012 оноос хойш аминдэмээр баяжуулан үйлдвэрлэж байгаа. Үүний тулд Германы “Meuhlenberg” компанийн Элковит нэмэлт бүтээгдэхүүн буюу витамины комплексийг импортоор оруулж ирдэг ба баяжуулалтын горим, стандартыг хянах лабораторийг ч бас байгуулсан.

Хүний биед зайлшгүй шаардлагатай В1, В2, В3, төмөр, цайр, фолийн хүчил зэрэг суурь аминдэм, эрдсүүдийг агуулсан “ЭЛКОВИТ”-ийг өнөөдөр дэлхийн 60 гаруй оронд хүнсний бүтээгдэхүүний баяжуулалтад ашигладаг. Эдгээр улс оронд хийсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын дундах цус багадалт өвчин 45 хувиар буурсан гэсэн үр дүн гарчээ. Энэ судалгаа монголчуудыг мөн хамарсан бөгөөд манай зах зээлд Лапша гоймон нь ижил төстэй бүтээгдэхүүнийхээ борлуулалтын 60 орчим хувийг эзэлдэг.

Тэгвэл энэ оны сүүлээр мөрдөгдөж эхлэх Баяжуулсан хүнсний тухай хуулиар “баяжуулсан хүнс” гэдэг нь “аминдэм, эрдэс бодисыг дангаар болон холимог хэлбэрээр үйлдвэрийн аргаар нэмж үйлдвэрлэсэн хүнсийг” хэлнэ. Нэг үгээр бол ТЭСО компанийн үйлдвэрлэдэг “Лапша” гоймон болон өнгөрсөн өвөл худалдаанд гаргасан Лапша хэрчсэн гурил шиг бүтээгдэхүүнийг хэлнэ. Нөгөө талаар баяжуулсан хүнс гэдэг биднээс тийм хол зүйл биш байх нь. Энэ удаад хууль гаргасан нь “албан журмаар” гэсэн агуулгыг нэмж байгаа ч баяжуулсан хүнс нь үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хэдийнэ монголчууддаа түгээж эхэлсэн соёл, хандлага, үнэ цэнэ юм. Аливаа үйлдвэрлэгчид зөвхөн борлуулалт, ашиг орлого хөөцөлддөггүй… Тэд зөвхөн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Үүнтэй хамт шинэ соёл, хандлага, чанар, таашаалыг бий болгож байдаг бүтээгчид юм.

932
Өмнөх

Н.Отгонбаатар М.Нандин-Эрдэнэ нар MFC холбооны аваргын бүсийн төлөө тулалдана

6 сар 18, 2019
Дараах

Уран зураг ба Дижитал технологийн цоморлиг үзэсгэлэн болно

6 сар 18, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 1 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 1 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 1 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт