Япон улсын Токиогийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Ябэ Такаши болон “Сошиал мобайлити”, “Кип” компанийн удирдлага нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагватай уулзав.
Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлын нэг болох агаар орчны бохирдлыг бууруулахад ач холбогдол бүхий эрчим хүчний шинэ технологи танилцуулсан юм. Тус технологийг ШУТИС-тай хамтран хэрэгжүүлэх аж. Цөөн хүн амтай нийслэл хотод тус төслийг хэрэгжүүлэх нь богино хугацаанд үр дүнгээ өгөх болно гэдгийг профессор Ябэ Такаши онцлон хэлэв.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва танилцуулга, мэдээллийг сонсоод “Та бүхний санаачилж буй төсөл манай хотын тулгамдаад байгаа утааны асуудалд нөлөөлж чадахуйц үр дүнтэй байна гэдэгт итгэж байна. Эрчим хүчний энэхүү шинэ төслийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулга бэлдээд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж болно. Хуралдаанаар хамтран ажиллах санамж бичгийн шийдвэр гаргуулж, эхний ээлжинд туршилт хийх хэрэгтэй. Туршилтын үр дүнгээс хамаарч дараа дараагийн ажлыг шийдвэрлэж хэрэгжүүлэх боломж бий. Энэхүү үр өгөөжтэй төслийг хэрэгжүүлэхэд бүх талаас хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлье” гэв.
Н