Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3527.38₮
  • Евро
    3797.58₮
  • Японы иен
    26.6₮
  • Швейцар франк
    3821.85₮
  • Шведийн крон
    340.62₮
  • Английн фунт
    4324.74₮
  • Болгарын лев
    1941.32₮
  • Унгарын форинт
    9.73₮
  • Египетийн фунт
    113.97₮
  • Энэтхэгийн рупи
    42.65₮
  • Хонгконг доллар
    449.51₮
  • ОХУ-ын рубль
    45.69₮
  • Казахстан тэнгэ
    7.6₮
  • БНХАУ-ын юань
    512₮
  • БНСУ-ын вон
    2.69₮
  • БНАСАУ-ын вон
    27.13₮
  • Канадын доллар
    2573.23₮
  • Австралийн доллар
    2361.23₮
  • Чех крон
    159.44₮
  • Тайван доллар
    115.56₮
  • Тайланд бат
    102.44₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    789.83₮
  • Сингапур доллар
    2639.37₮
  • АНЭУ-ын дирхам
    960.54₮
  • Кувейт динар
    11508.21₮
  • Шинэ Зеланд доллар
    2191.74₮
  • Данийн крон
    509.97₮
  • Польшийн злот
    809.82₮
  • Украйны гривн
    96₮
  • Норвегийн крон
    334.51₮
  • Непалын рупи
    26.67₮
  • Өмнөд Африкийн ранд
    190.46₮
  • Туркийн лира
    185.32₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6842782.1₮
  • Мөнгө /унцаар/
    78880.33₮
  • Зээлжих тусгай эрх
    4732.92₮
нийгэм,

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзав

нийтлэсэн Site Default5 сар 19, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
t 63

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид тойргийнхоо иргэд сонгогчтой уулзалт хийж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин Хан-Уул дүүргийн IV хорооны иргэдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр тойрогтоо хийсэн ажлаа тайлагнаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, холбогдох хүмүүсээс хариулт, тайлбар авч мэдээлэл өглөө. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагад гэр хорооллын төвийн бүсийг инженерийн дэд бүтцэд холбогдсон өндөр давхрын орон сууцны хороолол болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Уулзалтаар Яармаг орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй орон сууц хороолол болон цаашид дахин төлөвлөлт хийх ажлын талаар иргэдэд танилцуулж, саналыг нь сонсов. Иргэдийн зүгээс “Нэг хашаанд 2-3 айл, өрх хамт байх тохиолдол бий. Эдгээр айл нь газраа чөлөөлж өгөхөд айл, өрх бүрт орон сууц өгөх үү, газрын үнэлгээг хэрхэн хийх вэ. Төвийн бүсэд байгаа айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбож өгвөл бид өөрсдөө хашаандаа амины орон сууц бариад амьдрах хүсэлтэй байна” гэх мэтчилэн санал хэлж байв.

Харин тус хорооны 34 дүгээр сургуулийн захирал элсэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа, 2020 оноос гурван ээлжээр хичээллэх хандлагатай болж байгааг хэллээ. Иймд сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх шаардлагатай гэдгийг ярьсан. Өргөтгөлийн зураг төслийн зардлыг төсвийн тодотголоор оруулж өгөх хүсэлт тавив. Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын ахлан мэргэжилтэн Д.Хан-Уул “Сургууль цэцэрлэгийн стандарт нором гэж байдаг. Хуучны зарим сургууль, цэцэрлэгийг өргөтгөх гэхээр стандартын шаардлага хангахгүй байх тохиолдол гардаг. Тийм тохиолдолд өргөтгөх боломжгүй юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр өргөтгөл хийх болон нураах ажил хийдэг юм. Хөрөнгө мөнгө, төсөв нь шийдэгдсэн тохиолдолд бид шинээр барилга барьж өгч болно” гэв. Мөн түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтөөр нэмж сургууль, цэцэрлэг барих тухай батлагдсан байгаа гэх мэдээллийг өглөө.

Ийнхүү иргэд өөрсдийн тулгамдаж буй асуудлаа хэлж шийдвэрлүүлэхийн зэрэгцээ өөрсдөө нэгдэж хэрэгжүүлэх боломжтой ажлуудад уриалга гаргаж нэгдэхийг хүсэв. Тодруулбал, иргэд өөрсдийн хөрөнгөөр хороондоо зуун мод суулгасан ба өргөжүүлж цэцэрлэгт хүрээлэн болгох хүсэлтэй байгаагаа онцлов. Мөн хорооны өндөр настан гудамж талбай хоорондох шороон замд өөрсдийн бололцоогоор хөрөнгө  гаргаж хайрга авч цацаж замаа сайжруулъя хэмээн бусдыгаа идэвхитэй оролцохыг уриалж байв.

Н

306
Өмнөх

3 Reasons Why Facebook Is The Worst Option For Roasting Coffee Beans

5 сар 19, 2019
Дараах

How To Make More Hand Coffee Grinder By Doing Less

5 сар 20, 2019

Төстэй нийтлэлүүд

335049064_522808730034721_3481131063601656190_n
нийгэм, Онцлох,

Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
zOyIN7AZk0ZXGga2uXEq
нийгэм, Онцлох,

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 2 өдөр
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 2 өдөр
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 7 өдөр
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 7 өдөр
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 7 өдөр
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 1 долоо хоног
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 1 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 1 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 1 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт