Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3525.51₮
  • Евро
    3817.42₮
  • Японы иен
    27.07₮
  • Швейцар франк
    3841.68₮
  • Шведийн крон
    341.04₮
  • Английн фунт
    4326.15₮
  • Болгарын лев
    1951.84₮
  • Унгарын форинт
    9.94₮
  • Египетийн фунт
    113.91₮
  • Энэтхэгийн рупи
    42.87₮
  • Хонгконг доллар
    449.15₮
  • ОХУ-ын рубль
    46.32₮
  • Казахстан тэнгэ
    7.75₮
  • БНХАУ-ын юань
    514.67₮
  • БНСУ-ын вон
    2.73₮
  • БНАСАУ-ын вон
    27.12₮
  • Канадын доллар
    2569.24₮
  • Австралийн доллар
    2357.86₮
  • Чех крон
    161.69₮
  • Тайван доллар
    116.27₮
  • Тайланд бат
    103.52₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    796.73₮
  • Сингапур доллар
    2655.05₮
  • АНЭУ-ын дирхам
    960₮
  • Кувейт динар
    11520.15₮
  • Шинэ Зеланд доллар
    2198.51₮
  • Данийн крон
    512.39₮
  • Польшийн злот
    815.75₮
  • Украйны гривн
    95.46₮
  • Норвегийн крон
    339.15₮
  • Непалын рупи
    26.79₮
  • Өмнөд Африкийн ранд
    194.43₮
  • Туркийн лира
    184.89₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    7014072.66₮
  • Мөнгө /унцаар/
    81621.02₮
  • Зээлжих тусгай эрх
    4751.31₮
энтертаймент,

Өнөөдрийн зурвас: “Никитон”-ы Батчулуунд зориулав

нийтлэсэн Site Default6 сар 21, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
niki6

Сэтгэлийн гүнд гутран явахад, найрын ширээ шиг хөглөрөхөд, хайртай хүнгүй өнгөрүүлсэн мөчүүдэд чи сараачсаар л… Чамд ийн сараачуулах нь ялгуун.

“Никитон”-ы Батчулуун ид туурвин бүтээж буй эхний 25 жилд амьдран сууж, залуу халуун насаа хувааж, дууных нь шад, мөр, аялгуу айзам бүрээр нь лугшиж чадсан гэрч болгонд би талархдаг. “Никитон”-ыг амьдаар нь үзээгүй 100 жилийн дараах хүмүүсийн өмнөөс одоо цагийнханд атаархдаг. Бас дахиад 25 жил түүнээс хүмүүст юу өгөхийг нь хүлээх завшаантай сонсогчдод баяр хүргэе. 

Урлагт домог бүтээж, өөрийн гэсэн сонгодгийг туурвиж, уйт цаг хугацаануудыг чи ямар “аймаар” хөглөв өө, Баачка… Энэ чинь хорин таван жил шүү дээ, хэдэн үеийн залуусыг чи хөгжмөөр ховсдож чадаж байна.  

Яаж эхэлсэн шигээ эрч хүчтэй, омог бардам үргэлжлүүлж байгаа уран бүтээлч цөөрч, 90-ээд онд яг л оргилуун дарс шиг тэсрэлт авчирсан рок хөгжмийн урсгал нийтийншин энгийншиж байгааг бид анзаарч байна. Харин 25 жилд хуучирч гандаагүй дуу хоолой, авьяас мэдрэмж, сэхүүн царай, ганган төрхийг чинь анхны янз донжоор нь харах надад лав урамтай байдаг. Яг 25 жилийн өмнө чи 120 мянгатын автобусны буудлаас миний суух гэж байсан троллейбусанд сууж таарсан юм. Тэр үед юун Феррари, Бэнц. Хотын унаа автобус, троллейбус л байсан. Цонхигордуу шар царайтай. Ер нь бол царай муутай. Аймаар ганган. Урт гэгчийн хар ногоон пальтотой. Эгнэсэн алтлаг товчнуудтай ч байв уу. Энгэр нь задгай. Цав цагаан цамц дотроос нь намираастай. Нэг тийм дунд зэргийн урттай, буржгар үстэй. Өлөн ч тоосгүй гялтганасан, хээнцэр дэгжин гуталтай. Дөнгөж эхлэл гэхэд хаанаас нь ч харсан урлагийн хүн байсан. 2019 оны Баачка 25 жилийн дараа урлагийн зүтгэлтэн ямар байх ёстой, түүгээрээ үлдсэн.

Дурлаж, хаягдаж, шархалж, шатаж үзээгүй шахам хөвгүүн шүү дээ. “Никитон” бүү хэл чөлөөт сэтгэлгээний тухай ойлголт дархлагдаагүй цаг үед сонгодог урлагт суралцаж байсан 14 настайдаа чи яаж “Янаг цэцэг”-ийг бодож олсныг чинь бодоод ч олдоггүй юм. Боломжгүй зүйл мэт. Тийм учраас бурхан, эсвэл чөтгөр чамайг онгичин эзэмдсэн хэрэг. Тэгж чамаас “Хос хунгийн дууль”, “Чамд би…”, “Ялгуун”, “Би чамд хайртай”, “Нандин шүтээн”, “Чи минийх” дуунууд чинь төрж, хүмүүсийн зүрх сэтгэлийг онгичин эзэмдсээр 25 жил болов гэх домгийг би өөртөө бодож олсон юм. Дарс дарах тусам сайхан исдэг шиг чиний дуунуудын хамгийн эртнийх нь илүү хүсэл оргиож, ахин дахин сонсон булиглах тачаалыг асаах нь бахтай. Миний ажилладаг бүх компьютерээс ютүүб нээмэгц чиний арзгар үс, орсгой шүдтэй төрх хэдэн янзаараа илэрдэг гэхээр би чамайг яаж дураараа эдэлдэг нь хэнд ч ойлгогдоно. Чамайг зүгээр сууж байгаад сонсох аргагүй. Сэрнэ. Босно. Самуурна. Чөлөөлөгдөнө. Тайвширна. Сэргэнэ. Тархинд дур тавина. Тийм хүчтэй мэдрэмжүүдийг өгдөг. Болно биз дээ, хөгшөөн?

Чамайг хүмүүс сая саяараа сонсов. Чи заримынх нь онгод шүтээн, Феррари, өөр юу ч гэнэв олон утга учир болсон. Тэд чамд үнэнч байсан эсэхийг чи огт сонирхохгүй, яагаад гэвэл чи өөрийнхөө түвшнийг дээрээс хардаг. Хүмүүс чиний дуу хөгжмийн хүч нөлөөнд, туурвисан домог цадиг, бүтээсэн ид шидэнд автдаг тул чиний дуу хөгжимтэй танлцсанаас хойш өөр хэний юунд дурласнаа хэн нь ч чамд тоочихгүй. Чи тийм л “зэвүүн баачка”. Гэхдээ сэтгэлийн гүнд гутран явахад, найрын ширээ шиг хөглөрөхөд, хайртай хүнгүй өнгөрүүлсэн мөчүүдэд чи сараачсаар л… Чамд ийн сараачуулах нь ялгуун. Аргадаж дуугардаг төгөлдөр минь.

www.ub.life.mn

471
Өмнөх

“Никитон-25”: Фэнүүдээ “Эвэнтэд нэгдэхийг уриалж байна”

6 сар 21, 2019
Дараах

Камертон хамтлагийнхан ‘Хоёр хит дуугаа дахин дуулж чадахгүйд хүрэх үү’

6 сар 21, 2019

Төстэй нийтлэлүүд

penthouse
Шинэ мэдээ, энтертаймент,

Penthouse III хэсэг БНСУ- д гарч эхэллээ

нийтлэсэн Site Default6 сар 5, 2021
chuluut
энтертаймент,

М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр хамгаалалтгүй алхлаа

нийтлэсэн Site Default8 сар 12, 2020

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 5 өдөр
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 5 өдөр
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 1 долоо хоног
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 1 долоо хоног
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 1 долоо хоног
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 2 долоо хоног
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 2 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 2 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 2 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт